part 14

1.5K 152 7
                                    

Тэхён: энэ хүрээд больсон нь дээр бололтой... Ким Арён гэж хэлэн шууд өөр юу ч хэлэлгүйгээр миний үгийг ч сонсохгүйгээр гарч явав.

Хар бараан өнгө нүдийг минь бүрхэн доош хар нүх шиг биеийг минь татна. Би хүчтэй гэгч чинь газар сууна. Би л өөрөө түүнийг ийм байдалд хүргэсэн байхад яагаад ингэж их зүрх өвдөөд... ингэж их амьсгал боогдоод байгаа юм бэ?

Яг л хавцалаас унаж ёроолгүй ангал руу унаж байгаа аятай мэдрэгдэнэ. Ингээд л дуусчихаж байгаа хэрэг үү? Ингээд л ахин хуучин новшийг амьдралдаа буцаад ирэв үү?

Би хэдэн цаг тэгж суусныг мэдэхгүй ч нэг л мэдэхэд орой болсон байлаа. Би босон одоо ч урсах нулимсаа гараараа арчин дараа нь тэдний гэрээс гарав.

Нулимс зогсоо зайгүй урсаж зүрх бутран унаж байгаа аятай байгаа ч бие минь ч бас адилхан тэсэрчих юм шиг санагдана.

Би гэртээ орж ирэв үү? Гүү юу? Үүдэнд цүнхээ шидэн өрөө лүүгээ орох гэхэд ээж наана буйдан дээр бичиг цаастай ноцолдон сууж байсныг би анзаарсангүй.

Тэр наашаа харан:юу болж байгаа чинь энэ вэ?
Би түүн лүү муухай харан:бүх зүйл таниас болсон гэж амандаа шивнэн өрөө лүүгээ орох гэхэд ээж гарнаас татан зогсооход би гараа татаж аван: надад битгий хүр гэж хэлэхэд ээж царай руу нэгд нэгэнгүй ширтэн:чи чинь яасан юм?

Би түүн лүү одоо харан нулимс дуслуулан:та бас тэр новш байгаагүй бол би ингэж зовохгүй байсан юм... би энгийн амьдрах байсан юм...
Ээж сандарсан аятай: Хан ИнСол битгий дурс гэж хэлээ биздэ-
Би: ТА МАРТАЖ ЧАДНА ЛДАА ГЭХДЭЭ... БИ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ТЭР ХАРААЛ ИДСЭН 2 ЖИЛИЙГ БИ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ОЙЛГОЖ БАЙНА УУ? БИ АВСАНДАА ОРОХ ХҮРТЭЛЭЭ ТҮҮНИЙГ САНАЖ ӨӨРИЙГӨӨ ХАРААН ЗҮХЭЖ ТАНЫГ Ч ТЭР АДГИЙН АМЬТАНГ Ч ХАРААХ БОЛНО гэж хашгичихад ээж юу ч хэлж чадахгүй наашаа чимээгүй л харна.

Би дэндүү их цөхөрч байна. Ой санамжаа устгаж болдог бол тэр 2 жилийг заавал ой санамжаасаа ор мөргүй алга болгох байсан юм. Тэгж чаддаг бол би ингэж зовохгүй байх байсан юм.

Би: таньд л хэлдэггүй болохоос би тэр явдалаас хойш өдөр бүр санаж зүүдлэж хүнд ч хүрч чадахгүй ийм өрөвдөлтэй байдалд явж байна. Би яагаад ингэж зовох ёстой юм. Би тэр гаж амьтаны бэлгийн дур хүслийг хангаж байхад та юу хийж байсан юм? гэж хэлэхдээ ээжийн гарт байх цаасыг газар тарааж хаян:энэ хараал идсэн ажлаа л хийж байсан биздээ. Охин чинь харин тэнд танихгүй эрийн өврийг дулаацуулаад шархиран өвдөх биетэй хэвтэж байсан юм. Та юу бодож байсан бэ? Намайг танихгүй эртэй 2 жил үлдээж явахдаа та юу бодсон юм?
Ээж доош харан:би тэрэнд итгэсэн юм.
Би:тэр итгэлийг чинь даасан хүн намайг ямар болгосныг та мэдэж байгаа гэхэд ээж харин доошоо харсан чигтээ нулимс нь газар дусна.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now