◇10◇

71 7 0
                                    

Өнөөх хүмүүс Жонгүгийн толгойд хар уут углан гарыг нь хүлээд машинд суулган хаа нэг тийш авч явав.

Хаашаа явж байгаагаа огтоос мэдэхгүй нэмээд ахыгаа цус алдаж байхад нь юу ч хийж чадалгүй үлдээсэндээ тэрээр ихэд харамсан бачуурах аж.

Хөдөлгөөнгүй ихэд удаан явсаны эцэст бие нь чилж эхлэхэд гэнэтхэн түүнийг хэн нэгэн татах шиг болов. Хүлээстэй байгаа тул яаж ч чадалгүй хүчинд автан цамцнаас нь татах гарыг дагавал түүнийг хэдийн зогссон байх машинаас буулгаад дагуулан алхаж эхэллээ.

Нэг шатаар өгсөж дараа нь уруудан явсаар төмөр хаалганы чахрах дуу орчинд нь цуурайтахад зорьсон газраа ирж хэмээн таамаглана.

Түүний уутыг аван хүлээсийг нь тайлаад торонд хийн хаалгыг нь том цоожоор сайтар түгжчихэв.

Одоо л эргэн тойрноо харахтай болсон Жонгүг өөрийг нь нэг биш гурван хүн дагаж явсан, байгаа өрөө нь хов хоосон бас төмөр торыг эвдэх боломжгүй гээд олон зүйлийг нэг дор ажиглаад амжлаа.

Түүнтэй хамт орж ирсэн цэргүүдийн нэг нь ам нээн "Удахгүй хүмүүс ирнэ. Ая тухтай байхыг хүсье" гэсээр муухан жуумалзан хөнгөхөн ёслох шиг болоод гарч одов.

Хана, шал, тааз гээд тэр чигтээ хар саарлаар бүрхэгдсэн энэ өрөөнд ганц түүний босоод зогсоход мөргөчихмөөр, хөлөө жийгээд суухад арайхан багтах тийм төмөр тор л байсан юм.

Өөрт тохиолдсон зүйлсийг эргэн нэг бодоод үсээ зулгаах аядан тороо налан суулаа.

Гар нь улбар шар болчихож. Инүгийн түрхсэн будаг тийм сайн тогтоцтой биш бололтой.

Хааны удмынхантай эн тэнцэхүйц эрх мэдэл цэнхэр үстэд ирдэг гэсэн биз дээ? Тийм байж яагаад би энд ийм торон дотор байгаа юм?

Толгойноос нь салахгүй эргэлдэх бодол. Яагаад?

Тэр өөрийгөө цэнхэр үст гэдгээ мэдэгдвэл эрх мэдэл, эд хөрөнгөтэй болж ээж, аав нь орой болтол ажиллах шаардлагагүй болно гэж бодсон. Гэвч түүний одоо байгаа байдлаас харвал гэрийнхэн нь яагаад тийм үйлдэл хийснийг ойлгох шиг.

Тийн бодол болон суусаар хэр удсаныг мэдэхгүй ч хаалга чахран дуугарах мөчид ухас хийн боссондоо толгойгоо хүчтэйхэн цохиод авав.

Гаднаас орж ирсэн нэгэн эмэгтэй түүнд хоол, ус өгөөд үг дуугаралгүй эргэн гарах гэхэд Жонгүг торны завсраар гараа гаргаад хурдхан өнөөх эмэгтэйн өмссөн даашинзнаас татаад авлаа.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now