Их Хатанд өргөмжилөгдсөн нь

474 46 2
                                    

Аадар бороо ороод долоо өдөр өнгөрлөө хэрэг явдал болоод ч долоо өдөр болов. Хаантан энэ хэрэгийн талаар дахиж сөхсөнгүй. Магадгүй Нараг хамгаалан Бага Хатантай сөргөлдсөн бол өөрийнх нь хийсэн хэрэг илчлэгдчих гээд байсан болохоор биз.

-Шин Ар яв одоо чамайг хориотой хотод байлгаж чадахгүйн дүүгийнхээ оршуулагыг сайн хийчихээд төрсөн гэрлүүгээ буц би хангалттай мөнгө өгнө

-Яаж тэгж болох билээ? би таныг ийм аймшигтай газар ганцааранг чинь орхихгүй тэгсэн ч дүүгийнхээ өршөөг би авахгүй юм бол өөр хэн авах билээ дээ гээд уйлагнан өвдөг сөгдөөд явуулахгүй байхыг гуйж эхэллээ. Гэхдээ Юү Чинд тэр хэрэгтэй түүний явуулчихвал давуу талаа алдаж байна л гэсэн үг. Хамгийн итгэл даах хүн нь үгүй боловуу үгүй юу бусад татварууд өөрийн хүнээ оруулахыг хүсэх нь мэдээж.

-Бие маань ч дээрдэж босож явахтайгаа болсон юм чинь гадаах цэцэрлэглүү явцгаая тэндээ хэсэг байж толгойгоо амраая гэхэд Шин Ар бушуухан явах бэлтгэлээ хангахаар гарав.
Гадаах цэцэрлэг буюу Ху Вайя өргөөнд Чү татварын нэгдүгээр гэг болон Нарагын хүү байрлаж байгаа. Уг нь тэнд ордоноос гадуурх татварууд болон Хааны хүлээн зөвшөөрөөгүй үр хүүхэдүүдийг байлгадаг ч Юү Чины хувьд тэднийг олны нүднээс нуух хамгийн сайн газар нь тэр байлаа.

~Ху Вайя өргөөнд~

Хур бороо тасралтгүй орж байгаа ч эндэхийн байгаль дэндүү сайхан учир нүд салгамгүй санагдаж байв.

-Шин Ар ачаагаа оруулчихаад агь гэг нарыг дагуулаад ир хэр том болсонг нь хармаар байна гэхэд тэр яаравчлан хөдөллөө.
Нэгдүгээр гэг Жиа саяхан нэг сар хүрсэн уйланхай гэж чигтэйхэн бондор охин болсон байх бол Нарагын хүү зарц нараа дагуулан өргөөгөөр нэг ийш тийш тонтогнон алхалж байв.

-Хатантаан таны хүүхэдүүд сайн өсөж байгаа гэхдээ агь хоолондоо жаахан муу бас орой ээжийгээ санаад унтаж чаддаггүй

-Гурван настай юм чинь бага сага зүйлс ойлгож байгаа биз тэдний илүү сайн хараарай өвчин тусчихвий би энд нилээн удах болохоор хүүхэдүүдийг өөртөө сайн дасгах болноо.

-1 жилийн дараа-
Юү Чин гадаах цэцэрлэгт байрлаад нэг жил болжээ. Тэр хатадын өргөөний асуудалд оролцохгүй Хаантай тэр байтугай Их Дагинатай ч холбоогүй байв. Уг нь Хаан түүнийг буцаж ирэхийг сануулсан таван захидал явуулсан ч тэр талын ч уншаагүй байж урж хаячихаад юу ч бодолгүй амарсаар байлаа.

-Хатантаан том хэрэг гарсан яг одоо энд Хаантан залрана гэж байна

-Намайг бүтэн нэг жил хүлээлгэж байдаг ухаан дулимаг юм гэж уурлангуй хэлээд өргөөгөө орхин түүнийг угтаж авав.

-Бага Хатан яаж ийм мунхаг аашилж чадаваа?

-Би яагаад чадахгүй гэж чи надад яаж хандсанаа санахгүй байна уу? Би энэ суудлаас буумаар байна тиймээс одоо надтай үзэлцэлгүй тавьж явуул

-Хэзээ ч үгүй би чамд хэлсэн санагдах юм чи хориотой хотод мөнхрөх болно гэж, надад гомдсон юм биздээ тэгвэл уучилалт гуйя гээд Юү Чины өмнө сөгдсөнөө гэнэтхэн өндийн түүнийг тэврээд өргөөлүү орчихлоо.

-Хаантаан та гараа надаас холдуулсан нь дээр шүү

-Эхнэртээ хүрч болохгүй юу? гээд шууд л энгэрийн уран үнсээд авав.
~Маргааш нь~
Юү Чин дахин доромжлол амсжээ гэхдээ тэр уйлж гомдолсонгүй дуугай л түүний үгийг даган хориотой хотлуу буцлаа. Магадгүй буцахгүй гэж эсэргүүцээд л байвал Хаан дахиад юу хийхийг тэр хэлж мэдэхгүй байв.
Нэг жил ирээгүй ч юу ч өөрчилөгдөөгүй хүйтэн хөндий аймшигтай ордон яг хэвээрээ байх бөгөөд Юү Чиныг ирэх сургаар жаахан хөл шуугиан болцгоожээ.

-Энэ өргөө ч тоос буртагандаа дарагджээдээ

-Бушуухан цэвэрлүүлы

-Шин Ар ордоны сонин хачиныг дуулгаач нэгэнт ирсэн юм чинь дахиад л асуудлуудад хутгалдах хэрэгтэй бололтой

-Уланара буюу Лан татвар Бага Хатанд өргөмжлөгдөж бусад татваруудыг хариуцах болсон харин Чү татварын ухаан нь самуурч амиа хоролсон хэмээн тайлагнахад Юү Чин юм дуугаралгүй суусаар Хааны дуудсан цагт Хатадын өргөөлүү хөдөллөө.
Түүнийг ирхэд бусад Хатад татварууд болон Их Дагина ч морилсон байв.

-Юү Бага Хатан хүнд өвчинөө даваад буцаж ирсэн тэр одоо зургаан ордонг удирдах эрхтэй гэхдээ Лан Бага Хатан байгаа учир тэд хэргэм зэргийн хувьд маргаан үүсгэж болох юм тиймээс Юү Бага Хатанг Их Хатанаар өргөмжилж ёслолыг билэгт сайн өдөр хийнэ гэхэд Юү Чин гайхсандаа бараг л унчихсангүй.

-Хаантаан Их Хатан амьд сэрүүн байхад би яаж хэргэмийн эзлэх билээ энэ чинь ёс суртахуунгүй хэрэг

-Миний тушаал бол өөрөө ёс суртахуун тиймээс зүгээр л өөрийгөө бэлд гэж захиад гарах бол бусад татварын аймшигтай харц шууд л Юү Чинлүү чиглэн харцаараа ч хутгалахад бэлэн байлаа. Хаантан ч түүнийг яаж чадахаа сайн мэдэх юмдаа.

~Хориотой хот~Where stories live. Discover now