Төр түшилцэнэ

351 36 4
                                    

Хааны шийдвэрээс хэдхэн хоромын дараа татварууд бүгд өвдөг сөгдөн Юү Их Хатанаас өршөөл эрж түүний тушаалаас зөрөхгүй байна хэмээн тангараг өргөж эхлэв.

-Босцгоо бид чинь эгч дүүс хурдхан босоод өргөөлүүгээ яв гэхэд бүгд л яаравчилан түүний өргөөг орхилоо.

-Хаантаан таныг ийм түрэмгий байхыг харалгүй удаж бас эдгээд удаачгүй байгаа ингэж татвар хатадын хэрүүлд оролцож байснаас амарсан нь дээр гэхэд Хаан зөөлнөөр толгой сэгсэрээд Юү Чины гарыг атгана хойд цэцэрлэглүү гарав. Модод навчсаар дүүрч цэцэгс найгах нь хаварын өнгийг тодотгож байгаа мэт л байлаа. Тэд яг л гараа тавьчихвал дахиж уулзахгүй юм шиг нэг нэгнээсээ тас атган нарийхан шугуйгаар алхалаж байв.

-Уучлаарай Юү Чин

-Юу? Та юунд надаас уучилалт гуйна вэ?

-Эр нөхрийн хувьд чамайг дэндүү их зовоолоо, анх ордонд орж ирэхдээ ямар цовоо сэргэлэн авхаалжтай хүн байлаа гэтэл одоо чи тэр үеийн Юү Чин байхаа больж өдөржин хөмсөг зангидан хар үүл мэт бодолдоо дарагдан инээхээс ч зайлсхийх болсон байна

-Энэ таны буруу биш гэдэгийг мэдэж байгаа биздээ, би өөрийгөө л ийм болгосон гэхдээ та надад байгаа болохоор би тэсэж байна хэмээхэд Хааны царай гэрэлтэн хоёр хацарнаас нь зуураад уруул нь дээр нь зөөлөн үнсээд авав. Юү Чин түүний хайр энэрэлийг дэндүү ихээр хүртдэг ч ганцхан үнсэлтэнд нь ичингүйрдэг хэвээрээ л байлаа.
-Хэдэн өдөрийн дараа-
Лан бага Хатаны агыг Их Хатанд өргүүлсэн учираас өргөөг нь нааш татахаар шийдэж шинэхэн өргөөг тохижуулан хөл үймээн ихтэй байх бол Лан Хатаны агь Цян Лиан өргөөнд эсэргүйцэл зарлаж харагдав. Зарц боолуудын засварын ажилд саад хийн зандрах дуун нөгөө өргөөнд ч сонсогдох бөгөөд түүний эрхлэн уйлах дуу цаг тутамд л нэмэгдэж Юү Чиныг өөрөө гархад хүргэлээ.

-Лиан агь тайвшир чи одоо уйлаад суух жаахан хүүхэд биш

-Үгүй шүү би ээжийнхээ хувьд нялх үр нь мөнөөсөө мөн тэгсэн ч би дөнгөж 6-тай хэмээн бяцхан хоолойгоо тасартал орилж байв

-Лиан агь та бол Хааны хүү магадгүй удам залгаж ч болно таньтай ижил настай бусад хөвгүүд эрдэм номд шамдан эхэлж байхад та өдий болтол ээжийнхээ хормойноос зүүгдсээр байх юм гэж үү? Хуа хурдхан агыг өргөөнд авиач би дахиж түүний уйлахыг сонсмооргүй байна шүү гэх тушаалаар бяцхан агыг хоёр талаас нь зулгаасаар гол өргөөнөөс холдууллаа.
Юү Чины зорилго Хаан тийм байтал энэ тэндээс цугларсан агь гэг нартай зууралдах цаг зав үнэхээр алга байв. Тэдний талаар ч олон зүйл бодохгүй байлаа. Гол нь өөрийнх нь хүү л дараагын Хаанаар өргөмжлөгдөж байвал тайван үхэж болмоор санагдаж байгаа нь мэдээж.

-Их Хатантаан агыг өргөөнд авиачсан гэхдээ та Хааны өгсөн агь гэг болгоныг аваад байж болохгүй шүү дээ, өнөөдөр гэхэд та гурав дахь агыг авлаа

-Би угийн сүүлд нь үлдэх хүн бүх агь гэгийг өөртөө аваад сайн хүн болгох ёстой биздээ мэдээж ээжүүдыг нь замаасаа зайлуулсан болохоор надад талтай хандахгүй гэхдээ би бол Энэрэлт Их Хатан гээд орондоо шургахад Хуа дахин эсэргүйцэж үг унгасангүй.
Лан Бага Хатаны цол үгүй болсон учираас дахин бага Хатаны төлөө өрсөлдөх тулаан татваруудын дунд эхэлсэн байв. Гао татвар Хаантай бусад татвараас дотно учир өөрийгөө бэлдэн Бага Хатаны цолыг авахдаа өмсөх гоёлоо ч сонгоод амжсан байлаа. Харин энэ үед Хаан зогсолтгүй довтолж буй Дөрвөдүүдыг хэрхэн дарах талаараа өдөржин шөнөжин толгойгоо гашилгаж харагдана. Хаан бол улсын багана шүү дээ үргэлж эмс хүүхний асуудалд орооцолдоод байж чадахгүй. Үүнийх нь талаар Юү Чинээс өөр хэн ч гадарлахгүй байгаа нь мэдээж.

-Тайгаан хил дээрээс мэдээ ирэв үү? Хоёр хонолоо би бүр тэсэж чадахгүйн

-Саяхан Их Жанжинаас мэдээ дуулдсан бид эхний дайралтыг амжилттай хамгаалсан гэхдээ дараагын дайралтад тэсэх эсэхээ мэдэхгүй байна гэсэн

-Их Жанжинг буцаж тат түүнийг оронд тусгай цэрэгүүдийг болон тактикийн багыг явуулах хэрэгтэй цөмлүү дайрж ирвэл ашиглана гэсээр байгаад өөрсдөө юу ч үгүй хоцроно шүү!

-Юү Чин хэзээ ороод ирчихээ вэ? Гэхдээ Жанжингүй цэргүүд тулааны талбард амьд үлдэнэ гэжүү?

-Өмнө нь чадсан юм одоо ч чадна надад итгэ хэмээхэд Хаан дахиж эсэргүйцэлгүй түүнийг саналыг зөвшөөрлөө. Төрийн их хэрэгт эмэгтэй хүн оролцож байсан удаа цөөхөн гэхдээ энэ удаа Чин гүрныг хэн нь илүү сайн мэддэг вэ? гэдэг чухал учир түүнийг дагахаас өөр сонголтгүй байсан биз.

-Чи байгаа болохоор би юунд санаа зовохгүй байж чадах юм

-Төрийн хэрэгт дур мэдэн оролцсондоо өршөөл эрий

- Үгүй дээ чи бол надтай төр түшэлцэх хүн шүү дээ бидний хүү дараагын Хаан болтол чи өөрийгөө энэ улсын Эзэн Хаан гэж төсөөлж байгаарай!

~Хориотой хот~Where stories live. Discover now