Хаанд хайргүй

427 43 1
                                    

-Шин Ар өргөөлүүгээ буцы гэх дуунаар тэр бушуухан миний дэргэд зогсоод тэндээс гарцгаалаа. Замын турш түүний муухай харц бодогдсоор л байв. Яг л намайг нэвт харж байгаа юм шиг санагддаг болохоор түүний харцанд үнэхээр дургүй. Биднийг өргөөнд ирхэд шинэхэн тавилагууд гоёл чимэглэл үнэтэй торгонууд угтаж авлаа. Мэдээж Их Хатаны хүртэх ёстой зүйл нь энэ шүү дээ.

-Хан агуулахын тайган өөрийн биеэр ирсэн байх чинь

-Их Хатаны амгаланг айлтгы ийм баярт өдөр би өөрийн биеэр таньд үйлчилэх нь зүй ёсны хэрэг билээ гэхэд Шин Ар намайг татаж чангаасаар дотор өргөөнд оруулан үүд хаалгаа бүтүүмжилээд авав.

-Хатантаан Хаан цайгаа уусан уу?

-Үгүй ээ би уучихсан гэхдээ тэр ямар цай вэ? үнэхээр сайхан үнэртэй бас өнгө ч өвөрмөц юм байна лээ гэхэд Шин Арын хүүхэн хараа томрон шууд л газарт унаад өглөө.

-Хатантаан та ухаан алдаа юу тэр чинь Ларкспур цэцэгийн цай шүү дээ тэр чинь хортой цай гэж чангахан дуугархад би шууд л өөрийгөө биег муудаж буйг мэдэрч байгаа мэт санаглаж эхлэв. Сэтгэл гэж л энэ байх өмнө юу ч бодолгүй уусан атал одоо дэндүү аймшигтай санагдаж байна.

-Тэгээд яаж үйлчилдэг юм?

-Та мэдэж байгаа шүү дээ эхлээд таны хэвлий өвдөж хэсэг гөлрөх шинж тэмдэг илэрч байгаад бие чинь саажиж үгүй бол үхүүлдэг хор гээд уйлан дуугараад газар нүүрээ наан улам уйлж гарлаа.
Түүний надад ямар сайныг мэдэх ч одоо уйлж байх цаг биш хорны ерөндөгийг олох хэрэгтэй үгүй бол би маргаашын нарыг харж чадахгүй ч байж мэднэ.

-Чи яагаад цайг хортой гэж надад мэдэгдээгүй юм бэ?

-Хоёулаа тохиролцоогүй билүү? Түүнд хортой цай өгөхөөрөө аягын илүү ойртуулж харин таны аягыг холдуулна гэж арай та мэдсээр байж тэр хорыг уучихаагүй биздээ

-Мэдээж үгүй би яаж түүнийг хорлох боломжоо өөрийн гараар үгүй хийх билээ

-Та худал хэлж байна би таныг сайн мэднэ Хаантанд чин сэтгэлээ зориулчихсан байна та тийм биздээ гээд арай ширүүн дуугараад өндийхөд би эрс эсэргүйцээд өргөөг орхилоо. Гэхдээ дотор өргөөнөөс гарлаа гээд хаачих билээ хаа сайгүй намайг ажиглах нүднүүд байхад. Одоо хамгийн чухал нь хорны ерөндөг олох л болчихоод байна.

-Хатантаан энэ ерөндөг нь надад ганц байсан юм гээд дурамжхан гарт минь атгуулав.
Би ч ихэд баярлан бушуухан уугаад авлаа ер нь хор гэж дэндүү аюултай эд юм мэдсээр байж уусан ч хэдхэн хоромын дотор л биеийг минь идэж буйн мэдрэгдэж байсан.
Ордоноор дүүрэн намайг үзэн ядах хүмүүс байхад Шин Ар ч бас надлуу яг л тэдэн шиг муухай хараад өөр юм ярилгүй өргөөлүүгээ явчихлаа. Түүнийг гэрлүү нь буцаах болжээ. Хэнд ч итгэж болохгүй гэж үнэн юм хэдий удаан миний хажууд байж ээжийг минь орлож байсан ч намайг яагаад энийг хийсэнг ойлгохгүй л байна эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа биз.

-Хуа чи яваад гэрт минь хэл дуулгаад ир Шин Ар төрхөмдөө буцна түүнийг хүргэх сүйх тэрэг хоёр хамгаалагч явуул гэж мэдэгд гэхэд шинэхэн шивэгчин минь сандарсаар явав.
-Үүрээр-
Аав миний хэлсэнг сайтар ойлгосон бололтой үүрээр хоёр том биетэй хамгаалагч ордонд нэвтрүүлж Шин Арыг дуу шуугиан гаргалгүй аваад явлаа. Тэр их олон жил хичээж ажилсан одоо цаг нь болсон тайван амьдарч эцэг эхтэйгээ цагыг өнгөрөөх хэрэгтэй.

-Их Хатантаан Шин Ар ахлах шивэгчин захидал үлдээсэн байна

"Хатантан та намайг төрхөмд минь буцаах гэж байгааг мэдэж байна уг нь таньтай илүү удаан хамт байж Чин улсаа буцааж авах их үйлсэд нэмэр болно гэж бодсон ч чадсангүй. Гэхдээ таныг заавал энэ их үйл хэрэгийг үргэлжлүүлэхийг хүсэж байна. Хэдий Хаанд сэтгэл алдарсан ч эх орон түүнээс үнэтэй шүү дээ"

-Би Хаанд хайргүй гэж хэлээд байхад л зөрүүдлээд байх юмаа

-Хатантаан та яаж ингэж хэлж болох билээ? өөр хүн сонсвол яах болж байна

-Хуа чи одоо явж амар өнөөдөр юу болсонг март гэхэд тэр дуугай л өргөөг орхив.
Ингээд бодход Шин Арыг хэлдэг үг үнэн байж болох юм би тэр аяганд хор байгааг мэдсээр байж түүнд уулгахыг хүсээгүйдээ өөрөө уусан, ордоны бусад Хатад татварын өргөөнд айлчилдаг атлаа миний өргөөнд өдөрийн од шиг л ирээд явдагт нь дургүй. Би Хаантанд сэтгэл алдарчихсан юм гэжүү?

-Хитара Юү Чин ухаан ор чи Хаанд хайргүй!

~Хориотой хот~Where stories live. Discover now