◇8◇

63 7 0
                                    

Жинхи Жонгүг хоёр шөнөжин элдвийг хөөрөлдөн ярьж суусан ба үүр цайх үед Жонгүг нам унтаад өгсөн байв.

Жинхи утсаараа ямар нэг зүйл хайж буй бололтой хэдэн цаг ноцолдсоны эцэст мөн л унтаад өгсөн байх аж.

Түүнийг сэрэхэд нар хэдийн өндөрт хөөрч, шарсан өндөгний үнэр хамрыг нь илэн таална. Галын өрөөндөө орвол Жонгүг өндөг шаран зогсож байх ба өөр зүйлс ч хийсэн байв.

"Чамайг хоол хийж чаддаг гэж мэдээгүй юм байна"

Жонгүг түүнийг ширээнд нь суулгаад "Та нар л асууж байгаагүй байх шүү" гэсээр инээд алдан тавган дээр нь өндөг тавьж өгөв.

Тэд өглөөний цайгаа ууж дуусчихаад яах талаараа ярилцаж байгаад Жинхи гэнэт ямар нэг зүйл санасан бололтой утсаа ухасхийн аваад Жонгүгийн нүүрэнд наах шахам барих нь тэр.

"Энэ эмч сайн гэсэн. Очиж үзүүлсэн хүн бүр ам сайтай байна лээ. Үсний өнгөний талаар гэвэл энэ хүнийг л зааж өгдөг гэж байна. Үсний чинь өнгө хувирах уу, эсвэл энэ чигээрээ байх уу гэдгээ очоод оношлуулаад үз"

Жонгүг дэлгэцэн дээр байх танилцуулгыг сайтар харж аваад "Тэгвэл энэ хүн дээр очиж үзье" хэмээн гарахаар зэхэв.

Жинхи түүн рүү нэг л зовьнонгуй хараад "Ямар нэг зүйл болох юм бол бидэнд хэлээрэй. Бид үргэлж туслахад бэлэн байх болно" гэхэд Жонгүг инээмсэглэн

"Мэднээ. Миний хоёр дахь гэр бүл минь тар нар шүү дээ" хэмээн өндийгөөд "Харин чи Донхунд л санаа тавь. Чамайг тэрэнд зүгээргүй гэдгийг би мэднэ шүү"

"Ю.юу? Юугаа яриад байгаа юм?"

"Би уг нь Жихён Инү хоёрыг л нийлэх байх гэж бодсон. Гэтэл тэр хоёроос түрүүлээд өөр хостой ч болж мэдэх юм"

Жонгүг инээд алдсаар хаалгаар гарахад нүүр нь хэдийн улайсан Жинхи түүн рүү муухай харчихаад хаалгаа тас хийтэл нь хаачихав.

Саяханаас түүний найзууд дунд мэр сэр оч үсрэх болсон. Бусад нь анзаарсан эсэхийг мэдэхгүй ч Жихён Инү хоёр бие биедээ ихэд зөөлөн хандаж эхэлсэн бол Жинхи Донхуныг "ҮХ!" гэж орилохоо болиод оронд нь "Уначихав аа" гээд ус бариад гүйдэг болчихсон. Гэхдээ Донхун юм л болвол Ханнаг налж унадаг нь яг ч тэдний дунд ямар нэг зүйл байгаа гэхэд хэцүү ч Донхуны хувьд байхгүй гэхэд ч хэцүүхэн юм.

Харин Ханна? Тэр их нууцлаг хийгээд даруу тул ямар нэг оч үсэрсэн гэж бодохгүй байгаа ч үе үехэн утсанд нь мэдэгдэл ирэх үед хараад инээмсэглэдэг нь биднээс өөр очтой байж болох юм гэх бодлыг Жонгүгт төрүүлээд амжсан аж. Ингээд бодоход тэдний биесээсээ нуудаг хамгийн том сэдэв нь хайр дурлал бололтой...





BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now