part 1

3.3K 205 5
                                    

Их сургуулийн кооридороор дэндүү их хүнтэйгээс гадна бүгд халуун байгаа болохоор шалдан нүцгэн явна. Энэ дундуур хэнд ч шүргэлцэхгүй яаж явах вэ? Гэж толгойгоо гашилгасаар болгоомжтойхон явсаар ангидаа орж ирэн хамгийн арын суудалд хүмүүсээс тусгаарлагдан сууна.

Бусдын над руу харах харц үнэхээр ядаргаатай санагдана. Хүний юу өмсөж юу зүүх нь эд нарт тийм ч хамааралгүй байхад өөрийнх нь асуудал мэт ярих нь үнэхээр эд нарыг хэрэггүй амьтад болохыг илтгэнэ.

Хичээлийн хонх дугарч бүх сурагчид танхим танхимдаа хичээл орох багшаа хүлээн сууна. Багш ирэн бүх сурагчид мэндэлсний дараа уламжлал ёсоор өөрсдийн танилцуулгыг босон хэлэх гэсэн ч энэ удаад тэрнээс урьтан төгс гэдэг үг ч багадахаар нэгэн залуу орж ирэн "сайн байцгаана уу? 3р курсээс шилжин суралцах болсон Ким.... Тэхён" гэж сэтгэл татам инээмсэглэлтэй хослуулан хэлэхэд ангийн ихэнх охидууд уулга алдан бараг нүд нь бүгд бундан хэлбэртэй болон харагдана.

Багш ч тэрэн лүү бас гөлрөн байснаа"дурын суудалдаа суу" гэж хэлэхэд зарим нэг охидууд хажууд байх хөвгүүнээ түлхэн зарим нэг нь үсээ оролдон маяглаж өгнө. Тэр тэгэхдээ хамгийн арын суудалд ганцаар суух замыг сонгов. Яг ч ганцаараа биш зэрэгцээ суудалд нь өөрийгөө битүү багалсан охин болох би сууж байгаа лдаа. Одоо тахим доторх хүүхдүүд нэг нэгээрээ босон нэрээ хэд дүгээр курс гэдгээ хэлэн буцан суух бол зарим яриа нөхдүүд нь ам хуурайгүй чалчина.

Хамгийн сүүлд миний ээлж болов. Яг үнэндээ би ийм зүйлд үнэхээр дургүй. Одоо бүх хүүхэд намайг харж анхааран дараа нь амандаа шивнэлдэнэ. Би залхуутай босон"Эдийн засгийн 3р курс.....Арён" гэж шивнэх шахам хэлэн суух гэсэнд багш над руу хачин харан "Ким Арён гуай маск малгайгаа тайлаад гэгээн дүрээрээ өөрийгөө танилцуулаач" гэж зандархад надад тийм ч хамаатай байсангүй зүгээр л багш руу хий хоосон харцаар харан буцан суух гэсэнд улам бусдын анхаарал над дээр төвлөрөна.

Багш гэгч авгай руу тоосон шинжгүй харан "хэзээ нэгэн цагт үхсэний минь дараа өөрөө тайламз" гэж ёжлон хэлсээр буцан суудалдаа суухад хүүхдүүд гэлтгүй багш хүртэл дургүйцнэ.

Хүн бүр л өөрийн хүссэнээ хийж амьдрах эрхтэй. Тийм биз. Тэгэхдээ над шиг нэгэн байдаг болов уу? Хар малгай хар маск зузаан хоолойтой цамц бас энэ хараал идсэн хар бээлий. Энэ бүгд миний биеийн нэг хэсэг болсон эд юмс. Мөн амьдралын минь бараан дурсамжын ул мөрийг далдлах эд юмс.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now