Ганцаараа

410 40 0
                                    

Хааны үг надад ихэд таалагдаагүй учир өргөөндөө ирсэн дариудаа шууд л орондоо шургаад гадагш гарахыг ч хүссэнгүй. Гэхдээ миний зохион байгуулсан найраас болж олон сайд ноёд хордчихсон татварууд ч бас хордсон байх.

-Их Хатантаан Хаантан морилж байна

-Хаантаан би таньтай одоо асуудал хэлэлцэж чадахгүйн би өөрөө тань дээр очих хүртэл хүлээж өгөөч гэхэд өргөөний үүдийг эвдэн их л ууртай орж ирлээ.

-Хуа бүх шивэгчид тайган нарыг өргөөнөөс гарга Хаантай чухал зүйл ярилцах гэж байна гэхэд тэр бушуухан хэлсэн ёсоор өргөөнд зөвхөн Сэүн бид хоёрыг л үлдээв. Тэр энэ бүх зүйлийг намайг хийсэн гэдэгт итгэлтэй байгаа бололтой үгүй бол зүгээр л намайг зайлуулах гэсэн өөр нэг арга нь байх.

-Үнэхээр намайг ингэх юм биздээ

-Чи энэ найрыг өөрийн гараар зохион байгуулсан чамд итгэж болно гэж бодсон ч чи ганцаараа л хоолноос амсаагүй шүү дээ бас чиний дагуулууд ч тэр

-Яагаад юуг ч шалгаж үзээгүй байж намайг гээд байгаа юм надад хайргүй намайг үзэн яддаг байж болох ч шудрага байж болохгүй юмуу? гэхэд тэр санаа алдаад хэсэг дуугуй суулаа. Надад ч түүнд хэлэх өөр үг олдсонгүй ямар уйлаад гуйлтаа биш магадгүй ордонд байх хугацаа минь дуусаж байгаа бололтой.

-Тэгвэл шалгалтыг эхлүүлий хэрвээ үнэхээр чи байвал тэр үед би уучилахгүй шүү би өөрийн хүүхдээ хамгаалах болно гээд өргөөг орхилоо.
-Зохиолчын талаас-
Үүнээс хойш сар гаруй хугацаанд хэрэгтэнд хайх ажил үргэжилж хамгийн сэжигтэй байгаагаар нь Их Хатан олон хүний хараалыг идэж нүд үзүүрлэгдэж эхлэв.

-Хатантаан та дахиад л хоол идэхгүй хэрэгүү?

-Хоолны үнэр ч авч чадахгүй нь дургүй хүрч байна

-Би оточ залгаад ирий ийм байдалтай удаж болохгүй гээд хариу ч сонсолгүй яваад өглөө.
Энэ том ордонд энэ их хүний өөдөөс ганцаараа тэмцэлдэнэ гэдэг хэцүү юм. Анх ирсэн үеийнх шиг минь зориг тэвчээр одоо бүгд салхинд хийчихжээ. Ийм байдалтаа удаан тэснэ гэхээр айж байна.

-Оточ аваад ирлээ гэж орилсоор миний бодлыг таслан Хуа орж ирэв.

-Хурдхан судас барьчихаад яв гэж ундуйцан дуугархад оточ сандаран чичигнсээр судсанд минь гараа хүргэлээ. Гэхдээ миний бие бодсоноос муу байгаа бололтой оточ судсанд минь хүрэвүү үгүй юу царайн барааж их л сонин болчихов.

~Хориотой хот~Where stories live. Discover now