Тулаанд шахагдлаа

482 42 0
                                    

-Чи нэгдүгээр гэгийг өсгөж болно хариуд нь одоо удахгүй ирэх хүнд тус болоорой!

-Удахгүй ирэх гэдэг чинь хэн байдаг билээ? хэмээн асуухад Хаан хариулалгүй намайг гар хэмээн дохилоо. Би энэ эх хүү хоёрын дунд удахгүй бяцарч үхэх бололтой. Түүнийг нурааж чадна гэсэн итгэл минь өдөр хоногоор буурч байна магадгүй надад арай хүндэтсэн асуудал байсан биз.
Өргөөндөө ирхэд хөл хөдөлгөөн ихтэй байх бөгөөд хоосон өргөөнүүдийг засварлаж байв.

-Энд юу болоод байна Шин Ар

-Эх дагина нэгдүгээр гэг болон түүний асрагч эхийг байлгах өргөөг бэлдүүлж байна та арай гэгийг өөр дээрээ авахийг зөвшөөрчихсөн юм биш биздээ

-Битгий надаас юм шалгаа би одоо Хаанд өртэй болчихоод байна удахгүй бас Чү татварын гол дайсан болно тиймээс бэлтгэлтэй байж тархиа амараах хэрэгтэй гээд бушуухан дуу шуугианаас холдон өөрийн өргөөндөө орж ирлээ.
Чү татварыг хүүхдээ тээж байх хугацаанд бүх татварууд Хааныг өөртэй татахын тулд чадах бүхнээ хийсэн үүнийхээ хариуд ч бүгд нэгдүгээр дэсийн татвар болон зэргээ ахиулсан. Гэхдээ Хаан өөр зүйл хүсэж байгаа бололтой түүний харцнаас үргэлж хэн нэгэнийг хүлээсэн сансан гүн мэдрэмж мэдрэгддэг. Магадгүй намайг туслаад өгөөч хэмээн гуйсан тэр хүн нь түүний сэтгэлд орших ганц хүн байх.

-Долоон өдөрийн дараа-
Хүжний хор бүрэн гарсан ч ядаргаанд орчихсон бололтой байнга л нойр хүрч орноосоо ч өндиймөөргүй санагдаж байлаа.

-Хатантаан одоо бослдоо ингэж нуугдлаа гээд Чү татвар тантай уулзаж чадахгүй гэсэн үг биш гэх Шин Арын үгний дараа өөрийгөө өвдсөн биш түүнээс бултахын тулд өөртөө өвдсөн гэж итгүүлсэн мэт санагдав.

-Чи Хааны ордон Их дагины өргөөнөөс мэдээ сонссон уу? Гаднаас шинэ татвар авах эсвэл шивэгчин ч юмуу авч байгаа юу?

-Үгүй ээ ордон яагаад ч юм урьдийнхаасаа чимээ шуугиангүй болчихсон хүн байна уу? гэлтэй хоосон оргиод эвгүй л байна шүү!

-Юу тэгвэл ч үнэхээр асуудал ундарах нь дээ удахгүй ирэх хар салхи намайг дайраад гарахнуу түүнийг дайраад гарахнуу хурдхан л хармаар байна гэхдээ одоо хамгийн чухал нь Чү татвар болчихоод байна

-Чү татвар бараг хагас галзуурлын байдалтай байгаа гэсэн өргөөгөө сүйдлэн өдөржин шөнөжин хашхирч өөрийгөө ч шивэгчидээ ч зовоож байгаан дуулдсан гэхдээ Хатантаан тэр үнэхээр бидэнд өс санан хорлох гэж оролдвол яана

-Битгий миний асуудалд санаа тавь Хааны өргөө Их дагины өргөөг өдөржин шөнөжин манаад ч хамаагүй хэлсэн үг хийсэн үйлдэл бүрийн мэдэх хэрэгтэй байна Ар Чу гэх шинэхэн шивэгчин байсандаа түүнийг сайн бэлтгээд төв өргөөнд нэвтрүүл гэж тушаахад Шин Ар яаравчлан гарлаа.
Удахгүй ирэх асуудал ямар байхыг тааж мэдэхгүй учир сэтгэл минь улам зовинон үүнээс гарах арга чарга ч толгойд орж ирэхгүй байв. Ордонд ороод хоёр жил болж байхад надад хийсэн бүтээсэн зүйл алга ядаж ганц шат ч ахисангүй ийм байж түүнийг Хаан ширээнээс түлхэж чадна гэжүү?

-Юу Бага Хатаны амгаланг айлтгы

-Их Тайган ямар хэргээр яваа билээ?

-Хаантан шинэ татвар авч байгаа таныг угтан авч өргөө бэлдэж өгөхийг даатгаж байна бас амлалтаа мартаагүй гэж найдаж байна хэмээн дамжуулсан

-Юу? Дахиад татвар гэнээ хэн юм ямар бэйлийн охин юм арай гүнж биш биздээ

-Үгүй дээ Хатантаан тэр татвар Чусоноос ирж байгаа арван хоногын дотор энд ирнэ гэсэн хэл ирсэн таньд үгээ дамжуулсан тул дорд боол би ингээд буций гээд худал инээсээр өргөөг орхилоо. Хаан үнэхээр Чин гүрэнг нураахыг хүсэж байгаа бололтой өөр шигээ Чусон эмыг авчирч татвар болгож байдаг. Энэ удаа би ялагдлаа бүр шахаанд орчихлоо. Гэхдээ буугаад өгчихсөн гэсэн үг биш тэр эмийг ирэхээс нь өмнө хориотой хотод байр суураа бататгах хэрэгтэй.

-Юү Чин чи чадна угаасаа үүнийг л хийх гэж энд ирсэн үгүй байсан бол үхэх байсан ч хориотой хотод ирж энэ новшийн Хатан болохгүй байсан гэж өөртэй хэлэхтэй зэрэгцэн Шин Ар унаж тусан сандарсаар өргөөнд орж ирэв. Хүн бүхэнд өргөөн доторх яриаг сонсгох гэж байгаа аятай л үүд хаалгаа нээж орхиод миний урд ирэн зогслоо.

-Шин Ар хаалгаа хаа эхлээд тайвширчихаад ярь

-Мэдлээ Хатантаан *амьсгаадах*

-Чусоны шинэ татварын талаар ярих гэж байгаа бол би аль хэзийнээ мэдчихсэн

-Чусон байх нь чухал биш ээ тэр дөч хүрэх гэж байгаа бас хүүхэдтэй юм байна

-Юу? Хүүхэдээ?

~Хориотой хот~Where stories live. Discover now