Түүнийг алахгүй

465 43 3
                                    

Хаан намайг хүнд өвчин туссан гэж бусдад итгүүлжээ. Намайг эдгээд ирсэнд баяр хүргэж өргөөгөөр дүүрэн бэлэг сэлт тависан байлаа.

-Шин Ар бушуухан эднийг зайлуул ганцыг ч үлдээж болохгүй шүү!

-Мэдлээ Хатантаан гэхдээ та Их Хатан болохдоо дургүй байгаа бололтой их уруу дорой харагдах юм

-Чусон хүний Хатан болохдоо баярлана гэжүү?

-Түүнийг буулгахад харин ч нэг алхам ойртож байгаа юм бишүү хэмээн шивнэхэд л би түүнийг энэ суудлаас буулгах гэж ирсэнээ санав.
Ер нь би ордонд ирээд юу хийвээ том дуугарч түүнийг ална хорооно гэж ярисан атлаа өөрөө мухардалд орсоор байгаад дуусахана. Одоо бүр яах гэж ирсэнээ ч мартаж магадгүй энэ түүний үнэг шиг хурц нүднээс л болсон байх намайг ховсдож бас сүрдүүлдэг тэр нүднээс л болсон.

-Хатантаан та юу бодоовээ

-Яв тэднийг зайлуул гэж зандрахтай зэрэгцэн тайган бусад татвар хатад морилж буйг зарлаллаа.
Ирээд амарч ч амжаагүй байхад асуудалдтай нүүр тулах нь тэр муу Сэүнээс болж байгаа юм.
Түрүүхэн уулзсан ч сайтар анхаарч хараагүй болохоор бүгдийн нэг шинжин харвал Лан Бага Хатан бие давхар болжээ. Нара татвар зэрэг буурч хоёрдугаар дэс болсон бол бусад бүх татвар нэгдүгээр дэсд хувиарлагдсан хэвээр байв.

-Их Хатан болчихлоо жаргалтай байна уу?

-Хааны хишигт талархах нь зүйтэй хэрэг чамд ч бас баярт явдал тохиолджээ дээ хүүхдээ агь байгаасай гэж орой болгон залбирч байна уу?

-Бага Хатан болж нэг жилийн турш зургаан ордонг хариуцсан хүний хувьд хэлхэд та хэрэггүй бэлэг болсон яг л гадаа чинь өрж тавьсан бэлэгнүүд шиг гаднаа хэдий чамин тансаг өндөр зэрэглэлийнх байсан ч хэн ч нээж харахгүй гар хүрэхгүй хаях тийм л бэлэг гэж зандрангуй дуугархад бусад татвар ам нээсэнгүй Гао татварыг ядаж миний талд орох байх гэсэн ч нэг жилийн хугацаанд бүгд нүүрээ буруулжээ.

-Тийм байхнээ ойлголоо одоо явцгаадаа би ёслолд бэлдэх ёстой гэж тайвнаар хэлээд үдхэд Лан Бага Хатан уурлан бушуухан өргөөг орхилоо.
Надад үнэхээр тэдэнтээ тэрсэлдэх хүч алга зүгээр л чимээгүй тэднийг хармаар байна. Надгүйгээр дотороо алалцаж нэгнийгээ үгүй хийхийг хармаар байна. Гэхдээ тэд надад Хааныг буулгахад огтхон ч туслахгүй нь харамсалтай адил Чин гүрний бүсгүйчүүд байж зөвхөн Хааны үрийг төрүүлж Их Хатан болохоо л бодож байдаг.
-Хэдэн өдөрийн дараа-
Зөнчийн хэлсэн билэгт сайн өдөр ирж нар цухуйвуу үгүй юу ордоны хөл хөдөлгөөн эхлэн ёслолыг бэлтгэж эхэллээ.

-Хатантаан удахгүй төв өргөөнд очих цаг боллоо ёслолын дээлийг өмсөх хэрэгтэй

-Чин гүрний өмнөх Эзэн Хаад минь надад хүч хайрлаарай, за алив өмсгө.
Ёслолын дээл нь хамгийн үнэтэй торгон дээр алтан утсаар лууг хатгасан байх бөгөөд алтан шаргал торгон нугалаанууд ч байв.

Төв өргөөд ирхэд бүх сайд ноёд татвар хатад сөгдөн намайг угтах бөгөөд бөмбөрийн чанга чимээ зүрхний цохилтыг минь хаах шиг л болж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төв өргөөд ирхэд бүх сайд ноёд татвар хатад сөгдөн намайг угтах бөгөөд бөмбөрийн чанга чимээ зүрхний цохилтыг минь хаах шиг л болж байлаа.

-Миний Их Хатан гайхалтай харагдаж байна хурдхан ёслолыг дуусгы түүнтэй хоёулахнаа баймаар байна гэж зарлигдаад ёслолыг яаравчлууллав.
Ингээд хэдэн зуун жил зөрчигдөөгүй дүрэмийг тэр зөрчиж нэг өдөр болох ёслолыг хэдхэн цагын дотор хийж дуусгалаа. Уг нь Лан Бага Хатаны хэлсэн шиг тэр намайг өмнөх шигээ л үл тоох байх гэж санатал ёслолыг дуусвуу үгүй юу намайг чирэн өргөөндөө авчирчихав.

-Хаантан юу хүсээв намайг аль хэзийнээ бусдын хэл амны бай болгочихоод одоо бас яамаар байна

-Гадаа хүн байвал цай авчир Хатаны чинь ам цангаж байна гэж хэнэггүйхэн хэлээд суудлаа дөхүүлэн надтай зэрэгцэн суулаа. Түүний нүд нь хутаг шиг хурц ч инээхээрээ яг л жаахан хүүхэд шиг харагдаж байв. Удсанчгүй Шин Ар хоёр аяга цай авчиран бидний өмнө тавилаа.

-За Хатан минь ямар байна энэ өндөрлөг сайхан байгаа биз хэзээ ч буумааргүй байгаа биздээ

-Өршөөгөөрэй гэхдээ энэ миний хүссэн өндөрлөг биш би чиний суудлыг хүсэж байгаа чи ч мэдэж байгаа шүү дээ эсвэл мартчихаа юу? Би чамайг хэр үзэн яддагыг

-Мартаагүй тэгээд яах гэж байна ордонд ирээд удлаа надлуу доривтой дайралт хийснийг санахгүй байна эсвэл Их Хатан болчихоод намайг алах гээ юу? Тэгвэл чи шууд Чин гүрнийг захирч болох юм байна гээд цайгаа уухаар ухасхийхэд би түрүүлэн аягын шүүрээд авав.

-Би чамайг алахгүй гэж тайвнаар хэлээд түүний аяган дахь цайг ууж дуусгалаа.

~Хориотой хот~Where stories live. Discover now