Хамтдаа өнгөрүүлэх сүүлчийн өдрүүд

307 33 3
                                    

-Хуа Чусоны эзэн Хаан буцаад бараг сар болж байна уу?

-Тиймээ Хатантаан яг сар болж байна хэмээхэд тэр их л зовлонтойгоор санаа алдан урвайлаа. Сэхүны мэндэлсэн өдөрт ирсэнээр хойш манай хоёр улс ил далд дайсагнах болсон. Эцэг хүү биш гэчихвий гэсэн шиг тулалдах арга барил нь үнэхээр адилхан. Хоёулаа том алхам хийлгүйгээр ханлиг улсуудаа ашиглаж, нууцаар тагинаж, хор хутгасаар нэг сар болжээ.

-Хааныг яг яах ёстой вэ? Бушуухан устга гээд шахахуу эсвэл орхи гэхүү?

-Хатантаан бид хангалттай төрийн асуудалд оролцсон одоо хангалттай байх Хаан өөрийн гэсэн толгойтой хүн шүү дээ

-Гэхдээ намайг чадахгүй гэдэгийг мэдэж байгаа биздээ ядаж байхад удахгүй агь гэг нар ирэх гэж байдаг гэхэд Хуа аль хэзийнээ агь гэг нар ирэх болсоныг санав.
Хааны зарлигаар эрдэм номд суралцах болж Си мужид 5 жилийн өнгөрөөсөн агь гэг нар маргааш гэхэд хориотой хотодоо хөл тавьцгаана. Юү Чины 2-р агь Хун Лин энэ жил 8 хүрсэн харин бага Хатаны 1-р агь 11 нь нас хүрсэн.

-Миний Хатан юунд ингэж бодлогшироов?

-Хаантаны амгаланг айлтгы, Чусоны дайсагнал толгойноос гарч өгөхгүй юм хурдхан л энэ асуудал дуусаасай билээ

-Амлаж байна цас орохоос өмнө Чусон манай нутаг дэвсгэр болох болно гэхэд Юү Чин түүнд шууд л итгэж байгаагаа илэрхийлэн энгэрт нь наалдаад авав.

-Хаантаан хүүхэдүүд маргааш ирнэ та баярлаж байна уу?

-Тийм билүү? Би бүр мартах шахаж одооноос жинхэнэ суралцах цаг нь эхлэж байна яг миний хажууд суугаад сайн Хаан байхыг суралцах цаг гэхэд Хатан илүү баярлаж байлаа. Түүний хамгийн том мөрөөдөл хүүгээ Эзэн Хаан болгох учир юу ч болсон Хаантай ойр байлгахыг хүсч байв.

-Маргааш нь-
Хөлөг онгоц газардаж агь гэг нар хориотой хот хүрэх замдаа орцгоосон байлаа. Юү Чин ч үүнд бэлдэж гоёж гангалан найрын ширээ засна. Мэдээж төрүүлсэн хүүгээ 5 жилийн дараа харах гэж байгаа учир ингэж баярлах нь аргаггүй.

-Хатан минь тайвширж болгоо нааш ирэх зам тийм амар биш шүү дээ үд дунд л ирэх байх гэхэд тэр сонсоогүй аятай л хөл нь газарт хүрэхгүй эргэлдсээр байв.
Хуагын хэлсэнээр үд дундад хотын хаалга нээгдэж агь гэг нар заларлаа. Бүгд үнэхээр том болцгоосон байх бөгөөд Юү Чин төрүүлсэн хүүгээ ч бараг танихгүй шахам өөрчилөгдсөн харагдав.

-Хүүхэдүүд минь алив нааш ир та нарыгаа ямар их сансана гэж бодож байна би бүр зарим орой унтаж ч чадаагүй шүү хэмээхэд Хун Лин агь уйлсаар түүний энгэрт шигдлээ.

-Та дүр эсгэдэг хэвээрээ л байна гэж 1 дүгээр агь уцаарлангуй хэлээд түүнтэй мэнд ч мэдэлгүй Хааны өргөөг зорив харин Нара татварын агь гэг хоёр мэнд мэдсэн ч юм дуугарлгүй зогсоор байв.

-Хүүхдүүд минь бага ээждээ ингэж хандаж болохгүй шүү би та нарт ямар их хайртай билээ хэмээхэд нэгдүгээр гэг болох Цяи чангахан атгасан ахынхаа гарыг тавиулаад Юү Чинлүү гүйлээ. Магадгүй ах нь түүнийг Юү Чинтэй сайхан харицахыг хориглсон биз.
Найрч нижгэр болж нэгдүгээр агь болон Нарагын агь нараас бусад нь их л баяр хөөр болцгоогоод түүний дараа Хааны өргөөг хамтдаа зорив. Өргөөнд орход Хаан тас тас хийн инээж буйн дуулдах бөгөөд дөхөн харвал нэгдүгээр агьтай юу ч юм ярилцан их л дотно харагдлаа. Юү Чин харин ийм зүйлыг хүсэхгүй байгаа тул Хун Линыг бараг л түлхэх шахуу тэдний дундуур оруулан зогсоолоо. Гэвч агын хувьд ах дүүсийн барилдлагыг эрхэмлдэг учир нэгдүгээр агиас уучилалт хүсэн аавтайгаа мэнд мэдчихээд л Юү Чиныг татаж зулгаасаар өргөөг орхив.

-Чи чинь юу хийж байгаа чинь энэ вэ?

-Юу хийсэн гэж? Хаан аавтайгаа л мэнд мэдэж байна

-Хурдхан өргөөлүү минь дагаад яв хоёулахнаа ярилцах хэрэгтэй байна гээд түүнийг дагуулан өргөөндөө авчирлаа.

-Хун Лин чи ухаанаа алдаа юу? Одоо бол чухал цаг чи аавдаа заавал таалагдах ёстой

-Мэдэж байгаа гэхдээ би яаж ахынхаа яриаг таслаж болох билээ

-Чи тэнд 5 жил байхдаа юу сурчихсан юм бэ? Би чамайг дараагын Эзэн Хаан болгохыг хүсэж байна чи ойлгож байна уу? хэмээн зандархад хариу ирсэнгүй агь зүгээр л толгой гудайлган зогссоор байв. Юү Чин ч ийм удаан хугацааны дараа хол зам туулан ирсэн хүүдээ хатуу хандсанаа ойлголоо.

-Миний хүү ээжийгээ уучлаарай гэхдээ одооноос аавтайгаа байнга цуг бай аавд чинь тийм ч их хугацаа үлдээгүй

-Юу? Хаан эцэг минь өвдсөн юмуу?

-Үгүй ээ тэр үнэхээр эрүүл саруул байгаа гэхдээ л түүнийг хэзээ үхэхийг хэн ч мэдэхгүй тиймээс битгий түүнээс сал!

~Хориотой хот~Where stories live. Discover now