Миний хүссэн зүйл

360 38 5
                                    

Их Дагины үхэл Хаанд том цохилт болж хэдэн сар өргөөнөөсөө цухуйхаа больж зөвхөн Юү Чинтэй л уулздаг болжээ.

-Тэр шулам Хаанд яг юу хийсэн болоод өөртөө ингэж их татаад байгаа юм бэ?

-Лан Бага Хатан үгээ бод Их Хатантай сөргөлдөөд та ямар ч амжилт олохгүй магадгүй бүхнээ алдчихна шүү гэх Гао татварын үг түүнд таалагдсангүй. Тэр чадлаараа хичээж бүр нэгдүгээр агыг төрүүлж өгсөн байхад Хаан зөвхөн Юү Чиныг л гэж байгаад итгэж чадахгүй байв.

-Гэхдээ Лан Бага Хатаан та нэг цуурхал сонссон уу? Их Дагины үхэлийг Юү Их Хатан төлвөлсөн гэсэн

-Юу? Үнэхээр тийм гэжүү? болж байна үүн дээр дөрөөлөөд түүнийг унгаацгаая гэж баярлангуй хэлхэд Гао ч шууд зөвшөөрлөө.

-Юү Чины талаас-
Хааныг асрах болсоноос хойш хэр хугацаа өнгөрсөнг ч мэдэх юм алга, бүр өдөр шөнөө ч ялгахаа больтлоо түүнд анхаарлаа хандуулж байна. Юунаас ч болсон юм тэр хүндээр өвдөж орноосоо ч өндийхөө больсон тиймээс би түүнийг яг л жаахан хүүхэд шиг асарч байгаа.

-Хатантаан одоо амарцгаая шөнө дунд болчихож

-Яасан яг ямар өвчин байна оточ нар юу гэж хэлэлцэж байна

-Бие нь гэхээсээ илүүтэй сэтгэл нь өвдсөн байна ийм өвчин эдгээх илүү хэцүү гэцгээж байна

-Тиймээ энийг л хүсэж байлаа гэхдээ сүүлийн үед Их Дагины цуурхал дэгдэх болсон ард нь хэн байгаа яг юу мэдэж байгаа гээд бүгдийн олж мэд гээд эргэхтээ зэрэгцэн толгой минь час хийн өвдөн унаад өглөө.
-Зохиолчын талаас-

Юү Чиныг ухаан алдахад өргөөнийхөн бүгд сандарлдан түүнийг Хааны амрах өргөөнд авчиран оточ залав. Мэдээж тэр ядаргаанаас болж ухаан алдсан Хаан өвдөөд удсан энэ өдөр хоногуудад Юү Чин л түүний дэргэд байж асарсан болохоор ядарах нь ойлгомжтой.

-Зүү тавьсан болохоор одоо гайгүй тан уулгах хэрэгтэй бас амралт хэмээгээд Хуа шивэгчинд тан хийх жор өгөх хооронд Хаан орноосоо өндийн Юү Чины орны өмнө өвдөглөөд суучихсан байв.

-Хаантаан босож хайрла та хэдэн өдөр өвдсөн гэнэт ингэж босоод бас газар өвдөглөж болохгүй

-Одоо тэр чухал биш Юү Хатан л илүү чухал байна тэр амаржаад тийм ч их хугацаа өнгөрөөгүй дээрээс нь Их Дагина өнгөрч намайг ч бас асрах хэрэгтэй болчихсон, би үнэхээр муу нөхөр юм эхнэрээ ийм болтол нь зовоох гэж хэмээн өөрийгөө буруутгахад өргөөнд байсан тайганаас эхлүүлээд зарц боолууд ч сөгдөн түүний буруу биш хэмээн хэлцгээж байлаа.
Хэдэн сар өвдөж төрийн ажилыг хойш тавьсан тэр буцан хуралд оролцож Хааны байр сууриндаа очихоор шийдсэн бололтой өнгөрсөн хугацаанд цугалсан өргөх бичигүүдийг аван номын өргөөлүүгээ явав. Харин Юү Чиныг ахлах тайган болон их оточ Хуа нарт даатгана үлдээлээ.

~Хориотой хот~Where stories live. Discover now