Энэрэлт Их Хатан ба Луо

403 41 0
                                    

Бүтэн сарны баяр өндөрлөж Эзэн Хаан болон бусад татвар хатад хориотой хотод буцаж ирлээ. Мэдээж сар ордонд үзэгдээгүй учир тайганууд сандралдаж бушуухан үүд хаалгаа дэлгэн баяр ёслолын байдалд шилжэв. Юү Чин ч тэднийг угтан авахаар ирсэн байх бөгөөд бяцхан агыг харин авчираагүй байв.

-Эзэн Хаан болон Их Дагины амгаланг айлтгы бүтэн сарны аялал сайн болж өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна

-Их Дагина ядарсан байх өргөөнд очиж амар би Юү Их Хатантай өргөөлүү нь явлаа гээд угтах ёслол дуусаагүй байхад л түүнийг дагуулан баяраас холдлоо.

-Хаантаан та юунд ингэж их яарна вэ? Бусад татвар хатад ч завыг орхиж ордонд хөл тавьж амжаагүй байхад

-Хурдхан өргөөлүүгээ явцгааяаа бяцхан гүнжээ хармаар байна гэж бахдангуй хэлээд бараг л гүйхнүү гэлтэй шогшсоор Юү Чины өргөөнд ирээд гэнэт л алхаагаа удааршуулан өлмий дээрээ алхсаар шинэхэн мэндэлсэн хүүгийнхээ өргөөлүү шагайв. Хаантан мэдээж бяцхан гүнж л харна гэж бодож ирсэн ч бодсон шиг нь байсангүй өргөөг нь луугаар чимэглэж бас зэвсэгийн эрдэмийн судараар дүүргэсэн байх бөгөөд хүүд улаан өнгийн эрэгтэй дээл өмсгөсөн байлаа.

-Хаантаан та юунд зогсчихов агь таныг хүлээгээд байна гэхэд чихэндээ ч итгээгүй бололтой хэсэг ажиглаж байснаа жаахан хүүхэд шиг л баярлана цовхцсоор агын өмнө ирээд өвдөглөөд суучихав. Түүний энэ үйлдэл бүгдийг сандарган Юү Чин хүртэл бушуухан түүнээс зууран босголоо.

-Юү Чин чи их том зүрхтэй юмаа яаж Хаан надад худал хэлдэг байнаа ийм сайхан хүү төрсөн атал охин гэж л байдаг энэ хүү чинь дараагын Хаан шүү дээ гэхэд Юү Чины царайн дахь баяр баясал шууд л алга болон хөмсөгөө зангидсаар сэнтийдээ суучихав.
Магадгүй түүний иймэрхүү яриа нь агыг аюулд оруулахыг мэдэж байгаа болохоор тэр байхалдаа хэдий нууцалы гэсэн ч бүгд ирчихсэн тул бас Хаан ийм баяртай байгаа учираас хормын дотор л түүний нууцыг мэдчихнэ. Бага Хатан Лян бол үүнийг мэдээд зүгээр суухгүйн ойлгомжтой.

-Сэхүнаа би ганц зүйл гуйж болох уу?

-Жинхэнэ нэрээр дуудаж байхыг бодход чухал зүйл бололтой юу юм хэлж болно би хүссэн болгоныг чинь биелүүлнэ

-Хэний ч өмнө хүүг минь битгий дөвийлгө хэнээс ч битгий хамгаал тэр өөрөө мэдээд сайн өсч чадна болохгүй бол би өөрөө хамгаална харин чи л битгий оролц тэр чинь агыг хамгаалж байгаа хэрэг хэмээн цөхөрсөн янзтай хэлхэд Сэхүн газар суугаад түүний хөлийг дэрлээд зүгээр л толгой дохив.
Гэхдээ тэглээ гээд түүний үгэнд шууд л орохоор хүн биш гэдэгийг Юү Чин мэдэж байлаа. Хаан өргөөг орхивуу үгүй юу ордоноор Юү Чиныг гэг биш агь төрүүлсэн тухай яриа тархаж Их Дагина болон бусад татвар хатад сүрийг үзүүлж буй мэт л бүгд Цу Шиан өргөөнд ирцгээлээ. Мэдээж бүгдэд нь энэ мэдээ таагүй байсан гэхдээ бүгд царайндаа мишээл тодруулан ирцгээж байв.

-Юү Хатан их ухаалаг байна шүү

-Их Дагины магтаалд талархий

-Их Хатанд баяр хүргье бас миний хүү Ченлунь дүүтэй болсондоо үнэхээр баяртай байгаа

-Бага Хатан андуурсан бололтой түрүүлж төрсөн нь биш хэний хүүхэд вэ гэдэгээс хамаарч ах дүүгийн шийддэг юм чиний хүүхэд хэзээ ч миний хүүхэдийн ах болж чадахгүй гэхэд Лян Хатан дүрсхийн уурлаж Юү Чины хацарлуу чангахан алгадаад авах бол Их Дагины шивэгчид түүнтэй зэрэгцэн хөдлөж Бага Хатаныг боож баглаад аваад гарлаа.
Уг нь мэнд хүргэхээр л ирсэн байтал байдал улам муудсан тул бүгд л яаравчлан өргөөг орхицгоов. Гэхдээ ганц л хүн өргөөнд суусаар байлаа.

-Чи чинь хэн билээ?

-Их Хатаны амгаланг айлтгы намайг Цу Луо гэдэг бүтэн сарны баяраар нэгдүгээр дэсийн татварт өргөмжлөгдсөн

-Юу?

-Хаантан надад татвар цол олгосон юмаа

-Яв би ядарч байна зүгээр бүгд яв гэж зандархад залуухан хөөрхөн бүсгүй сандаран хөлөө олж ядарсаар өргөөг орхив.
Нэгхэн өдөрт маш олон асуудлууд болж Юү Чины толгой задрахнуу гэлтэй байхад шинэ татвар гэхээр бүр л дордож байлаа. Ядаж өмнөх татварууд шиг байсан бол юм бодохгүй ч Луо бусадаас үнэхээр өөр байв. Үзэсгэлэнтэй гэдэг үг ч багдахаар бас тэр ярианы өнгө биеийн хэлэмж гээд Хатан байхад заяагдсан гайхалтай бүсгүй байгаан үнэхээр дургүйг нь хүргэж чадлаа.

-Их Хатантаан Яншу ордоноос мэдээ ирлээ таныг Энэрэлт Хатанд өргөмжилсөн байна зурхайчид сайн өдөр товлож цолыг олгоно гэж байна

-Хуа больчих гуйя надад юу ч битгий хэл би одоо амьд байгаадаа харамсаж дуусаагүй байна хэмээн залхсан өнгө аястай хэлээд орондоо шургалаа.

~Хориотой хот~Where stories live. Discover now