Татваруудын цайллага

597 57 1
                                    

Хориотой хотод ирээд аль хэзийнээ долоо хоног болжээ Хаан өдий болтол Юү Бага Хатан дээр очиогүй байх бөгөөд ордоны албанаас өргөөнд засвар хийж өгөхгүй л байлаа.

-Хатантаан таны хэлсэн цэцэгийн үрнүүдийг суулгачихлаа гэхдээ ургадаг байгаа хөрс нь их хуурай юм байна лээ

-Урганаа услаад байвал цэцэг байтугай хүн ч ургадаг юм гэж дурамжхан дуугархад Шин Ар түүнийг Хааныг ирэхгүй байгаад гомдож хэмээн ойлгов.

-Шин Ар маргааш шинэ татвар авхай нарыг угтаж авна гэсэн явахгүй байж болохгүй юм байхдаа

-Яаж болохын тэнд Их Дагина ч бас очино шүү дээ та яагаад татвар угтаж авхад ийм дургүй байгаа юм бэ?

-Ойлгомжтой биш гэжүү? Нэгдүгээр дэсийн татвараар Чү Ин Ар сонгогдсон тэр бол зүгээр л улаан асарын боол гэтэл Уланара, Нихуру, Фуча, Гао зэрэг дээд таван аймагын авхай нар түүнтэй ижил түвшинд үнэлэгдэнэ гэдэг бол гутамшиг Ала овог угын 100 жилийн тэртээгээс Хааны удамаас тасарсан дээдийн дээд овог түүнтэй хэн ч маргахгүй гэтэл энгийн боолыг бол тэд тэвчихгүй

-Та гэхдээ яагаад Чү татварын өмнөөс санаа зовно гэж

-Би өөртөө санаа зовж байна тэд адилхан дээд таван овогынх байж яагаад намайг Бага Хатан болгоод өөрсдийн татвар болон авхай болгосонд хорсож уурлах бусуу тэд эхлээд Чү татвар дараа нь намайг залгина тулаан ч бүр л ширүүсхэнэ дээ гэхэд хаалга гэнэтхэн хүчтэй нээгдэн Их Дагина болон түүний шивэгчин инээмсэглэсээр орж ирэв магадгүй түүний яриаг сонссон биз.

-Их Дагина амгалан морилж байна уу?

Бос ёсорхох хэрэггүй, чиний саяны яриа их сонирхолтой байлаа уг нь чамайг Хааныг үзэн яддаг гэж бодсон байтал Бага Хатан суудлаа хадгалж үлдэхийг хүсэж байх гэж

Их Дагина минь та юу ярина вэ? Би яаж Хааныг үзэн ядаж чадах билээ миний бие хэзээ ч тийм зүйл бодож зүрхлэхгүй

Үг харц хоёр чинь зөрж байгааг мэдэж байна уу? гэж ёжолсон аятай хэлсэнээ өргөөгөөр нэг яван эд хогшилыг бүртгэж байгаа янзтай сайтар харж байгаад өөр зүйл ярилгүй яваад өглөө.
Үдэш болход Хаан дахиад л Чү татварын пайзыг сонгон өргөөлүү нь явах бол Их Хатан байж сууж чадахгүй сандарсаар байв. Тэр Юү Бага Хатанг ирсэнээс хойш амгалан унтахаа больж шөнө бүр хар дардаг болсон байлаа. Мэдээж нуух юмтай хүн хэцүү л байдаг биз.
-Маргааш нь-
Ордоны хөгжимчидын дуу нар мандахаас эхлэн эгшиглэж татвар хатадыг үүднээс авхуулан хүндэтгэлтэйгээр угтан авч байлаа. Аргачгүй биз дээд таван овогын авхай нар юм чинь.

~Хориотой хот~Where stories live. Discover now