◇1◇

241 17 0
                                    

"Баяр хүргэе, Жиёон аа"

"Чиний үсний өнгө үнэхээр сайхан зохиж байна"

"Тийм шүү. Шаргал өнгө баргийн хүнд таардаггүй шүү дээ"

Хар бор угтай ч доод хэсгээрээ алтлаг шаргал өнгөөр туяарах үзэсгэлэнтэй эмэгтэй хүмүүсээр хүрээлүүлэн зогсоно. Ойр хавьд явж буй хэн бүрт түүний үсний өнгө сонирхолтой хийгээд содон санагдаж буй бололтой.

Удалгүй тэрээр хүмүүсээс холдон нэгэн сандал дээр ирж суувал түүний өөдөөс хэд хэдэн хүн хараад сууж байв.

Тэрээр доош харан "За уучлаарай л даа. Хүмүүс намайг бүчээд авахаар үнэхээр шууд гүйчихэж чадахгүй байна шүү дээ" гэхэд хараас ягаан руу ууссан үстэй охин түүний хажууд суугаад үсийг нь шүлжиж эхлэв.

"Ингэчихвэл илүү гоё харагдаж байна"

Түүнийг ийн хэлээд холдоход найзууд нь шууд ойртон түүнийг тэврээд авах нь тэр.

Жиёон ч сандран "Юу болоод байгаа юм бэ? Та нар намайг боож алах гэж байгаа юм уу?" хэмээн ихэд түгшин асуулаа.

Тэднээс богинохон ч үснийх нь үзүүр улбар шараар гялалзах нэгэн хөвгүүн "Сургууль дээр од найзтай болчихсон юм чинь уурлах хэрэг байхгүй ээ" гээд инээхэд бусад нь ч санал нэгдэнэ.

"Одоо биднээс Жонгүг, Ханна хоёр л үлдлээ"

Чих хүртэлээ ургуулсан хараас улаан руу шилжсэн үстэй нэгэн хүү Жонгүгыг хүзүүдэн авахад бусад нь тэдний үсийг ямар өнгөтэй болох бол хэмээн таамаглана.

"Ханнагийн аав ногоон үстэй юм чинь чинийх ч бас ногоон байх байхаа. Ногоон өнгө чинь бүр үнэхээр ухаантай хүмүүст л ирдэг өнгө шүү дээ"

Нүдний шил зүүн үсээ шууж боосон охин зөөлөн инээмсэглээд "Би тийм ч ухаатай биш ээ. Миний бодлоор миний үсний өнгө улбар шар байх. Би бусдад аз жаргал бэлэглэж чадна гэж боддог" гэхэд бусад нь дэмжин алга ташина.

Улбар үстээ хөвгүүн Ханнагийн хажууд очоод "Хоёр улбар шар нийлчихвэл инээд хөөрийн компани байгуулсан ч алзахгүй дээ. Би захирал нь болно шүү. Чи харин миний менежер болоорой" гэсээр үсийг нь илэхэд Ханна гарыг нь аваад шидчихэв.

Жонгүг элгээ барин "Нэрийг нь Донхун, Ханна хоёрын инээд бэлэглэгч компани гээд нэрлэвэл гоё юм биш үү?"

Ханна "Үгүй ээ! Юу гэж тийм урт нэр өгдөг юм. Донна ч юм уу, Ханхун ч юм уу өвөрмөц байвал гоё биз дээ?"

Үүнийг сонссон түүний найзууд сургуулийн хоолны газрыг цуурайттал чангаар инээлдэж эхэллээ.

"Ханхун байх даа яахав дээ?"

"Ер нь хамхуул гээд өгчихөөч"

Удсан ч үгүй хонх дуугаран бүгд өөр өөрсдийн анги руу явах болов.

Жонгүг, Жиёон бас улаан үстэй хүү гурав хамтдаа алхах ба эр зориг, мохошгүй байдлыг бэлгэддэг улаан, эрх мэдэл, эд хөрөнгийг бэлгэддэг алтлаг шаргал өнгө хүн бүрийн харцыг булааж, атаархлыг нь хөдөлгөж байлаа.

Гэвч үүнээс өөрийг анзаарах хүмүүс ч байсан юм.

Хэдий сургуульдаа царайлаг, ухаалаг, спортлог гэдгээрээ нэртэй ч үснийх нь өнгө насанд хүрэхэд 6 сар л дутуу байхад ялгарч өөрчлөгдөөгүй бол энэ чамайг ялгаварлах бас л нэг хүчин зүйл болно.

Жонгүгт яг энэ л тохиолдоод байгаа ба 17 хүрээд хэдийн хагас жил болж байгаа ч өөрийг нь илэрхийлэх өнгө одоо ч гарч ирээгүй тул дотроо багахан айдастай явах болсон аж.

Үсний өнгө сүүлдэж илрэх тутам доод ангийнх байх магадлал нэмэгддэг гэх яриа ч байдаг тул хүүхдүүд түүнийг харц болох хувь заяатай азгүй нэгэн гэсэн цуу ч яригдаад эхэлсэн юм.

Гэвч түүний найзууд энэ бүгдийг тоолгүй түүнтэй найзалсан хэвээр байгаа нь магад түүний амьдралын хамгийн том аз биз.

"Хөөе, Жонгүг аа!"

Гэнэтхэн мөрөнд нь хүрэх мэдрэгдэх үед Жонгүг хүү бодлоосоо салан түүн рүү харвал түүний хажууд алхаж явсан найзууд нь түүн рүү бүлтгэнэн ширтэж байхтай тулгарлаа.

"Юу болсон бэ?"

Инү гэх найз нь түүний нүүрэнд тулж ирээд "Та гуай юу бодоод биднийг ч тоохгүй байгаа юм бэ?"

Жиёон "Дахиад л үс бодож байна уу? Бид хэлдэг биз дээ. Тэр тухай заавал бодоод байх хэрэггүй. Цаг нь болох үед чи ч гэсэн өөрийгөө мэдэж авна шүү дээ"

Жонгүг инээх ч санаа алдах нь тодхон сонсогдоно.

Инү түүний мөрөөр тэврэн аваад "Санаа зоволтгүй дээ. Бид чамтай хамт байх дахиад 6 сар байна. Тиймээс зүгээр за юу?"

Үүнийг сонссон Жиёон, Жонгүг хоёр хоёул гайхан "Яагаад?" гэхэд Инү духаа барин

"Тэр үед хүртэл үсний чинь өнгө илрээгүй байвал бид чамаас зайгаа барихаас өөр аргагүй болно шүү дээ. Яана даа. Би уг нь хүсэхгүй л байна. Ай амьдрал минь чи..."

Түүнийг үгээ хэлж дуусаагүй байтал Жиёон түүний толгой руу цохиод авах нь тэр.

"Эргүү Инү"

Ууртайгаар ийн хэлсэн Жонгүг инээмсэглэн хараад "Энийг хаяад анги руугаа орцгооё доо. У багшийн хичээл шүү дээ" гэсээр түүнийг татан түрүүлээд явчихав.

Харин тэдний ард үлдсэн Инү толгой барьсаар өндийхдөө тэдний араас "Хөөе ээ! Яаж байгаа юм бэ?" хэмээн хашхирсан ч удалгүй түүний нүүрэнд тодорсон байх инээмсэглэл алга болсон байлаа.









◇◇◇

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now