Өөртөө өгсөн билэг

349 34 0
                                    

Хэцүү цаг нэгэнтэй дуусжээ. Дөрвөдүүдийг хүчээр илүүрхэн ялж хилийн босгоо томсгоод авав. Бусад муж улсууд ч энэ явдалаас болж сөргөлдөөнөө зогсоон буулт хийх боллоо.

-Юү Чин чиний ачаар Дөрвөдийг буулгаж авлаа

-Та хэтрүүлэн магтаж байна миний тус ч гэж юу байхав таны л мэргэн ухаан Хааны хүч тань энэ дайныг зогсоож чадлаа хэмээн бахархангуй хэлээд энгэрт нь илүү найлдан хэвтэв. Ордоноор улаан тууз гялалзан ялалтын баяр болох болов ч гол эзэд болох Эзэн Хаан Их Хатан хоёр харагдахгүй байлаа. Сайд ноёдоос эхлүүлээд татварууд ч цуглана тэднийг хүлээсэн ч шөнө дунд болсон ч ирээгүй тул баяр хөөр тэдний дунд л болон өнгөрөв.

-Юү Чин одооноос жаахан амар би агь гэг нарыг тусад нь өргөөтэй болгож эрдэм номд сургах гэж байгаа тиймээс чи өөрийгөө бодож надтай илүү цагыг өнгөрөө

-Мэдээж тэдний эрдэм номд шамдах цаг нь болсон гэхдээ надаас бүр тустай байж болохгүй ээжийн хувиар тэднийг нэг гэр бүл гэх сэтгэлгээтэй өсгөх хэрэгтэй гэхэд Хаан зөвшөөрсөнгүй. Уг нь юу ч болсон Юү Чины талд ордог ч энэ удаа яагаад ч юм эсэргүйцэн огт үгэнд нь орохгүй байлаа.
Магадгүй ирээдүйн Хаан ширээний эзэнг Юү Чины хүмүүжилээр өсгөхийг хүсээгүй байх.

-Хаантан яагаад ийм шийдвэр гарах болов би тэдний ээж нь байхад өөр хэн тэдэнд санаа тавина гэж хэмээн уурлахад хариу ирсэнгүй. Хаантан санаа алдан холыг ширтэх бөгөөд түүнлүү харахчгүй байв. Удах тусам Юү Чины тэсвэр алдаж уур бухимдалаа даралгүй орилон төв өргөөг түвээж гарлаа.

-Их Хатантаан ингэж болохгүй та Эзэн Хааны өргөөнд байна шүү дээ гэх тайганы үг түүнийг үл зогсооно

-Юү Чин тайвшир, чи хүүхэдүүдийг өөрийн мэт өсгөж чадахгүй, хүний өөрийн гэж ялгаж харьцахгүйн тулд хичээж байгааг чинь мэднэ гэхдээ л чи өөрийн агыг л нэгт тавьдаг мэдээж бидний хүү дараагын Хаан болно гэхдээ бусадтайгаа тэрсэлдэж өсөөсэй гэж хүсэхгүй байна хэмээхэд Юү Чин хэсэг дуугаралгүй зогсож байгаад өргөөг орхив. Одоо тэр Хааны бодолыг өөрчилөхөөсөө өнгөрчээ. Өмнө нь яаж ийж байгаад л өөрийнхөө арганд оруулчихдаг байсан бол энэ удаа яагаад ч өөрчилөгдөхгүй гэдэг нь харцнаас нь харагдана.

-Хатантаан та үнэхээр агь гэг нарыг явуулах юм гэжүү?

-Тэгээд өөр яана гэж хэдий би Зургаан ордонг удирдаж байгаа ч Сэхүн бол Чин гүрны эзэн Хаан би эсэргүйцэж чадахгүй.
Хааны зарилга гаравуу үгүй юу тайган нар яаравчлан агь гэг нарыг Их Хатаны өргөөнөөс авч явцгаалаа. Тэднийг уулзуулахгүйг их л хичээж байгаа бололтой эрдэм номд шамдах өргөөг Си мужид байгуулсан байв. Хэрвээ тийшээ морилохоор бол багадаа 5 өдөрийг зарцуулах хэрэгтэй. Үүнийг дуулсан бусад татварууд их л баяр хөөр болох бөгөөд Хаан Хатан хоёрыг муудалцан дахиж нэгнээ үзэхгүйн хэмээн хэлэлцэж байлаа.

-Хуа би буруу зүйл хийсэн гэжүү?

-Мэдээж үгүй Хатантаан

-Тэгвэл Хаан надад яагаад ингэж хандаж байгаа юм? Намайг ганц хүүгээс минь салгаж уй гашууд автууллаа би яг юуг буруу хийчихсэн юм бэ?

-Чи л давшлаад байж болохгүй биздээ намайг ганц урагшилхад ингэж нурах юмуу гэх Хааны дуунаар Юү Чин хөмсөг зангидан өндийгөөд мэнд мэдсэн болоод буруу харан суучихав.

-Чи ээжийг минь бас бага Хатанд надаас холдуулсан харин би хүүг чинь ингээд бид тэнцэж байгаа бусуу? хэмээхэд Юү Чин шивэгчидыг өргөөг орхихыг сануулан дохиод, тэднийг гаравуу үгүй юу Хааны нүүрэн дундуур алгадаад авлаа. Мэдээж тэд бусдаас дотно хоорондоо хэний ч ярилцахгүй сэдвээр ярилцаж нэгнийгээ хэмэлсээр ирсэн гэхдээ ингэж хязгаарыг давж байсангүй.

-Юү Чин чи хэтэрч байна шүү

-Хүүг минь надаас холдуулаад яах гээв хэрвээ миний хүүд муу зүйл болвол чи зүгээр өнгөрөхгүй шүү! хэмээн сүрдүүлэн хэлээд эргэхэд Хаантан түүнийг чангахан тэврээд авав.

-Намайг тавь

-Чи хэт санаа зовоод байна тэр тэнд зүгээр л хичээл ном үзэж зэвсгийн эрдэмд суралцана таван жилийн дараа гэхэд том сайхан залуу болоод буцаад ирнэ надад итгэ гэхэд Юү Чин тэсэлгүй нулимас урсган түүний энгэрт шигдлээ. Харин энэ хойгуур Хуа их шивэгчин ордоноор явж Юү Чины даалгасан ажилыг гүйцэтгэж байв.

-Хаантан миний өргөөнд өнж таньд ярьж өгөх зүйлс байна гэхэд Хаан гайхсан ч шууд л зөвшөөрөн түүнээс салалгүй наалдсаар орондоо орцгоолоо.

-Маргааш нь-
Их Тайганы сандран орилох дуунаар өглөө эхлэх бөгөөд саяхан л сайхан зүүдэндээ тайван нойрсож байсан Хаан Хатан хоёр өндийв.

-Хаантаан ордонд хүн алга бүгд алга болчихож

-Юу?

-Би Татварууд болон тэдний зарц шивэгчидыг гадаах өргөөлүү явуулчихсан тэд дахиж ордонд хөл тавихгүй гэж тайван хэлхэд Хаан ч юм дуугарлгүй өндийгөөд дээлээ өмсөх бол тайган байдалыг ойлгоод өргөөг орхилоо.

-Чи бүр миний ор дэрний асуудалд ороцлдог болохнээ

-Би тайван байх хэрэгтэй байсан учираас тэднийг явуулсан юм, өөрөөр хэлвэл би өөртөө бэлэг өгсөн хэрэг хэмээгээд амандаа дуу аялан түүнийг орхих бол Хаантан хөмсөг зангидсаар өргөөг орхилоо.

~Хориотой хот~Where stories live. Discover now