Нэгдүгээр гэг мэндэллээ

486 45 0
                                    

Бусад татваруудын бэлэг сэлтийг засаж янзлаад заримын хаясан ч яагаад ч юм Уланара татварын хүжний үнэр сэтгэл татсан учир байнга асаадаг боллоо. Хүйтэн болоод ч тэрүү хүж асаах төдийд л дулаацах мэдрэмж төрж байв.

-Хатантаан Чү татварын өргөөнөөс мэдээ ирлээ тэр төрөх гээд өвдөөд эхэлсэн байна Хаан болон оточ нар аль хэзийнээ өргөөлүү явсан байна

-Тэгвэл бид ч бас хоцорч болохгүй хурдхан явцгаая хэмээгээд Чү татварын өргөөг зорилоо.
Биднийг ирхэд татварын орилох дуу хадах бөгөөд эх баригчид оточ нар үүдээр нь нэг овоорчихсан харагдав. Хаан ч бас санаа нь зовинон сууж ч чадахгүй байлаа.

-Юү Бага Хатан би Хааны амгаланг айлтгы

-Алив хурдан бос өргөөнд очиод хэр байгааг нь хараад ир гэж тушаахад Юү Чин хөдөлсөнгүй тэр өргөөнд ормооргүй байгаагаа илэрхийлж зүүн өргөөнд орон суучихав.

-Юү Бага Хатан яаж миний үгнээс зөрж чадаваа Хаан чинь тушааж байхад боол чи биелүүлэх ёстой юм бишүү?

-Өршөөж хайрла Хаантаан би өөрөө эмэгтэй хүн учир ийм зүйл харж зүрхлэхгүйн хэрвээ түүнийг хараад нэг л айчихвал өөрөө хүүхэдтэй болж чадахгүй байх гэхэд Хаан их л уурлан ширээг хүчтэйхэн цохиод түүний хажууд суулаа. Угийн өөр хийж чадах зүйл байх шив чимээгүй л хүлээхээр шийдсэн бололтой.
Чү татвар өвдөөд удаж байгаа ч одоо болтол хүүхэдийн дуу гараагүй байлаа.

-Хөөё Лу шивэгчин хурдхан өргөөнд юу болж байгааг мэдээд ир гээд өөрийн итгэлт шивэгчинээ явуулав. Харин удаан суусан болохоор ч тэрүү Юү Чин ядран толгойн өвдөж биен хөрж байгаа мэт санагдаж эхэллээ. Удах тусам л амьсгал нь түрэгсэн ойр орчиных нь түүнийг бага багаар анзаарч эхлэв саяхан л зүгээр сууж байсан Юү Чин одоо бараг л унах шахсан байх бөгөөд хувхай цайсан царайгаа нуух аядан толгой бөхийн сууж байв.
Хэдий түүнийг өвдсөнг Хаанаас бусад нь анзаарсан ч биеийн байдалыг асууж шалгаасангүй Юү Чин ч мэдэгдэхгүй гэсэндээ шүд зуун тэсэж байлаа. Удалгүй нөгөө шивэгчин сүр сархийн өргөөнд орж ирэв.

-За тэгээд юу болов? гэж Хааныг шамдуулхад тэр хэсэг сандаран үг дуугарсангүй

-Хаантаан Чү татвар их цус алджээ хүүхэд буруу байрлалтай байгаа болохоор одоо болтол доошилж чадахгүй байна гэж эх баригч хэлсэн бас тэр эх хүүхэд хоёрын алыг нь амьд үлдээж чадахаа мэдэхгүй байна хэмээсэн гэхэд Хаантан уурлан ширээгээ дахин хэд хэд цохиход Юү Чин тэсгэл алдан унаад өглөө.
~Хэдэн өдөрийн дараа~
Юү Чин Бага Хатан тэгж ухаан алдсанаас хойш гурван хоног болжээ түүний бие өнөөдөр л дээрдэж байгаа бололтой орноосоо өндийн өөрөө хоолоо иддэг болсон байв.

-Шин Ар намайг унтаж байх хооронд ямар сонирхолтой сонин хачин зүйл болов хэлээд байгаарай

-Чү татвар их удсан ч аюулгүй төрж чадсан гэхдээ Хааны хүссэн шиг агь байгаагүй харин таны ухаан алдсан тухайд Хаан шалгах баг гаргаж шалгуулсан Лан татварын явуулсан тэр хүжнээс болсон байнлээ

-Дахиад шалга тэр хүжийг Лан татвар явуулсан эсэхийг дахиад сайтар шалга олж чадах бүхнээ ол одоо харин намайг бэлд би Хаан дээр очино гэхэд Шин Ар туслах шивэгчид дуудан түүнийг хувцаслаж толгойн гоёл зүүсгэлийг зүүж өглөө.
Чү татварыг хүүхэдээ тээх хугацаанд Бага Хатанаас бусад татварууд бүгд Хааны хайр ивээлийн хүртсэн байв. Хаан өмнө нь өөр эмэгтэйд хүрдэггүй байсан болохоор ч тэрүү бусад татваруудын гоо үзэсгэлэнг олж харан тэдэнд хайр энэрэлээ харамгүй хайрлах болжээ тэдний нэг бол энэ Юү Бага Хатаны хажуугаар мэндлэхчгүй зөрөх Гао татвар билээ. Гао татвар өөрийгөө ихэд бодох хэдий ч Юү Чинд тэр нь огт хамаагүй байв түүний бодолд зөвхөн Хаан л эргэлдэж байлаа.

-Юү Бага Хатан би Хаантаны амгаланг айлтгы

-Чи сэржээ нүдээ нээсэн дариудаа над дээр ирж байна гэхээр чухал хэрэг гарчээдээ

-Та миний өчүүхэн хүслийг сонсоно гэж найдаж байна би дөнгөж 20 хүрч яваа ч хүүхдэд дэндүү хайртай нэгэн ордонд ирээд хоёр жил болох гэж байхад үрийн зулай үнэрлэх нь битгий хэл таны сэтгэлийг татаж чадахгүй байна тиймээс надад хань бараа болгож Чү татварын гэгийг өгөөч мэдээж тэр бага зэрэг дэвтэй учир энд асуудал үүсэхгүй байх та л зөвшөөрчихвөл

-Яагаад намайг зөвшөөрнө гэж бодоов чи хүүхэд хүсэж байгаа шиг тэр ч бас хүсэж байгаа Чү татвар гэгтэй болно гэж огт бодож байгаагүй тиймээс ихээхэн сэтгэлээр унчихсан байгаа ийм үед нь ганц байгаа хүүхэдийн түүнээс булаана гэжүү?

-Хаантаан би гэгийг аваад зугтах гэж байгаа юм биш өөрийн өргөөндөө өөрийн арга барилаар л өсгөх гэж байгаа төдий хүсвэл тэр хэзээ ч ирээд уулзаж болно шүү дээ

-Тэр болж байна чи нэгдүгээр гэгийг ав харин надад нэг зүйл хийж өгөөрэй.

~Хориотой хот~Unde poveștirile trăiesc. Descoperă acum