Зөрүүд амьтан

1.8K 71 3
                                    

Ордонд цас орход Хааны зүрх ч бас хөлдөнө
Орчлонд хосгүй цэцэгс байсан ч түүний аймшигт зүрхыг гэсгээж үл барна

гэх богинохон атлаа аймшигт шүлэгийг уншиж дуусавуу үгүй юу амыг минь таглан чимээгүй байхыг анхаарууллаа. Магадгүй хэн нэгэн сонсчихоод толгойг минь авчихна гэхээс айсан биз.

-Надад санаа тавихын оронд төв өргөөнд очиж зочидод үйлчилвэл яасын гэхэд шивэгчин дуугуй л толгой сэгсэрээд хажууд минь зогссоор байлаа.
Хитара овогын хаварын анхны найр энэ бол Хааны удамын дараа орох хамгийн гайхалтай найр наадам гэхтэй тийм байлаа гээд яах билээ энд ирсэн хүмүүс зөвхөн нэгнийхээ мууг үзэхыг хүсэж байхад.

-Танай охин хаана байнаа уг нь үзэсгэлэнд төрхөөрөө энэ найрыг чимсэн бол сайхан сан гэж буланд суух залуухан хөвүүн хэллээ. Тэр энэ найранд анх удаа л оролцож байгаа бололтой хэл яриан засраагүйн дээр Хитара овогын хамгийн нэр хүндтэй хүн бол Юү Цью-гын бага охинг юм бодолгүй дуудаж байв.
Цью ноён түүний үгэнд уурссангүй бололтой хөнгөхөн инээгээд

-Охин ирэх байхаа гэж эелдэгээр хариуллаа. Харин энэ үед түүний охин найранд ойртох байтугай өргөөнөөсөө ч цухуйхгүй байв.

-Авхай гараад ирэлдээ гуйя хэрвээ таныг гарч ирэхгүй бол бидний толгойг авна шүү дээ гэж гуйх хэдэн арван шивэгчидыг үл тоон хаалгаа сайтар хаагаад өөрийн өргөөндөө багахан цайллага хийж байлаа.

-Хөөё Шин Ар эндээс идэлдээ гэхэд тэр өмнөх шигээ л толгой сэгсэрэн зогсоно уг нь тэр надтай ажилаад 10 жил болж байгаа юмсан одоо хүртэл дотносохгүйнээ хэмээн бодоод өөрийгөө хооллож эхлэв.

-Авхай одоо гарий энэнээс илүү удаж болохгүй

-Би яагаад тэр найрлуу явах ёстой гэж тэнд ирсэн ноёдын тал нь надтай хүүгээ суулгахыг эсвэл бага эхнэр нь болгохыг хүсэж л тэнд хүлээж байгаа шүү дээ би лав явахгүй

-Та аль хэзийнээ 18 нас хүрчихсэн одоо гэрлэхгүй бол оройтно шүү дээ дахиад удвал эхны эхнэр байтугай татвар ч болж чадахгүй байж мэднэ гэхэд Юү Чин авхай ихэд ууралсанаа илтгэн аягаа ширээлүү шидээд толины өмнө суулаа.

-Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно гэхтэй зэрэгцэн үүд нээгдэн эзэнтэн залрав.

-Юү Чин яг одоо найрлуу яв

-Үгүй би хүсэхгүй байна хэрвээ би үгүй гэсэн бол та ч байсан намайг хөдөлгөж чадахгүй

-Эхыгээ дуурайсан зөрүүд амьтан яах гэж чам шиг хэрэггүй охиныг төрүүлдэг байнаа хэрэв чи төрөөгүй бол эх чинь миний хажууд найранд оролцоод сууж байх байлаа хэмээн нилээдгүй уурлан хэлээд буцан гархад энэ өргөөнд хүйтэн мөс шиг сэтгэлтэй гэж нэрлэгддэг Юү Чины нүднээс халуун нулимас бөмбөрч байв.
Ингэж маргаантай найр арайхийн дуусаж дуу шуугиан намжлаа.

-Юү Чин чи байна уу?

-Ямар хэргээр ирээв эгчээ бас л эр нөхөртэйгөө муудалцаа юу?

-Үгүй дээ чамайг л харах гэж ирсэн юм аав чамайг ойрд зан ааш нь эвдрээд ярилцах ч аргагүй болчихлоо гээд үгэлээд байхаар нь ирлээ

-Тэгэхгүй яахын дөнгөж л 18 хүрч байхад гэрлэ гэрлэ гээд л шахаад байхын тэгсэн ч би өөрийн хэмжүүртэй хүн хэзээ ч хүны хоёр дох болохгүй та намайг мэднэ ш дээ

-Тэгвэл Хааны Хатан болчихооч Хаантан өдий хүртэл эхнэр аваагүй байгаа биздээ хэмээн тоглонгүй хэлтэл Юү Чины царай улаан ууралсандаа бараг таарсанаа алчихмаар харагдаж байв.

-Хаан гэнэ шүү муу Чусоны з*лбасага манай улсад ирчихээд төрийг минь эзлэн суусан харь хүнийг яаж Хаан гэдэг байнаа бас болоогүй өөрийгөө Чин гүрэны хүн гэж бодсон бололтой нэрээ хүртэл өөрчилсөн байнлээ үнэхээр тэнэг амьтан гэхэд шивэгчидээс авхуулан эгч хүртэл ихээхэн сандаралдаж эхэллээ.

-Дуугай аяд чиний амнаас яаж ийм үг гарч чадаваа дахиж ингэж яривал Хаан биш би чамайг хороочихно шүү гэж сануулаад өргөөг орхив.
Гэхдээ Юү Чины ярисан зүйлс тийм ч буруу биш л дээ Чин гүрэн Чусонд эзлэгдээд удаагүй өөр Хаан төр барих болсон түүнд ганцхан Юү Чин ч биш Чин гүрэны ихээхэн ард иргэд эсэргүүцэж байсан ч шинэ Хааны үнэг шиг заль тэднийг хормын төдийд өвдөг сөгдүүлсэн байлаа.
Найр дуусаад арав ч хоноогүй байхад Хориотой хотод Хаан томоохон найр зохиож бүх сайд ноёд тэдний гэр бүлийг урисан байв. Юү Чины хувьд энэ томоохон доромжилол тул очихгүй гэж шийдсэн ч аав нь түүнийг хүлэж баглаж боогоод сүйхэндээ хийн Хориотой хотлуу хөдөллөө.

-Ааваа хэрвээ би тэнд очиод Хааныг алчихвал миний биш таны буруу шүү

-Гуйя яг л хэлгүй юм шиг дуугүй байгаарай гэж сануулаад сүйхны хөшигийг нээн харахтай зэрэгцэн хажуугаар нь зөрж өнгөрөх залуухан тариачны дуу Юү Чины чихэнд хүрэв. Өмнө нь олон сайхан дуу сайн дуучидыг сонсож байсан ч хэзээ ч иймыг сонсож байгаагүй тул шууд л татагдаж араас нь үсрээд буухад ч бэлэн байлаа.

-Ааваа хурдан эныгээ тайл би хүнтэй уулзах хэрэгтэй байна

-Хэлгүй юм шиг гэж дахин сануулаад сүйхийг хурдлууллаа.

~Хориотой хот~Where stories live. Discover now