Хүслийн минь биелэл

404 41 0
                                    

Урин дулаан орж бүтэн сарны баяр тохиох бөгөөд Их Хатан болон түүний өргөөнийхнөөс бусад нь ордонг орхиж далайн аялалд гарцгаасан байлаа. Хэдий Юү Чин төрөх дөхсөн ч уг баярыг үл ойшоож болохгүй учир Хаан хүртэл түүнийг орхин явсан байв.

-Хатантаан мэдээ ирж аялал сайн байгаа Жин агь болон Ши гэг нарын өвчин эдгэрч аялалаа үргэжлүүлсэн байна

-Ашгүйдээ, Хуа чи яваад дахиад оточ залаад ир амьсгаа минь дээрдэхгүй толгой эргэсэн хэвээр л байна бас нуруу өмнөхөөсөө ч илүү өвдөж байна магадгүй хүүхэд удахгүй гарах байх гэхэд Хуа ахлах шивэгчины царай нь барайн сандарч бушуухан өргөөг орхих бол гадаах шивэгчид Хатанг төрөх дөхсөнг ойлгож бушуухан бэлтгэл ажилдаа орцгоолоо.
Бүтэн сарны баярын аялалаас өмнө Их Дагина өргөөнд нь нууцаар морилж хэдэн хатуу үг хэлэн түүнийг заналхийлсэнээс хойш Юү Чин байнга түгшүүртэй байх болж хүүхэд төрөх өдөр ямар ч аюул осол бүү гараасай хэмээн залбирсаар бүүр ядарч орхижээ.
-Хэдэн өдөрийн өмнө-

-Юү Чин чи үнэхээр унтаж байна уу?

-Их Дагиан та хэл үггүй шөнөөр морилж байдаг юу болоо вэ?

-Их жаргалтай байх шив уг нь чамд хүүхэд тээж болохгүй гэж сануулсандаа яагаад надаас зөрөөд байгаа юм миний хүүгийн амьдралыг бусниулах гэж байгааг мэдсэн ч зүгээр өнгөрөөсөн байхад бас өөрийн хүүгээ төрүүлэхийг завдаж байдаг

-Их Дагина минь битгий ингэж их уурла Хааны хүүхэдийг тээх нь цаг хугацааны л асуудал байсан шүү дээ яаж би Хаанаас татгалзаж чадах билээ гэхэд гэнэтхэн шивэгчид Юү Чинг татаж чангаасаар орноос нь босгон хүлээд газарт хэвтүүлчихэв. Өөрийг нь эсвэл гэдэс нь дэх хүүхэдийг нь үгүй хийхийг хүсэж байгааг нь мэдсэн тул аврал эрэн орилж эсэргүйцэх гэсэн ч чадсангүй. Амаа таглуулаад хий л орилхоор хичээж байлаа.

-Юү Чин би Хааны үрийг гэмтээж чадахгүй гэхдээ хэрвээ хэвлийгээс чинь агь мэндэлвэл би зүгээр суухгүй шүү! гэж сануулаад гарах бол Юү Чин чичигнэн уйлсаар байв. Тэр хэдий эрэлхэг зоригтой ч хүүхэдээ эрүүл саруул төрч бас сайхан өсөөсэй л гэж хүсэж байлаа.
-Одоо-
Оточ ирж үзээд төрөх дөхөж байгааг мэдэгдэн ордонд үлдсэн бүх оточ болон эх баригчидыг цуглуулан бэлтгэлээ хийх бол Хуа ахлах шивэгчин Хааны тайганд мэдээ хүргэхээр яаравчилж харагдав.

-Эх баригчаа хэрвээ хүүхэд маань эрүүл төрч чадахгүй бол чи болон танай гэр бүл хэцүү байдалд орох болно шүү!

-Юу? мэдлээ Их Хатантаан би бүхнээ зориулан Хааны үр удамыг эх барих болно гэж сандрангуй хэлээд өргөөг орхилоо.
Хатаны тарчлан орилох дуу хадаад бараг нэг цаг өнгөрчээ цус ихээр алдаж өргөөний хаалга нээгдэх бүрт л шивэгчид цус болсон ус барин гүйлдэж байв. Хүүхэд хэт том байгаа нь төрөх явцыг удаашируулж Хатанг хүндрүүлж байлаа. Харин энэ үеэр далайн аялалд явсан Хааны гарт Их Хатанаас гэг мэндэллээ гэх мэдээ хүрэв.

-Их Дагина минь Юү Чин амаржчихаж гэг төрүүлсэн байна

-Сайн хэрэг тэгвэл бушуухан буцах уу? гэхэд Хаан дургүйцэн аялалыг дуусгана гэж зөрүүдэллээ. Магадгүй агь биш гэг байсан нь сэтгэлийг нь эмзэглүүлсэн биз. Юү Чиныг гэг төрүүлсэнийг мэдсэн Бага Хатан Лан баяраа нууж чадалгүй хөөрцөглөн өргөөндөө жижигхэн найр хийгээд авлаа.
Энэ үеэр Юү Чин тарчалсаар хүүхэдээ л эрүүл төрүүлэхийн тулд байдаг чадлаа шавхаж байв.

-Хатантаан тэсээрэй дахиад жаахан хичээвэл бидний хүлээсэн агь төрөх нь байна гэж шавдуулахтай зэрэгцэн хүүхэдийн уйлах дуу ордоноор нэг цангинан Юү Чинг амаржсанг мэдэгдлээ. Эх баригчидаас авхуулаад шивэгчид ч ядарсан байсан тул баяр хөөр бололгүй хүүхэдийг хөхүүл эхэд  нь даатгаад бушуухан тарцгаах бол Юү Чины хувийн оточ түүний хажууд үлдэв.

-Хатантаан та чадлаа та чадчихлаа

-Хүслийн минь биелэл болж ирсэн болохоор тэр минь үнэхээр гайхалтай юм чи Хаантанд мэдээ хүргэсэн үү?

-Тиймээ би захиснаар тань мэдээ дамжуулсан Хаантан аялал дуустал буюу сар ордонд буцаж ирэхгүй Их Дагина ч тэр гэхэд Юү Чины санаа амарсан бололтой гүнзгий амьсгаа аваад унтахаар боллоо.
Ордонд Их Хатан мэндэлсэний дараа ийм нам гүм байгаа нь анх удаагынх байв. Их Хатан гэг төрүүлсэн ч их баяр хөөр болон цэнгэдэгч энэ удаа юу ч болоогүй юм шиг л бүгд тоохгүй харагдлаа.

-Оточоо одоо та ч бас явж амар би өөрөө Их Хатанг асрах болно

-Гэхдээ Хуа ахлах шивэгчээн яагаад танай өргөөнийхөн ийм чимээгүй байгаа юм Хатантан Хааны агыг төрүүлчихлээ шүү дээ

-Дуугай аяд Хатантан агын ирээдүйг бодож түр нууцалж байгаа одоохондоо бүтэн сарны аялалд явсан бүх хүмүүс Хатанг гэг төрүүлсэн хэмээн бодож байгаа энэ талаар цааш задарвал бүгд толгойгүй болно гэхэд оточ сандаран амаа таглаад бушуухан гарч одов.

~Хориотой хот~Where stories live. Discover now