part 3

2.3K 181 5
                                    

~~~Арёны талаас~~

Нүд хүнд оргин арай гэж нүдээ нээн эргэн тойрноо ажиглавал танихгүй тааз танихгүй ор танихгүй орчин угтан авахад би цочирдож орхив.

Би байдаг хурдаараа босвол хаалга онгойн нэг л таньдаг царай байв. Би эхлээд өөрийгөө бүрэн бүтэн эсэн мэнд байгаагаа шалгана дараа нь хувцастайгаа сүүлд бээлий маск даанч харамсалтай нь алга. Тэр миний царайг харж бас биенд хүрчихжээ.

Би түүн лүү муухай харан "миний маск бээлийг аваад ир" гэж зүгээр хэлэх гэж хичээсэн боловч хоолой цаанаасаа чичирнэ.

Тэр наашаа ойртон гартаа барьсан зүйлээ нааш сунган:эхлээд эм уучих тэгээд дараа нь-
би удаан сонсож чадалгүй :хурдан миний маск бээлийг өг гэж бараг орилохоос наагуур хэлэхэд тэр наашаа нэг хөмсөгөө өргөн харсанаа: аль хэдийн наа царайг чинь харчихаад байхад нууж яах гээд байгаа юм? Тэгсэн ч чиний амийг аварсан хүнд арай л бүдүүлэг хандаад байгаа юм бишүү гэж нэг л уурссан маягтай хэлэхэд миний дотор бараг гал шатаж байгаа мэдрэгдэнэ.

Би босон зогсоод түүний өөдөөс харан:миний үхнэ үү?байна уу? Чамд ямар хамаатай юм. Яагаад хүний биед зөвшөөрөлгүй хүрч эд юмсыг нь авсан. Хурдан маск бээлий өг гэж шаардахад тэр хөмсөг зангидан тавиур дээр эм усаа чангахан тавин наашаа харан: би чиний биед зөвшөөрөлгүй хүрсэн байж болно. Тэгэхдээ би хүчирхийлэл үйлдээгүй бас би чиний эд юмсыг авсан гэвэл үгүй шүү чи өөрөө маскаа тайлж хаясан харин бээлийгээ чи хэтэрхий халуун байна гэж хэлээд бас л өөрөө тайлсан... битгий намайг буруутга гэж хэлэхдээ миний урд тулж ирэн яг таг нүд рүү минь шартсээр хэлэв.

Би өөрөө бүгдэнг нь тайлсаан. Битгий худлаа хэл гэж хэлмээр байв ч цахилгаан шатан дотор би өөрөө тайлсан бололтой. Тэгэхдээ тэр надад хүрсэн нь үнэн. Ингэж бодоход л бие арзасхийн одоо ч толгой өвдөнө. Тэр миний байгаа байдлыг анзааран:жоохон хэвтэж биеэ тэнхрүүлээд яв гэж хэлэн мөрөнд хүрэх гэж байхад нь хойш ухран:битгий хүр бас би зүгээр гэж хэлэн явах гэхэд тэр гарнаас атгачихав.

Тэрний гар дулаахан дээр том байв. Тэр:амар гээд байна чи одоо гарч явах юм бол ахиад л ухаан алдаж унана тэгээд над шиг тийм сэтгэлтэй хүн таарна гэж бодоо юу? Гэж хэлэхэд нь гараа татаж авах гэж хичээн:надад битгий хүр гэж хэлсэн биздээ... тавь лдаа гэхэд тэр улам чанга атгана. Би эргэж харан: чи ер нь хэн болоод хүнд ингэж анхаараад байгаа юм битгий хүр гээд байна. Хараал идсэн зүгээр наад гараа тавь гэж хэлэн сул гараараа түүнийг нүүрийг цохичихов.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now