Чин гүрэн мөнхөд байг

503 51 6
                                    

Найрын бүрээ хүнгэнэж ёслол эхэлсэныг мэдэгдэх авч Их Хатаны өргөө хэл чимээгүй байсаар гэг ч эхийнхээ хажуугаас салалгүй шинэхэн Хаанд хүндэтгэл үзүүлсэнгүй.

-Хатантаан би яаж гуйвал та миний үгэнд орох юм бэ?

-Явцгааяаа хурдхан намайг бэлд гэхэд Хуагын нүд нь сэргэж бушуухан дээлийн солин гоёж гоодоод ёслолын танхимлуу хөдөллөө. Түүнийг танхимд ирхэд бүгд л ихээхэн гайхацгаав. Магадгүй эх хүү хоёр нэгнийгээ үнэхээр үзэхээ байж дахиж нүүр нүүрээ харалцахгүй гэж таамаглсан биз. Гэхдээ яаж Юү Чин ийм баярт өдөрийг зүгээр өнгөрөөх билээ тэр энэ өдөрийн төлөө л амьдарсан шүү дээ.

-Хатан эхийг ир гэж зарлигдаагүй санагдах юм

-Би Их Дагины хувиар бас Чин гүрнийг товхинуулсан хүний хувиар ирлээ хэмээхэд саяхан л урдуур хойгуур нь муулалцан шоолж байсан сайд нар нь түүний хийсэн бүхнийг санах шиг болж танхим нам гүмд автлаа.

-Товхинуулах? Та эцэгийг минь алж дээд таван овогийн татваруудыг хөөн хориотой хотын хөл толгойг хутгасанаа яриад байна уу? хэмээн уурсангүй дуугархад хариу үл ирэв. Хун Лин энэ удаа дуугаа хурааж ёслолыг үргэлжлүүллээ. Тэр саяхан Их Хатан болон хэдэн татвар сонгож авсан тэд нарыг ч бас цоллож эзнээс боол хүртэл бүгд баярлаж байв.
Нар буух үед ёслол өндөрлөж Хаан өргөөндөө Хатан эхтэйгээ хоёулахнаа үлдсэн байлаа.

-Сайхан харагдаж байна чамайг ингээд сууж байхыг харах гэж л тэссэн юм

-Би огт ойлгохгүйн та аавд огт сэтгэлгүй байсан юм гэжүү? Тэр таньд байгаа бүхнээ өгдөг байсан шүү дээ

-Тиймээ тэр надад бүхнээ өгсөн тэгээд яасан гэж би түүнийг эргүүлээд хайралсан энэнд буруу зүйл юу байна вэ?

-Та буц би маргааш өглөө мэндийг тань мэдэхдээ шинэхэн зарлигтай очы хэмээгээд өргөөнөөсөө хөөн гаргах бол Юү Чины нүүрэн дэх инээмсэглэл огт арилж өгөхгүй байв. Өөрийн өргөө хүртэлээ алхахдаа бүр савж унах шахан инээсээр Хуаг багахан айлгаад авлаа.

-Хатантаан эртхэн амар өнөөдөр урт өдөр байлаа

-Хуа хэрвээ би тэр үед ерөндөгийг өгчихсөн бол яах вэ? Хааныг хордуулсанаа хүлээн зөвшөөрөөд ерөндөгийг өгчихсөн бол өдийд би ингэж их инээхгүй байсан байхдаа тийм үү?

-Хэрвээ тэгсэн бол та шөнө болгон түүнийг сангалзан уйлалгүй өдөржингөө гансаран суулгүй өмнөх шигээ жаргалтай байх байсан биз гэхдээ нэгэнтэй өнгөрчихсөн зүйл тиймээс энэ талаар дурсах хэрэггүй та өөрийгөө л ангалруу унгаахын нэмэр хэмээгээд дэнлүүнүүдийг унтраан өргөөг орхив. Шивэгчид бүгд өргөөг орхин дэнлүү ч унтараад удсаны дараа Юү Чины мэгших дуу үл ялиг сонсогдож эхэллээ. Түрүүхэн л энэ хорвоогын хамгийн жаргалтай байсан бүсгүй гэнэтхэн нулимас асгаруулан өөрийгөө зүхэж харагдав. Тэгж их хайрлаж бүхнээ зориулсан хүнээ өөрийн гараар алчихаад яаж ч тайван унтах билээ.
Өглөө орноосоо өндийгөө ч үгүй байхад Хаан залран Цу Шиан өргөө багахан сандарлдаад авав.

~Хориотой хот~Where stories live. Discover now