Агуу гүрэн

287 25 0
                                    

Агь гэг нар ирсэнээр ордонд нар гарах шиг л болж өргөөнүүдийг шинээр засварлан тэднийг товхинууллаа.

-Нэгдүгээр агын бодлоор миний шийдвэр зөв боловуу?

-Би яаж Хаан эцэгийнхээ шийдвэрийг үнэлэж зүрхлэх билээ гэхдээ Чусоны маргаан эхлээд удаж байна ингэж сунжируулаад л байх нь цэргүүдийг ядрааж нөөцийг ч бага багаар шавхах болно

-Ханлиг улсуудын тусламж ирсэн одоо яг цаг нь байх

-Тиймээ дахиж хойшлуулалгүй Чусоныг нэгтгэх цаг нь болсон хэмээн Хаан эцэгтэйгээ улсын асуудалыг хэлэлцэн өдөрийн талыг гол өргөөнд өнгөрөөв. Харин Юү Чин нэгдүгээр агыг дайны талбарлуу явуулахаар зэхэж байлаа. Мэдээж энэ бол амаргүй хэрэг. Түүнийг яв гэвэл тэр шууд л явчихаар хүн бишээс гадна Хаан зөвшөөрөхгүй. Нэгдүгээр агь болохоор ч тэрүү ирсэн дариуд нь төрийн хэрэг хэлэлцэж бусад хүүхэдүүдтэйгээ уулзахгүй байгаа нь түүнд хэр сайныг илэрхийлж байна.

-Хатан минь тайвширч хайрла ингэж их холхилоо гээд асуудал шийдэгдэхгүй

-Хуа хэлдээ би хүүгээ дайны талбарлуу явуулбал эргэж ирэх боловуу? хэмээхэд шивэгчин их л гайхан юм дуугарч чадсангүй.

-Хэлээ залгичихаа юу?

-Хатантаан агь дөнгөж найман настай мэдээж тулааны эрдэмд суралцаж байгаа ч дайны талбар бол арай л хүндтэх байх
Шивэгчины хэлсэн үг үнэн ч Юү Чин бодлоо өөрчилсөнгүй угийн тэр шийдсэн л бол хийдэг хүн.
Шөнө болж агь нар өөрсдийн өргөөндөө морилох бол Юү Чин Хаантай уулзахаар яаравчилж байлаа. Магадгүй дахиад нэг өдөр ч алдахыг хүсээгүй биз.

-Ийм орой ямар хэрэгээр ирээв?

-Би томоохон шийдвэрт хүрлээ Хун Линыг дайны талбарлуу явуулж дайны эрдэмд сургах болно. Түүнийг ингэж хэлсэний дараа Хаан шоолон инээж тайган нар ч итгэсэнгүй бололтой хөхрөлдөх нь сонсогдов.

-Би чин үнэнгээсээ хэлж байна

-Юү Чин хүү жаахан байна найман нас бол тийм зүйл үзэх нас биш ядаж арван тав хүрэх хэрэгтэй бас чи мэдэж байгаа дайн тоглоом биш

-Үгүй ээ би явуулна болохгүй гэвэл түүнийг харуулахаар ахын бас явуулы

-Юу? Чи миний хоёр хүүг зэрэг алах гээ юу? Хөгширөөгүй л байлтай зөнчихсөн эмгэн шиг хачин зүйлс ярихаа болиод өргөөг орхи хэмээн хашхирахад Юү Чин арга мухардсан бололтой дахиж сөргөлдөлгүй өргөөгөө зорилоо.
Өмнө нь байсан бол тэр бүхнээ золин түүний эсрэг босоод хийхийг хүссэн зүйлээ хийх байсан ч одоо бүгд өөрчилөгджээ. Хааныг уурлах төдийд л үгэнд нь орж зорисон зүйлсээ ч шууд л хаядаг болж. Магадгүй түүнтэй байх хугацаандаа хэрэлдэж маргалдалгүй аз жаргалтай байхыг хүссэн байх.

-Хатаан одоо яах гэж байна?

-Юу гэсэн үг вэ? Хаан болохгүй гэсэн шүү дээ тиймээс чимээгүй л хүлээцгээе ирээдүйд юу ч болж болно шүү дээ

-Таны юу бодож байгааг үнэхээр тааварлашгүй юм гэхдээ зорилгыг тань мэдэж байгаа болохоор тайвширч байна

-Хуа би 40 хүрэхийг хүсэхгүй байна уг нь 40 хүрхэд хэдхэн жил үлдсэн ч тэр болтол амьдрахыг хүсэхгүйн хэмээн дурамжхан дуугараад хэвтэхэд Хуа хий л санаа зовсоор үлдэв.
Агь нар ирсэнээс хэдхэн хоногын дараа Чусонлуу довтлох болж Их цэрэг Шианшиан мужаас хөдөллөө. Ханлиг улсын цэргүүд ихээр ирсэн болохоор ялж чадна гэсэн итгэл дүүрэн дайн эхлэв.

*Чин гүрэн болон Чусоны дайн эхэлсэнээс 78 дахь өдөр*
-Хаантаан хилээс мэдээ ирлээ гэх тайганы дуу төв өргөөг сандаргаад амжлаа.

-Юу болсон Цие жанжины тэргүүн эгнээ ялсан уу?

-Хаантаан зөвхөн тэргүүн эгнээ ялаад зогсохгүй Чусоныг бүхлээр нь буулгаж авлаа хэмээн хашхирч энэ мэдээ ч хориотой хотын бүх хүний чихэнд хүрэв. Дайны талбарт байх цэргүүд босж ч амжаагүй байхад хориотой хотын найр эхэлж Агуу гүрэн болсоноо бүх дэлхий даяар зарлаж байлаа.

-Сайн байлаа Хаантаан

-Би биш цэргүүд л сайн тулалдсан шүү дээ намайг худлаа хөөргөх хэрэггүй

-Худлаа ярьж байгааг минь мэдчихсэн үү? хэмээгээд түүнийг шоолон инээсээр хамтдаа найрын хөлнөөс холдож арын цэцэрлэгт ирцгээв. Тэд юу ч ярилгүй хөтлөлцөн алхах үеэр анхны цас хаялж эхэллээ.

-Цас орж байна

-Та яг амлалтандаа хүрч байна шүү! Цас орохоос өмнө Чусоныг буулгаж авна гэсэн үнэхээр үнэн байж хэмээхэд Хаан улам л баясан хөөрч эхлэв. Түүний царайнаас инээмсэглэл үл салах бөгөөд эцэгийгээ ялсандаа дэндүү баярлаж байгаа бололтой ам нь бараг хоёр чихэнд нь хүрч байлаа.

-Улс маань томорч ханлиг улсууд ч нэмэгдсэн том том гүрнүүд тал засах болсон энэ тайван үеэр дахиад хүүхэдтэй болвол яасан юм? гэх Хааны үг Юү Чинг сандаргаад авав.

-Бид хоёул залуухан байна тиймээс яарах юу байна

-Чи л залуухан байна би харин 45 хүрчихсэн удахгүй бүх арьс минь унжаад чи ч тоож харахаа болих бусуу? хэмээгээд их л жаргалтай хөхөрч байснаа гэнэтхэн ханиалган цусаар бөөлжөөд эхэллээ. Юү Чин сандаран оточ дуудахаар эргэхэд Хаан жижигхэн гүүрэн дээр лагхийн ухаан алдав.

-Хаантаан Хаантаан Оточ байна уу? Хурдан энд оточ авчир!

~Хориотой хот~Where stories live. Discover now