Хатадын өргөө

605 47 0
                                    

Хориотой хотын үүдэнд ирэхтэй зэрэгцэн Шин Ар даалгасан ажилыг дуусгачихаад эгнээнд нэгдэн дотогш орлоо. Чин улсын хамаг л өнгөтэй өөдтэй нь цугалдаг гэсэн шиг хаалга нээгдэхтэй зэрэгцэн гайхам сайхан үнэр үнэртэж залуу бүсгүйчүүдын царай хараа булааж байв.

-Шин Ар хардаа бүгд чамтай ижил настай атал дэндүү үзэсгэлэнтэй байна

-Хатантаан би угийн бүдүүн баараг хүн учир ийм үзэсгэлэн надад тохирохгүй билээ

-Гэхдээ би одоо Хааны өргөөлүү явж байна уу? Их Дагины өргөөлүү явж байна уу? гэхтэй зэрэгцэн сүйх зогслоо. Таамаглаж байснаар Жанчьен ордонд ирсэн байв.
Цол өгөх ёслол ч болоогүй байхад Их Дагина өргөөндөө авчирч байна гэхээр үнэхээр л ёс мэдэхгүй амьтад юм даа гэж бодсоор өргөөлүү орвол арц хүч аманд амтагдтал асаасан байх бөгөөд бурханд өргөл өргөж байлаа.

Цол өгөх ёслол ч болоогүй байхад Их Дагина өргөөндөө авчирч байна гэхээр үнэхээр л ёс мэдэхгүй амьтад юм даа гэж бодсоор өргөөлүү орвол арц хүч аманд амтагдтал асаасан байх бөгөөд бурханд өргөл өргөж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

*Их Дагина

-Их Дагины амарыг айлтгий Бага Хатан болсон Хитара Юү Чин мэндчилж байна

-Чи иржээ уг нь би хүүдээ чамайг эхнэр болгож болохгүй гэж өчнөөн захисан ч эрс эсэргүйцэн эхнэрээ болгосон нь чиний үзэсгэлэн гоод байсан бололтой

-Их Дагины магтаалд талархий

-Хитара чи бусдаас ухаалаг бас ширүүн бүсгүй гэдэгийг мэднэ тиймээс Хааныг бусдаас илүүд хайрлаж үр удамаа өргөжүүлж сайн өсгөхөдөө л анхаараарай одоо явж болно

-Тэгвэл Бага Хатан би ингээд явий хэмээн худал инээн хэлээд бушуухан өргөөнөөс гарлаа. Ордоны хуулын дагуу ёслолын өргөөнд түр байрлан цол хүртэх ёслолдоо бэлдэв.

-Хатантаан Хаантан биднийг Ши өргөөнд байлгах бололтой

-Угаасаа би сайхан өргөөнд орно гэж бодож ирээгүй гэхдээ орхигдож хоцорсон Ши өргөө гэж арай ч бодсонгүй шүү! Тэр ч яахав чи тэр хэрэгийг шалгасан уу?

-Тиймээ гээд бушуухан чихэнд минь ирэн шивнэлээ. Ингээд ёслол эхэлж бүх сайд ноёд Яншун өргөөны гадаа суусан байх бол Хаан томоос том инээмсэглэлтэй намайг угтаж авав.
Ёслол ч гэж худал дүр исгэсэн олоны дунд суусаар үдэш боллоо. Эхнэр хүний ёсонд эр нөхөр нь тэр орой өргөөнд ирэхгүйг бат мэдэтлээ гивлүүрээ авдаггүй учир тухгүй ч гэсэн ингээд суув.

 Эхнэр хүний ёсонд эр нөхөр нь тэр орой өргөөнд ирэхгүйг бат мэдэтлээ гивлүүрээ авдаггүй учир тухгүй ч гэсэн ингээд суув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Хатантаан та бараг хоёр цаг ингэж суулаа Хаан ирэхгүй бололтой одоо амарцгаая

-Би мэдээж энэ гэрлэлтийг эсэргүүцэж байгаа ч Чин гүрний ёс журамыг нягт баримталдаг хүн юм шүү гэхэд гаднаас Хааны тайган орж ирэв.

-Бага Хатантаан та амарч болноо Хаантан Чү татварын өргөөнд морилсон гэхэд л нэг юм санаа амран бушуухан гивлүүрээ авч нэг сайтар амьсгалаад авлаа. Ингээд гэнэтхэн Хатан болчихсон болохоор ч тэр үү? огт нойр хүрэхгүй сэтгэл санаа тавгүйрхэж байв.

-Хатантаан ямар нэг зүйл болоо юу? түрүүнээс хойш сонин царайлаад л байх юм

-Маргааш Хатадын өргөөнд очино гэхээс айж байна

-Юу та Хаанаас ч айдаггүй хүн шүү дээ тэгтэл Хатадын өргөөнөөс айна гэхээр нэг л итгэмээргүй байна шүү

-Эрэгтэй хүн яахав уур нь хүрвэл уурлаж маргааш нь мартаад нөхөрлөж чаддаг харин эмэгтэйчүүд дотороо хадгалаж байгаад чамайг ганц хазайхад далд ортол чинь гишиглэнэ бас өс санана би энэнээс л айж байна

-Гэхдээ тэд хоёул сул талтай та түүнийг л ашиглахад болно

-Тиймээ гэхдээ сул талаа атгуулах тусам тэд намайг хурдхан дуугуй болгохыг хүсэж магадгүй шүү дээ ер нь яаж Хатадын өргөөнөөс амьд гарахаа мэдэхгүй л байна шүү

-Хатантаан та хэт их санаа зовж байна одоо амар гээд Шин Ар дэнлүүг унтраан өргөөг орхив. Миний хувьд дээд гурван овогын охин учир багаасаа л хориотой хотод ирж бас Хатадын өргөөний тулааныг хажуунаас нь хардаг байсан хүн угаасаа ч Хаант төр үүссэн цагаас л Хатад нэгнийхээ дээр гарахын тулд юу ч хийхээс буцахгүй аймшигтай байсан одоо ч ялгагдахааргүй байгаалдаа. Гэхдээ би бууж өгч болохгүй заавал энд ирсэн даалгавараа биелүүлэх ёстой.
-Маргааш нь-
Дөнгөж нар цухуйх үед өндийн Их Хатаны амар мэндийг асуухаар Хатадын өргөөг зорив. Надаас гадна Чү татвар л байгаа болохоор их л ил хул санагдаж тухгүй байлаа.

-Бид одооноос эгч дүүс болсон хүмүүс дотно танилцаж бие биендээ тусалж байх хэрэгтэй гэхэд Чү татвар бид хоёр шууд яриаг өргөж аван эгч дүүс шиг байна гэдэгээ ч амлацгаагаад өргөөг орхив.

-Юү Бага Хатан тоостой өргөөнд орсон болохоор ч тэр үү өмхий үнэртэж байна усанд орох хэрэгтэй үгүй бол яаж Хааны таалалд багтах билээ гэж ёжолсон аятай хэлээд түрүүлэн явхад Чү татварын араас үгэлсээр хоцорлоо.

~Хориотой хот~Where stories live. Discover now