Жаргал бэлгэлсэн нулимас

369 39 0
                                    

***: БҮХ ХАТАД ТАТВАР БОЛОН ЗАРЦ БООЛУУДЫГ ӨРГӨӨГӨӨ ОРХИН ГАРАХЫГ ХОРИГЛОЖ БАЙНА ИХ ХАТАН БОЛСОН ХИТАРА ОВОГТЫН БИЕД ЧӨТГӨР ШҮГЭЛСЭН ТУЛ ТҮҮНИЙГ ЗАЙЛУУЛАХЫН ТУЛД ТОМООХОН НОМ ХУРНА хэмээн Их Дагины шадар туслах хориотой хотоор яван бүгдэд мэдэгдэж байлаа.
Юү Чиныг түүнд бүдүүлэг хандсан өдөрөөс хойш тэр ийм нэгэн арга сэдэж хүн болгон түүнээс айж чөтгөртэй гэдэгт нь итгүүлэхээр шийджээ. Үнэхээр сайн бүтвэл Юү Чины Их Хатаны суудалыг ч ганхуулж чадахаар байв.

-Хуа би энэ өргөөнөөс гаралгүй долоо хонолоо ядаж үүдэнд сууж нар харылдаа

-Болохгүй ээ гадаа хамгаалагчид байгаа бас бүгд таниас айж байна хэрвээ энэ өргөөний үүд нээгдвэл Чин гүр сөнөнө гэсэн ярианд хүн бүхэн итгэчихээд байна

-Их ламтан ч бас Жусоны талд юм биздээ, ингэхэд хоол зөөдөг шивэгчин чөлөөтэй хориотой хотоор зорчиж байгаа биздээ гэхэд Хуа дахиад л түүнийг ямар нэг болохгүй зүйл хийх гэж байгааг мэдээд юм хэлээгүй байхад нь л эсэргүйцэж эхэллээ. Аргачгүй биз түүнийг ахлах шивэгчин болсоноос хойш асуудал гараагүй өдөр гэж байхаа больсон. Юү Чин шиг хэцүү хүнийг дагалдах амаргүй байгаа нь тодорхой.

-Миний үгнээс зөрөхийг хүсээ юу? Юу ч болсон би хариуцлагын хүлээх учир хоолны зөөж буй шивэгчинг ирэнгүйт надад мэдэгдээрэй!
Их Дагины өөдөөс сөргөлдөх тийм ч хэцүү биш мэдээж тэр Хааны эх гэдэгээрээ хүндлэл хүртдэг ч одоо үе нь өнгөрсөн хөгшин эмгэнээс өөр хэн ч биш болсон шүү дээ.
Шивэгчинг хоол авчирах үеэр Хуа түүнийг нууцаар Юү Чины өргөөнд нэвтрүүллээ. Гэхдээ удаж болохгүй энэ өргөөний хэдхэн хүнд хоол зөөгөөд гарахгүй бол хамгаалагчид түүнд юу ч хийж магадгүй.

-Чи Их Дагины зоогийг ч хүргэж байгаа юу?

-Тиймээ Их Хатантаан

-Би чамаас нэг зүйлийг амьчлан гуймаар байна, Их Дагина яг үнэндээ өвдчихсөн байгаа тэр өвчинөө хүлээн зөвшөөрөхгүй эм тангаа ч уухгүй байгаа болохоор өдөр хоногоор муудаж байна энэ эмийг нунтаглаад зоогонд нь хийгээд өгөөч хор биш учир мөнгөн зүүнд олдохгүй гэхэд шивэгчиний царай хувисхийн уйлаад эхлэв.
Тэр ч бас Юү Чиныг чөтгөрт эзэмдүүлчихээд Их Дагинаг алах гэж байна л гэж бодсон биз. Угийн үүнийг хийх амар биш дорд шивэгчин ч гэсэн ганц эмнээс болж үхэхийг хүсэхгүйн мэдээж.

-Би ямар ч чөтгөр, сүнсэнд эзэмдүүлээгүй чи Хааны гэр бүлд тус хүргэж ирээдүйд сайхан амьдармаар байвал хэлснээр минь хий гэхтэй зэрэгцэн гадаах хамгаалагчид шивэгчинг хайж буйн дуулдлаа. Хуа ч сандран шивэгчинд эмийг атгуулаад бушуухан аваад гарав. Одоо харин түүнийг хэлсэн ёсоор гүйцэтгээсэй гэж залбирхаас өөр сонголт үлдсэнгүй.

-Хатантаан тэр чадахгүй байхаа Хаан тэр өдөрөөс хойш Их Дагины өргөөний хамгаалалтыг чангатган алхам бүрт нь хамгаалагч тавьсан

-Ээжийг чинь ална гэхэд өөдөөс инээж байсан атлаа ингэж хамгаалахын биздээ, ямартай ч харж л бай сарын дараа оршуулга болохнуу? Намайг халахнуу?

-Сарын дараа-
Хаврын хамгийн том найр болох Хааны цэнгүүн эхлэхэд хэдхэн хоног үлдсэн боловч ордоныхон гашуудлын цагаан хувцсандаа орцгоосон байлаа. Юү Чин чөтгөрт эзэмдүүлсэн тухай яриа хэсэг явж байгаад л намжин бүгд хэвийн болсон ч Их Дагины бие өдөрөөр биш цагаар муудсаар хэдхэн хоногын өмнө хорвоог орхисон байв.  Энэ мэдээ ордоноор тархсан тэр өдрөөс хойш Хааны царайг харсан хүнгүй болжээ. Тэр өргөөндөө бүгж хэнтэй ч уулзахаа больсон байлаа.

-Их Хатантаан та бүтэн өдөр ингэж зогслоо одоо явцгаая та бараг унах нь байна

-Хаантаан та гарч ирэхгүй бол би эндээ үхнэ шүү! Намайг ч бас алдахыг хүсээ юу? гэх хашхирааны дараа өргөөний үүд нээгдэж хүн харахын эцэсгүй аймшигтай болсон Хаан Юү Чиныг өргөөндөө дуудан оруулав.
Хаантан уйлсаар нүд нь хавдаж нүүр нь ч авах юмгүй болчихсон байлаа.

-Юү Чин жаргалтай байна уу? Чиний эхний алхам сайн байлаа уг нь чадлаараа л хамгаалсан юмсан даан ч чамайг гүйцсэнгүй

-Уйлмаар байвал миний өмнө л уйл чиний зовлон шаналалаар дүүрэн нулимас надад жаргалыг бэлгэлэх болно гэхэд Хаантан Юү Чиныг түшин уйлж гарав. Түүний нулимас урссаар Юү Чины мөрийг бүхэлд нь норгож орхилоо. Гэхдээ саяхан л нулимас нь жаргал авчирна гэсэн Юү Чин тэсгэл алдран уйлж байв. Ийм их хайртай болчихоод түүнийг алж чадах боловуу?

~Хориотой хот~Where stories live. Discover now