◇22◇

42 8 0
                                    

"Яагаад... Цус..."

Хойш удаанаар ухарсан ч нуруу нь ямар нэг зүйлд хүрэхэд шуудхан эргэж харвал түүний ард Юнги хэдийн ирсэн байлаа.

Гэвч гялалзсан хар үс байсангүй. Үснийх нь уг хэсэг цэнхэр өнгөөр солигдож, үзүүр хэсэг нь хар хэвээрээ байв.

Юу болоод буйг ойлгож сөхөөгүй Жонгүг үс рүү нь харахаа зогсоож чадахгүй байлаа.

Юнги Жонгүгийн ард байх толинд өөрийгөө олж хармагцаа галзуу мэт чангаар инээж эхлэх нь тэр.

"Болчихлоо. Домог үнэн байж шүү. Н*вш гэж үнэхээр болчихлоо шүү дээ"

Үсээ тал талаас нь харж үзэх тэрээр маш их баярлаж байгаа харагдах ч энэ нь Жонгүгт сайны дохио мэт санагдсангүй.

Удалгүй Юнги эргэж харан "Үсээ бүр мөсөн цэнхэр болгочихвол ямар харагдах бол?" гэсээр түүн рүү аажим аажмаар дөхнө.

Жонгүг хойш ухран "Ма.магадгүй сайхан зохих байх" гэхэд хэнээс ч айхгүй мэт санасан зүрх нь түүний урд л чичрээд эхлэх аж.

Хэдийн хананд шахагдсан Жонгүгийн нүүрийг сонжин харах Юнги "Болохгүй ээ" хэмээн нүд рүү нь хараад "Чи байхгүй болчихно" гэх нь тэр.

Юнги урдаас нь холдон хавтас нь урагдаж, халцарсан хуучин ном гаргаж ирээд уншиж эхлэв.

"Цэнхэр өнгийн үс бол хамгийн өвөрмөц. Бусад өнгийн үстүүдэд баймгүй авъяас чадвар тэдэнд заяадаг ба энэхүү чадвараа шилжүүлэх боломжтой аж"

Хаалга руу бага багаар дөхөх Жонгүгийг харсан Юнги түүн рүү хамаг хурдаараа ирэн цохиод авав.

"Томоотой байж бай! Би юм уншиж байна"

Юнги үргэлжлүүлэн "Хэрэв цэнхэр үстийн авъяас, чадварыг авахыг хүсвэл цээжний голоор зүсч, халуун цуснаас нь уун, зүрхийг нь сугалан авч, хэрчим хэсгийг идэх хэрэгтэй. Үүнийг цэнхэр цусны шилжүүлэг гэнэ" гэхэд Жонгүг байсан газраа балмагдаж орхив.

Юнги үнэхээр л энэ аргаар цэнхэр үстэй болсон бол түүний өрөөсөн өнөөх цэнхэр үст...

Жонгүг асуулт эрэн түүн рүү харахад тэрээр "Бодож байгаа чинь зөв" гээд түүн рүү удаанаар алхан "Номонд бичсэнтэй адилаар түүний зүрх үнэхээр амттай байсан" хэмээн нүдээ аниад өнгөрсөн дэх мэдрэмжээ ахин дахин дурсана.

Цусыг нь амсаж үзээд таалагдвал туршиж үзье гэж бодсон. Тиймдээ ч хамгийн түрүүнд харагдсан нь хатсан уруул дээр нь шүүрэн харагдах дусал цус байсан юм.

BLUE BLOOD [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora