◇25◇

105 10 2
                                    

Жонгүг гайхан зүүн гар луугаа харвал үнэхээр л түүний ав гээд байсан хар чулуун шигтгээтэй бөгж мөнөөсөө мөн байлаа.

Гайхахын зэрэгцээ яаж зүүснээ санахгүй байсан тул бодол болон зогсоход Юнги ч мөн торонд ойртсон байв.

"Удам залгуулж чадахгүй гэж бодож байвал би энэ тухай хэдийн бодчихсон. Цэнхэр үстэй хүүхэд олоод авчихъя. Эцэг эх нь өгөхгүй бол алчихад болно биз. Эсвэл хоёулаа асрамжийн газраас хүүхэд үрчилж аваад, цэнхэр үс нь илэрсэн нэгний зүрхийг сугалаад өгье. Тийм байхад бидний гэр бүл дийлдэшгүй болно"

Шар үс босом яриаг нь сонссон Жонгүг гараа чанга атган өөрийгөө чадлаараа барьж байлаа.

Юнгигийн нүд гэрэлтэн "Дараа нь бид өөрсдийн ордоноо шинээр барьж, биднийг доромжилсон бүгдийг удам нь тасарч, газар улайстал цаазаар авцгаая. Биднийг бүгд хүндэлж, хайрлах болно" гэхэд Жонгүг түүнийг торны цаанаас заамдан авав.

"Битгий мөрөөд! Хэзээ ч тийм зүйл болохгүй"

Юнги түүний нүд рүү ширтсэн чигтээ "Цэнхэр сарнайн бут. Үгүй ээ, цэнхэр цуст гэр бүл. Бидэнд яг тохирсон нэр байгаа биз" гэхэд Жонгүг түүнийг хүчтэй татан төмөр тор мөргүүлчихлээ.

Тас хийх дуу гаран Юнги хамраа дараад газарт унахад Жонгүгийн харц урьд өмнөхөөсөө ч илүү хүйтэн байсан юм. Юнги газар хэвтэж байсан ч түүний нүд хэрхэн өөрчлөгдөхийг өөрийн нүдээр харав.

Жиыний цусыг амссаны дараа толинд харахад хар нүд нь захаасаа эхлэн цэнхэртэж байсан сан. Гэтэл яагаад түүний нүд ийм болж буйг ер ойлгосонгүй.

Удалгүй нүд нь томорч, хамрынхаа өвдөлтийг мартан өнөөх хуучин номон дээр байсан зүйлсийг саналаа.

...Ямар ч өнгийн үстэй байсан цэнхэр үсний шилжүүлэг гэх аргыг ашиглан цэнхэр үстийн чадварыг авах боломжтой ч хэрэв цэнхэр үст, цэнхэр үстийн цуснаас амсвал ариун цагаан сэтгэлд нь аймшигт хар сүүдэр тогтох болно...

"Миний сарнай надтай адилхан болж байгаа байх нь ээ"

Юнги уулга алдан өндийн босоод "Ямар сайхан мэдээ вэ?" хэмээн алгаа ташин "Бид яахын аргагүй учрах ёстой хүмүүс бололтой" гэсээр өрөөнийхөө буланд нуусан нэгэн түлхүүрийн аваад төмөр хаалгыг чахруулан нээх нь тэр.

"Хамтдаа эндээс гарч хамгийн дээр гарцгаая"

Жонгүг түүнийг гаргалгүй өөрөө дотогш орон "Түлхүүрийг яаж авсан юм?" гэвэл Юнгигийн нүүрэнд баярын инээд тодорно.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now