◇19◇

50 6 0
                                    

Хааны ордоны нэгээхэн хэсэг болох нэгэн өргөө гэрлэлтийн бэлтгэлд огтхон ч ач холбогдол өгөхгүй байгааг хар, саарал үзэмжээс нь харж болно.

Энэ бараан өнгийг гэрэлтүүлэхээр тавьсан мэт цагаан буйдан дээр цэнхэр үс нь өмнөхөөсөө ч илүү гялалзан харагдах нэгэн эмэгтэй нүдээ томруулан суух аж.

Юнги түүнээс холдон буруу харж зогсоод "Чамайг энд авчирсан нь шалтгаантай" хэмээн чангаар хэлэхэд Жиын цочисхийн түүн рүү харав.

"Эмэгтэй гэдгийг чинь мэдэхээс өмнө хоолойг чинь сонсоод их гайхдаг байсан шүү"

Тэрээр удаанаар баруун жигүүрийг зүглэнэ.

"Эрэгтэй хүн яаж ийм тансаг хоолойтой байдаг байнаа гэж?"

Төгөлдөр хуурынхаа урд суусан тэрээр энэ удаад түүн рүү эргэн харахдаа шүдээ гарган инээмсэглэж байсан юм.

"Би тоглож өгье. Надад дуулж өгөөч"


◇◇◇



Жонгүг удаанаар нүдээ нээхэд толгой нь эргэн гэрэл өлгөөтэй тааз эргэлдэн харагдана.

Юу болсоныг санаж ядах тэрээр толгойгоо барин өндийхөд түүнийг харсан эмч түүн дээр хурдхан гүйн ирэв.

"Бие нь яаж байна? Ямар нэг зүйл мэдрэгдэж байна уу?"

Чимээгүй л толгой сэгсрэх тэрээр гэнэт нэг зүйл санасан бололтой хөнжлөө сөхөн эмнэлгийн хэсгийг орхин гарлаа.

Түүний араас цагаан халаадтай нэгэн хэчнээн орилсон ч тэр зогссонгүй. Замдаа гартаа савтай зүйл барьсан Тэхёнтай таарсан ч харалгүй цааш хурдална.

Удалгүй удирдлагын өрөөний гадна ирээд өөрийн картаа хянах самбарт уншуулахад зөвшөөрөгдсөн гишүүн биш хэмээн хаалга нээгдсэнгүй.

Яахаа бодон зогсож байтал Тэхён түүн дээр ирэн "Хажуугаар зөрөөд явчихаар чинь их гайхлаа шүү. Эмч бас орилоод л байсан. Би биед чинь сайн гээд шөл аваад ирсэн..."

Тэхёны яриа түүний нэг чихээр орон нөгөө чихээр гарах бөгөөд ухасхийн хүзүүнд нь зүүгээстэй хар картыг аван хянах самбарт уншуулаад авав.

Хаалга нээгдэн энд тэнд дэлгэц дээр ажиллах хүмүүс харагдах ба өрөөний голд том дэлгэцийн урд Намжүүн, Согжин тэргүүтэй удирдлагын зөвлөлийн томоохон гишүүд үзэгдэнэ.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now