Зөвхөн минийх

458 41 1
                                    

Шин Арыг ордонг орхисоноос хойш бүгд төлөвлөгөөнөөс гарч би ч өөрийгөө юу хийж байгаагаа ойлгохоо больсон. Хаан орой болгон миний өргөөнд ирдэг болж бусад татвар Хатадын аймшигтай харц хүйтэн хөндий харьцаа ч салахгүй хэвээрээ.

-Би их буруу зүйл хийгээд байх шиг байна тиймүү? Хуа

-Юу гэж дээ Их Хатантаан таны хийсэн бүхэн буруу байсан ч зөв болон эргэх болно гэхтэй зэрэгцэн тайган Бага Хатаныг төрөх болсоныг мэдэгдэхээр ирлээ.

-Их Хатантаан таныг Хаантан Хэ Ин өргөөн дуудуулж байна Бага Хатан амаржих болж таныг түүнд өөрийн биеэр санаа тавиасай гэж хүсэж байна гээд өргөөг орхих бол надад тийш очих зүрх байсангүй. Өмнө нь Чү татварын амаржихыг харахаар очисон минь хараал дуудчих шиг л болсон одоо юу болохыг хэн мэдэхэв зарлигдсан ёсоор очихоос яахав.
Намайг өргөөнд морилход өмнөхөөс бага оточ ирсэн байх бөгөөд Хаан ч их тайван дөлгөөн харагдаж байлаа.

-Юү Чин нааш ир миний хажууд суу

-Бага Хатан яаж байна мэдээ сонсвуу?

-Тэр зүгээр төрчих байх ямар тэсвэр хатуужилтай бас эрүүл хүн билээдээ зөнчийн хэлсэнээр аюулгүй сайн агь төрөх болно гээд бахдангуй инээхэд миний дотор хоосорчих шиг л болов. Уг нь би л Хааны агыг төрүүлж өгөөд үүрд хажууд нь баймаар байсан юмсан. Юү Чин чи чинь галзуурчихжээ юун агь төрүүлэх вэ? Түүнийг алах гэж л ордонд орсон шүү дээ би үнэхээр болохоо байчихжээ.

-Юү Чин сонсож байна уу? Цовоо сэргэлэн хүүхэдийн уйлах дууг гэхэд би бодлоосоо салан чих тавибал үнэхээр л хүчтэй хүүхэд төрсөн бололтой нөгөө өргөөнөөс энэ хүртэл сайн сонсогдож байлаа.

-Сонсож байнаа Хаантаан Хуа яваад агыг харчихаад ир оточ юу гэхнүү сайн сонсоорой гээд бушуухан шивчинээ явуулах бол Хаан хажууд сууж чадахгүй баярлаж буйн тодхон харагдаж байв. Уг нь түүнийг Нарад дэндүү сайн хүүгийн ч Хааны хүү гэж бодсон атал үгүй бололтой. Анх тэр хүүг өөр дээрээ авна гэхэд юм бодолгүй зөвшөөрч байсан тэгэхэд л анзаарах байждээ.

-Хаантан Их Хатантантаан эрүүл саруул агь мэндэлсэн байна Бага Хатаны бие лагшин ч сайн байна гэхэд Хаан ухасхийн босоод нэг сайн алга ташчихаад хурдан хурдан алхалсаар яваад өглөө. Би хажууд нь түрүүнээс хойш л суусан юмсан ядаж надтай цуг баяраа хуваалцаж болно доо гэхдээ тэр юунд ингэж яараад явчихав.
Ингээд ордоноор дүүрэн хөл үймээн болж нэгдүгээр агь мэндэлсэний баярыг хийж ард иргэддээ дараагын Хааны төрхийг харуулна гээд л Хаан баахан л ажил санаачилж гарлаа. Гэхдээ түүний хамгийн аймшигтай бас буруу шийдвэр нь нэгдүгээр агьд Чянлун цолыг олгосон нь байв.
Энэ цолыг Хаан төрийг төвшитгөж чадсан хаадад л өгдөг даан ч Чусон эр үүнийг мэдэхгүй энэ тэр бяцхан агьд хар муу зүйл л авчирах болно.

-Их Хатантаан нэгдүгээр агьд юу бэлэглэх вэ? Тайган бид хоёр хэд хоног хэлэлцээд ч шийдэж чадсангүй

-Жадны урлагын ном болон Хэ жанжингаас өвлөгдөж ирсэн сэлэмийг бэлэглчих ирээдүйд төр барих хүү шүү дээ

-Хатантаан та чинь Их Хатан танаас төрсөн хүү яаж Бага Хатаны хүүтэй энэ тэнцэх билээ гэхэд тайган бушуухан Хуа шивэгшины амыг таглаад авлаа.

-Хуа чи их бодлогтой дуугаа хүн юмсан өнөөдөр юу болоо вэ? Дахиж ийм үг ярихгүй байгаасай гэж хүсэж байна одоо бушуухан бэлэгийг хүргэж өг гэхэд сандралдсаар явцгаав.
-Маргааш нь-
Нар цухуйх үеэр өргөө минь дүүрч татварууд мэнд мэдхээр ирцгээлээ.

-Лан Бага Хатан ирэхгүйнээ төрөөд хоёр хоночихсон биздээ

-Гао татвар тайвшир одоо бид хэн дутуу байгаа талаар биш нэгдүгээр агын мэндэлсэн баярыг яаж хийхээ л шийдэх хэрэгтэй

-Жиэн татвар миний бодлоор та л үүнд санаа тависан нь дээр байх

-Тиймээ Нихуру овогтын зөв ийм том ажилыг Их Хатан л биш бол өөр хэн хийхэв тэгсэн ч Хаан таньд л сэтгэл алдардаг бусуу

-Фуча дүү их ууртай байх чинь би та нарыг бодож л ингэж хэлсэн юм хэрвээ хайртай агых нь баярт том хувь нэмэрээ оруулвал сайхан сэтгэлийг чинь ойлгож илүү татагдах байх л гэж санаад хэлсэн юм буруу бололтой гэхэд бүгд бодолоо өөрчилөн яах ийхээ хэлэлцэж эхэлэв. Тэднээр тоглох үнэхээр амархан юм хэсэг харцаа буулгаж худал үгс унгаах төдийд л миний атганд орчих юмдаа. Магадгүй Уланара байсан бол ингэхгүй байсан биз гэхдээ одоо л миний боломж. Хаан бол зөвхөн минийх би бусдын үгүй хийнэ.

~Хориотой хот~Where stories live. Discover now