Үзэсгэлэнтэй эмэгтэй

405 37 0
                                    

Ци жанжиныг өргөөнд нь байрлуулаад удаагүй байхад л гол өргөө болох Яншу өргөөлүү түр нүүдэллэв. Бусад хатад татварын хувьд Юү Чин хараагдаж дуусахгүй аймшигтай эмэгтэй байсан бол Хаан түүнийг үл тоон дэргэдээ авчирсандаа улам хөөр баяртай байлаа.

-Миний эхнэр юунд ингэж урвайгаа вэ?

-Харалдаа би үзэлийн муухай болчихож ордонд ирээд гуравхан жил болсон ч яг л гучин жил болчихсон юм шиг гээд санаа алдахад Хаан түүнийг шоолон сайтар инээгээд авав.

-Чи хэрвээ муухай эмэгтэй юм бол бусад нь яах болж байна Чусон байна уу Чин гүрэнийх байна уу? Эмэгтэйчүүд бүгд адил хүүхэдтэй болсон үедээ зүс алдаж эхэлдэг төрснийхөө дараа өөртөө арчаатай л биш бол харахын эцэсгүй болчихдог хэмээхэд Юү Чины царай бараасаар сүүлдээ сонсож тэвчилгүй суудлаасаа өндийн өргөөнөөс гарах гэхэд Хаан араас нь ухасхийн босох гэж байгаад Ци жанжинд хүчтэйхэн түлхүүлээд унчихлаа.

-Бурхан минь та зүгээрүү? Гэмтээгүй биз хурдхан оточ дууд гэх Юү Чины орилооныг хэн ч дарж чадахгүй бололтой тэр түүнд санаа зовинсондоо өөрөө түрүүлээд явхад ч бэлэн харагдав.

-Юү Чин тайвшир би зүгээр унасан өөр зүйл болоогүй гээд тайгануудаар туслуулан босоод Ци жанжинг магтаж гарлаа
Ийм сайн жанжин дахиж төрөхгүй Хатанг минь ингэж хамгаалах хүн чамаас өөр байхгүй гэх зэргээр хөөргөн магтаад авах бол Ци жанжин баярлсанаа ч илэрхийлэлгүй Хатанлуу дөхөн зогсчихов. Энэ эвгүй байдалыг эвдэх гэсэнүү яасан Юү Чин ядарч байна гэж шалтгалаад бушуухан Хааны өргөөг орхилоо. Замдаа ч Ци жанжинг загинасангүй яг л загас шиг дуугүй явсаар байв.

-Хатантаан та үзэсгэлэнтэй гэж чангахан дуугархад Юү Чин цочисхийснээ улаа бутарсан хацараа даран инээгээд буцаад замдаа оров.

-Юү Чины талаас-
Тэгэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Эрчүүдийн нүдийг булаахаар царайтай эсвэл сайхан биетэй байх ёстой юу? Ийн бодол толгойноос минь салахгүй явсаар өргөөнд хүргэлээ. Би одоо дөнгөж 22 насыг зооглож яваа ч анх энд ирхэд байсан гал дүрэлзэм цоглог харц цас шиг цагаан царай гээд бүгд оргүй хоосон болжээ. Магадгүй хэт их бодолд автаж бас хэт их нүгэл үйлдэснээс болсон биз. Өөрийгөө би сайхан эмэгтэй гэж бодохоо болиод удаж байна Хаан ч тэгж бодохгүй байгаа бололтой харин Ци жанжин...

-Хатантаан цай

-Чи эр хүн байж цайг их сайхан чанах юм

-Ээж маань өнгөрөхөөсөө өмнө өвлүүлсэн ганц зүйл нь цайны урлаг байсан юм гэснээ шууд л сэнтий татан миний хажууд суулаа.

-Бос чи өөрийгөө миний хажууд сууж чадах зэрэг дэвтэй хүн гэж бодоо юу? Ижил Чин гүрны хүн гэж чамайг хүлээж авсан ч ийм бүдүүлэг үйлдэлийг би үл тэвчинэ гэж уурлангуй дуугархад тэр тоосон шинжгүй цайгаа уусаар байв.
Надад ч түүнийг хөөх хүсэл их байгаагүй учир тоохгүй суухыг хүссэн ч түүний царай төрх өөрлүүгээ соронз мэт л татаж байлаа. Эр хүн гэж ийм хүнийг хэлдэг байхнээ гэх тодотгол аятай л идэр бадируун бөгөөд хүчирхэг харагдах нь сонирхолтой санагдана. Магадгүй Хаан миний нүдэнд жаахан хүүхэд шиг харагддаг болохоор тэр биз.

-Хатантаан та наадахтайгаа юу хийж байгаа юм бэ? гэж сандаран дуугарах Хуагын дуугаар л ухаан орон ширээнээс холдов.

-Хуа авхай бүү санаа зов би зөвхөн цай л уусан төдий гээд гараа нуруундаа үүрсээр өргөөгөө зорилоо.

-Чи юунд ингэж санаа зовинон вэ?

-Хэдий тэр өөрийгөө Луогын овогоос холбоо тасарсан гэж хэлсэн ч цусан холбоог тасалж болохгүй шүү дээ хэрвээ түүний зарааллаар таньд ойртож байвал энэ чинь үнэхээр том аюул Хаан саяных шиг байдалыг харвал шууд л түүнийг цаазлаад таныг...

-Юу гэж намайг яана гэж би энэ улсын Энэрэлт Их Хатан байна бас би бол Чин гүрний хүн хэн ч надад хүрч зүрхдэхгүй гэж бардамнахад тэр итгэлгүй надлуу ширтээд яваад өгчихөв.
Ингээд бодход Сэхүн намайг хардаж байсан удаагүй юм байна би ч өөрөө эр хүнтэй зууралдаж байгаагүй л дээ. Ямартай ч би түүнийг намайг хардаасай гэж хүсэхгүй байна. Аав маань ээжийг хардсаар байгаад л алсан. Үргэлж л ээжийг гайхалтай эмэгтэй үзэсгэлэнтэй эхнэр гэж магтдаг атлаа хоёр алхам ойртсон эр болгонтой хардаж зүхэсээр хамаг шүүсийг нь шахан алчихсан. Би тийм төгсгөл хүлээж авмааргүй байна.

-Миний хөөрхөн хүү ээжийг харж байна уу? Ямар байна үзэсгэлэнтэй байна уу? чи минь хурдан том болоод ухаан суух хэрэгтэй шүү! Чамайг минь хэцүүхэн ирээдүй хүлээж байнадаа гэж санаархсаар агыг аван орондоо орлоо. Ер нь энэ ордонд ирсэнээс хойш хамгийн их хийсэн зүйл унтаж бас амрах л юм даа. Гэхдээ үүнийг их зүйлсийн өмнөх томоохон амралт гээд цагааруулчихы.

~Хориотой хот~Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang