Дүүжлүүр

384 40 0
                                    

Өргөөгөөр нэг агын уйлах дуу хадах нь өглөө болсон гэхийг мэдэгдэх шиг л байх бөгөөд түүнийг очиж авах хүн байхгүй бололтой уйлсаар л байлаа.

-Хуа чи агыг аваадахаач

-Хатантаан би авчихлаа тэгсэн ч би Хуаг явуулчихсан гэх танил хоолойг сонсоод бушуухан өндийвөл Шин Ар буцаад ирчихсэн байв. Уг нь аавд сайн захиж хөдөө гэрээс нь гарахгүй байхыг сануулсан ч яагаад ч юм ордонд буцаад ирж. Нүүр нь харахын аргаггүй болтолоо түлэгдэж нуруу нь бөгтийн их өөрчилөгдсөн ч би хараад л шууд танилаа.

-Миний зөвшөөрөлгүй ордонд орж ирээд бас ахлах шивэгчинг хөөж агьд хүрнэ гэнээ

-Хатантаан би зүгээр л таны хийх ёстой зүйлсийг сануулахаар ирсэн юм би ч бас таньтай адил Чин гүрний ирээдүйд санаа зовдог тиймээс анх энд ирэхдээ бодож байсан зүйлсээ хийгээсэй гэж хүсэж байна шууд хэлвэл Хааныг унагаа хэмээн чихэнд минь шивнэхэд гар минь толгойноос түрүүлэн ажилж түүнийг алгадаад агыг бушуухан өөртөө авав.
Шин Ар ийм хүн байгаагүй юмсан эсвэл би сайн таньж чадаагүй байх намайг Хааныг хороох унгаах талаар ярих болгонд хамгийн түрүүнд санаа нь зовж амыг минь тагладаг байсан хүн өөрөө ингэж хэлж байна гэхээр анхнаасаа л миний гараар Хааныг үгүй хийлгэхийг хүсэж намайг даган энд ирсэн байж.

-Муу боол яаж ингэж хэлж зүрхлэв

-Хатантаан би үг дуугараагүй байна та андуурч байна

-Ахлах тайган байна уу? гэх миний орилооноор тайган биш Ци жанжин яарсаар өргөөнд орж ирлээ.

-Жанжин гэчихээд ажилаа яаж хийгээд байгаа юм? Энэ боолыг бушуухан өргөөнөөс гарга тэр Хаанд тэрсэлсэн үг хэлсэн болохоор дүүжилнэ гэхэд Шин Ар галзуурсан бололтой чангаар инээн намайг шоолж гарав. Түүний үйлдэл бүр намайг хэцүү байдалд оруулж байлаа.

-Энд юу болоод байна

-Хааны амгаланг айлтгы энэ боол надад таныг унгаана гэж хэлсэн бушуухан түүнийг дүүжил

-Ци жанжин түүнийг гянданд хорчих удахгүй дүүжлэх хоригдлуулдтай цуг шийтгэлийг нь онооно гээд тэднийг өргөөнөөс гаргав.

-Чи юу болоовээ намайг алах гэж л хориотой хотод ирээгүй билүү? Үнэхээр надад дурлжээ ингэхийг чинь мэдсэн бол илүү сайн ханддаг байж

-Хаантаан би таньд хайртай таниас агьтай болсондоо ч баяртай байна гэхтэй би таныг Чин гүрны Хаан байхыг зөвшөөрч чадахгүй гэхэд Сэхүн зүгээр л толгой дохиод намайг тэврэн цугтаа оронд дээр сууцгаалаа. Тэр ч үг хэлэлгүй би ч юм ярилгүй хоёул өргөөний булан тохой болгоныг ширтэцгээн ямар нэг зүйл бодно. Миний толгойд яагаад ч юм ирээдүйд юу болох бол гэсэн бодол л эргэлдэж байв. Чин гүрны хувьд Сэхүн байхгүй байвал сайн ч түүнийг үгүй болчихвол би амьд явж чадахгүй байх.

~Хориотой хот~Where stories live. Discover now