◇21◇

44 7 0
                                    

Бөмбөлгүүд хурдан хөдлөхгүй ч хүрсэн даруйд хүчтэй дэлбэрэлт үүсгэж байсан тул хүмүүс аль болох хөдлөхөөс зайлсхийн байр байрандаа хөдөлгөөнгүй зогсоцгоох аж.

Тэхён хийгээд бусад хүмүүс үнэхээр л уг бөмбөлгийг яаж ажиллаад байгааг ойлгохгүй байсан тул эрсдэл гаргахыг хүссэнгүй.

Гэтэл тэдэн дундаас бүхий л биеэ хар хувцасаар халхалсан нэгэн урагш удаанаар алхаж эхлэв.

Яагаад ч юм түүний урд байх бөмбөлгүүд замаас нь холдож байсанд өөрөө ч мөн гайхах хэдий ч алхаагаа зогсоолгүй явсаар хунтайжаас таван алхмын урд ирэн зогслоо. Юнги ч түүний урдаас харан зогсоно.

"Дахин уулзсандаа баяртай байна"

Юнгиг ийн хэлэхэд өөрийг нь яаж танисан гэдгийг мэдэхгүй ч малгайгаа удаанаар тайлах этгээд хүн бүрийн харц өөр дээр нь унахыг мэдэрч байлаа.

Flashback :

Газраас хурдхан өндийн онгоцны хаалгыг балбаж эхэлсэн Жонгүг хаалганы жижигхэн цонхоор өөр лүү нь ширтэн зогсох Тэхёныг олж харав.

Бүдэгхэн хэдий ч сонсогдох Жонгүгийн үгс Тэхёныг эргэлзэхэд хүргэх аж. Онгоц ч бага багаар хөдөлж эхлэхэд Жонгүг орилсоор даган гүйнэ.

Энэ байдлаараа дугуйн доогуур орчихвий гэж санаа зовохдоо аргагүйн эрхэнд газраас хэдийн хөндийрөөд эхэлсэн онгоцны хаалгыг нээж түүнийг татан орууллаа.

Жонгүгийн цээж түнхэлзсээр амьсгаадан онгоцны шалан дээр хэвтэхэд Тэхён түүнд хар малгайтай цамц өгөн хүн харсан эсэхийг шалгаад амжив.

"Хүнд харагдахгүй бас аюулд орж яасан ч болохгүй шүү ойлгосон уу!"

Жонгүг хурдхан толгой дохиод хамаг биеэ битүүлэн хүмүүс суусан байх хэсэг рүү орж суудлаа эзлэн суусан юм.

Flashback end.

Хар бөмбөлгүүд улам нэмэгдэн хүмүүсээс ганц алхмын зайд л олноороо байрлах тул хэн ч тэдэнд саад болж чадахгүй хэмээн олзуурхах Юнги урдаас нь харан зогсох нэгэн рүү тийм гэхийн аргагүй харцаар цоо ширтэнэ.

"Яаж удирдаад байгааг чинь мэдэхгүй ч бөмбөлгүүдийг холдуулсанд баярлалаа гэх нь зөв байх"

Жонгүг түүнд багахан ёслох үед түүний ард байсан хүмүүс цөм гайхширцгаан зарим нэг нь урвагч хэмээн дуу алдана.

Харин ийм хариу үйлдэл хүлээгээгүй Юнгигийн хувьд тун чиг таатай буй бололтой инээмсэглэх аж.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now