Луогын ах Ци жанжин

394 37 0
                                    

Юү Чины агьтай болсон мэдээ тараад хэдхэн хоноход төрсөн гэрээс нь бөөн хөөр баяр болон ордонд бараг л овогоороо айлчилан ирцгээлээ. Их Дагины хувьд Юү Чиныг зүхэхийн дээдээр зүхэж байсан болохоор ч тэрүү Хитара овогын хэнтэй нь ч уулзалгүй мөргөл үйлдэхээр гадаах өргөөлүү заларсан байв.

-Их Хатантаан таныг агьтай болсон гэдэгт үнэхээр итгэж чадахгүйн энэ бол бурханы бэлэг

-Эцэг минь хүндэтгэж ярих хэрэггүй надад эвгүй байна бас хэт хөөрөх хэрэггүй ээ

-Яаж тэгж болдог юм би анх удаа л ийм баяртай байхад

-Анх хориотой хотод хүлэгдээд ирж байхад хэлсэн үгээ мартаа юу? Энэ газар бол тэр чигтээ аюул хана байтугай зүйлэнд чих байгаа тиймээс дуугай аядаж үз гэхэд Цью ноён ойлгосон бололтой бушуухан дуугаа хураан хэсэг суулаа.
Хэдий тэд эцэг охин хоёр ч хэлэлцэх зүйл үл олдох учир Цью ноён амалсан өдөрөөсөө өмнө өөрийн гэртээ буцав.

-Хатантаан дахиад амрах уу? Царай чинь базаахгүй хэвээрэй байна

-Хуа бушуухан будагыг минь сэргээж буд би Хааныг ирхэд яг л арван естэй байсан шигээ цовоо сэргэлэн хүчирхэг харагдмаар байна гэхтэй зэрэгцэн Хаан эзэн морилон ирлээ. Түүний царай өмнөх шигээ л гэрэлтсэн хэвээрэй инээмсэглэхгүй байж ч чадахгүй бөөн хөөр болсоор морилов.

-Юү Чин өргөөгөө суллах болох нь дулаан орж ханш нээсэн тул бүх ордоны өргөө болгонд зэрлэг нимбэгны нунтаг цацаж будагыг сэргээн тэр хүртэл Их Дагины байгаа гадаах өргөөнд амарч бай хүүд ч тэр нь сайн гэхэд Юү Чин шууд эсэргүүцэв магадгүй Их Дагиныг хүүд нь ямар нэг хор хүргэчихнэ гэж айсан биз. Хэдий Хаан баяр хөөр болсон ч нөхцөл байдалыг ойлгох ёстой учир Юү Чин болон агыг гол өргөө болгох Яншу өргөөлүү шилжүүлэх талаар хэсэг бодоод амжив.
Энэ бүхнээс гадна Юү Чинд Хаан эзэнийг дагалдан ирсэн шинэхэн жанжин их л сонирхлыг нь татаж байлаа. Өмнө нь харагдаж сонсогдож байгаагүй ч өндөр цолтой гэдэг нь өмссөн хувцаснаас нь л тодорхой харагдав.

-Юү Чин харцаа салга надаас өөр эрлүү ингэж ширтэх чинь нүгэл шүү

-Хаантаан гэхдээ энэ хэн билээ

-Одооноос ирээдүйн Хааныг болон түүний ээжийг хамгаалах өмнөдийн жанжин Ци тэр их авьяаслаг бас чам шиг дотороо бодолтой нууцлаг хүн цэргийн гайхалтай эрдэмтэйгээс гадна Луогын ах болохоор чамд сайн тусалж чадна гэж бодоод авчирлаа гэхэд Юү Чины царай хувисхийн уурлаж буйгаа шууд л илэрхийллээ. Урдах цайгаа ч уулгүй өндийгөөд толгойн гоёлоо найгалзуулсаар үүдэнд очин зогсчихов.

-Ци чиний дургүйг хүргэвүү? эсвэл би хүргэвүү?

-Мэдээж та бүтэн сарны аялал бол ариун дагшин ёслол тийм байтал татвар залаад ирнэ гэдэг энэ чинь доромжилол гэж ундуйцан дуугархад Хаан юм хэлэлгүй араас нь тэврээд тайвшируулахыг хичээлээ. Магадгүй Юү Чиныг яг юунд болоод уурлаж байгааг сайн мэдэж байгаа болохоор тэр биз.

-Ямар ч гайхалтай эмэгтэй байсан чи үргэлж миний эхний эхнэр Энэрэлт Их Хатан бас залгамжлагчын ээж хэвээрэй байх болно гэж уран цэцэн үгээр уяраах аядаад өргөөг орхих бол Ци жанжин нөгөө газараа л доош харан зогссоор байв.

-Ци жанжин гэхдээ жинхэнэ нэр чинь Ци юмуу?

-Тиймээ Их Хатантаан

-Сонин юмдаа Цу овогтой байж Ци нэртэй гэхээр Цу Ци гэсэн үгүү?

-Үгүй ээ би тэдний овог биш би Чин гүрныг дахин сэргээх Шиан жанжины овог би яасан ч цусаа бузарласан Цу овогтынх биш гэж шуд зуун хэлэх нь яг л хэдэн жилийн өмнөх өөрийг нь санагдуулж байлаа. Гэхдээ Юү Чин хэзийнээ өөрчилөгдсөн арван естэйдөө ордонд хөл тавьж бүгдийг устгана Хааныг унагаж Хатан болно гээд л ихийг зорьж ирсэн ч одоо Хааны энгэрт л бусад татвар хатадаас илүү байхыг л хүсэмжилж байх болжээ.

-Ци жанжин өөрт тухтай хувцас солиод өмсчих бас дахиад ийм төрд тэрсэлсэн зүйлс ярих хэрэггүй хэдий би Чин гүрний нэг хэсэг ч одоо бол бидний Хаан Чусон хүн

-Та ч түүнд дургүй биздээ хэдий түүний эсрэг босох хүн цөөхөн ч тань шиг нөлөө бүхий хүн байвал арват хүн байсан ч түүнийг унгааж чадна гэхтэй зэрэгцэн Юү Чин түүнийг алгадаад авав. Түүний харц өмнөх шигээ л тайван царайнд нь инээмсэглэл тодорсон хэвээрээ байвч гар нь чичирэн хамаг бие нь чангарсан байгаа нь илт байлаа.

-Хатантаан өршөөж болгоо

-Мэдээж би Чин гүрны дараагын эзэн Хааны ээж тийм биз тэгэхээр Чусон хүнийг үхсэний дараа Чин гүрэн буцан сэрэх болно харин одоо үүний талаар дурсах ч хэрэггүй цагын юм цагтаа болж л таараа гэхэд Ци жанжингын нүдэнд нь гал асан баярлаж Хатанаар дамжуулан Чин гүрныг босгож чадна гэдэг итгэл төрж буйн тодхон харагдав.

-Хуа түүнийг хоосон өргөөнд байрлуулж хувцас дээлийг нь солиул тайган нарт хэлж өргөөг нь тохижуулаад ир хэмээн тушаагаад тэднийг гаргалаа. Ингээд өргөөнд Юү Чин л ганцаар үлдсэнийхээ дараа нулимас унгааж эхлэв. Хүйтэн мөс шиг хатуу чанга түүнээс нулимас хяналтгүй ихээр урсаж байлаа. Гэхдээ яг юунаас болж?

~Хориотой хот~Where stories live. Discover now