Найрын хоол

421 34 0
                                    

Хааны агь хэл ам дагуулж ордон хөл толгойгоо олохгүй байсан учир Их Дагина од эрхэс судлаачдыг чуулуулж нэгдүгээр агь болон энэ улсын ирээдүйг шинжүүлэхээр шийдэв. Яагаад ч юм энэ ажилдаа намайг ч бас уруу татчихсан өдөржингөө л түүний хажууд зүүгдэхээс өөр аргаггүй болгочихлоо.

-Их Дагинад айлтгахыг зөвшөөрнө үү?

-За юм оловуу? Яаж байна ирээдүй нь хэр сайн байна

- Агын од хэдий гэрэлтэж байгаа ч жижиг юм удаан гэрэлтэх од биш байна Хааны одны хувьд өмнөх шигээ л хүчирхэг сайхан байгаа магадгүй удахгүй дахин агь мэндлэх бололтой гэхэд Их Дагина нэг л ууртай байх бөгөөд од эрхэс шинжих газарын сайдыг хөөх шахуу гаргаад чимээгүй болон суучихав.

-Их Дагинад юун тийм тааламжгүй байна агын ирээдүй юу? Хааны дараагын агь уу?

-Мэдээж дараагын агь гэдэгийг чи мэдэж байгаа би чамаас ямар нэгэн хүүхэд төрөөсөө гэж хүсэхгүй байна чи энэ ордонд ирээд удлаа би ч чамайг сайн таньж авсан хүүгийн минь ирээдүйг чи л баллах болно би эх хүний зөнгөөрөө мэдэж байна

-Ойлголоо тэгвэл ингээд явы агын мэндэлсэн баярт бэлдэх хэрэгтэй гээд бушуухан өргөөг орхилоо.
Их Дагинад өөрийн хүү нь л чухал бололтой энэ эзэнт гүрэний ирээдүй хойчын талаар огт бодохгүй байна. Чин гүрэн хэдий Чусонд бууж өгсөн ч дараагын Эзэн Хаан заавал миний хэвлийгээс төрсөн Чин гүрний хүн байх болно. Тэгж байж л би чөлөөтэй амьдарна.
Намайг Их Дагины өргөөнд хүлэгдчихсэн байх хооронд найрын ажил бараг дуусчихжээ Гао дүү болон Жиэн дүү нар их сайн ажилсан байна. Даан ч Га Ин буюу Фуча татвар гар бие оролцох битгий хэл нүүрээ ч харуулаагүй байдаг.

-Юу бодоод гөлөрчихөөв

-Хааны амгаланг айлтгы би найрын талаар л бодож байгаад таныг ирсэнг анзаарсангүй

-Сандрах хэрэггүй ээ чи сайн удирдагч бололтой чиний тушаалаар Гао Жиэн татвар нар их хичээж ажилж байна

-Харин ч би муу байна Нара болон Га ин татвар нарыг уриалж оролцуулж чадсангүй гэхдээ тэднийг сайхан бэлэг бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна

-Нара найрт оролцохгүй ээ тэр гадаах өргөөлүү явчихсан хүүгээ харалгүй удсан юм чинь найрыг тохиолдуулаад оччихоод ирнэ биз

-Сайн сэтгэжээ тэгвэл би ажилын явцыг шалгахаар Гао татварлуу явлаа гэхэд тэр замыг минь хаан зогсоод надлуу их л сонжсон янзтай харц шидэллээ. Бас дахиад юу хүсээд байгаа юм болдоо. Арай Нара татварт санаа тавь гэж хэлэхгүй байлгүйдээ

-Юү Чин нүдний чинь доор хар зураас тодорч хэр ядарсан байгаагаа мэдэж байна уу?

-Би Их Хатан шүү дээ зүгээр л амраад байж болно гэж үү?

-Болноо би чамайг илүү жаргалтай эрүүл байгаасай л гэж хүсэж байна бас миний дараагын агыг төрүүлээсэй гэж хэмээгээд уруул нь дээр минь зөөлөн үнсээд авав. Би ч сандаран ухрах боловч тэр бэлхүүсээр минь гараа оруулан зогсоогоод нүүрээ мөрөнд минь наагаад зогсчихлоо.

-Хаантаан та бид хоёр ингэж зогсож болохоор хүмүүс биш хаа саагүй хорон нүднүүд харж байгааг мартаагүй биздээ

-Харж л байг би хүссэнээ л хийх болно гэж жаргалтай хэлээд дахин үнссэнээ яваад өгөв.
У Сэүн яг мөн дөө бусад татвар Хатад мэддэг эсэхийг нь мэдэхгүй байна би л ямар ч байсан түүний дотор юу оршдогыг бүрэн ойлгочихсон. Тэр хэдий сүр жавхлантай бадрангуй Хаан ч дотор нь 10 настай ааваасаа байнга нуугддаг шоовдор хүүхэд байдаг. Ах нартаа зодуулж эгч дүү нартаа шоглуулж өссөн түүнд энэ улс дэндүү сайхан байсан биз. Бүгд түүний өмнө сөгдөж хэн ч түүний хийсэн хэрэгт шоолж инээхгүйн дээр гайхалтай бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлээд л. Гэхдээ тэр аавыгаа үгүйлдэг хэвээр хэзээ нэгэн цагт "Чи сайн байлаа одоо буцаад нутагтаа ир" гэдэг үгийг л хүлээсээр.

-Хуа явцгаая өнөөдөр амарсан нь дээр бололтой.

-Хэдэн өдөрийн дараа-
Найр яг л шинэ Хаан өргөмжилж байгаа аятай сүр дуулиантай үргэлжилж сайд ноёдоос гайхам сайхан бэлэгүүд ирсээр байлаа.
Хориотой хотоор тойрсон агын бяцхан аялал дуусаж төв өргөөнд байрлах томоохон асарт найрын зоог эхлэв.

-Хуа надад зоог авчирах хэрэггүй бие таагүй байна гэхтэй зэрэгцэн сайд ноёд бүгд ханиалгаж нэг л биш болоод ирлээ

-Юу болоод байна

-Хаантаан тайвшир би Хуаг явуулчихлаа тэр мэдээд ирэх байх

-ХОР БАЙНА ЗООГОНД ХОР БАЙНА ийн орилох Хуагын дуунаар бүгд асараас гаран бөөлжилцгөөж оточ нар ч бүгд яаравчлан цугларлаа.

-Юү Чин энд юу болоод байгаа юм бүх сайд ноёд хордчихлоо чи энийгээ яаж засах гэж байна

-Хаантаан би ч бас бодож байна хэрэгтэнг олох уу? Эхлээд сайд ноёдоос уучлалт гуйх уу? Эдгэтэл нь хүлээх үү? гээд олон зуун асуултанд дундаа төөрөөд л сууж байна өршөөгөөрэй

-Чи энэ хорыг хийсэн тиймүү?

-Юу? Та тэгж бодож байгаа юм бол хүссэнээрэй бол Хуа явы өргөөндөө очицгооё гээд бушуухан тэндээс холдов.

~Хориотой хот~Where stories live. Discover now