◇24◇

52 7 0
                                    

Үдэшлэг тарах тийшээ хандаж, удирдах зөвлөлийн зарим гишүүд хаалтын үг хэлж байлаа.

Жонгүг Тэхёны хамт үг хэлэх эрхмүүдийг харан сууж байсан ч ямар нэг зүйл болохгүй байгаа мэт дотор нь давчдан зангиагаа суллаад, өмссөн цамцныхаа эхний хоёр товчийг тайлаад авав.

Хором, мөч өнгөрөх тусам бачууран амьсгал нь давчдаж эхлэхэд суудлаасаа өндийн агаар амьсгалахаар гадагш гарлаа.

Хэдийн шөнө болсон тул гадаа сэрүүн орсон ч Жонгүгт гадуур хувцасны хэрэг байсангүй.

Хөлс нь бурзайж, толгой нь заадсаараа өвдөж эхлэхэд хэрэг бишидсэн гэдгийг ойлгох ч түүний ойр хавьд хэн нэгэн байгаагүй тул арга буюу доош суун намдахыг нь хүлээлээ.

Түүнийг тийн сууж байтал ард нь хэн нэгэн ирэх шиг болов. Эргэж харвал Тэхён ихэд санаа зовсон янзтай зогсож байлаа.

"Юу болсон бэ? Зүгээр үү?"

"Зүгээр ээ. Толгой жаахан өвдөөд..."

Тэхён түүний толгойд зөөлөн хүрээд орой дээрээс нь үлээснээ "Одоо өвдөхгүй байх" хэмээн үсийг нь илбэхэд хүчтэй дэлсэх зүрх нь түүний үйлдэлд хариу үзүүлж байна хэмээн бат итгэсэн байсан юм.

Тэд ойр зуурын зүйлс ярилцсаар Жонгүгийн өвдөлт ч хэдийн алга болсон байлаа.

Тэхён тэнгэр ширтэн сууж байгаад "Чи одоо юу хийх бодолтой байна?" гэхэд Жонгүг ч мөн гялалзан гялтганах одод руу ширтэж байв.

"Мэдэхгүй юм даа. Ямартай ч шинэчлэлтэд гар бие оролцоно гэж бодож байна. Бас би одоо ч өөрийгөө бүрэн таньж мэдээгүй байгаа. Их сургуульд үргэлжлүүлж сурах уу? Эсвэл олон зүйлс туршиж үзэх үү гэж л бодож байна даа"

"Чи өмнө нь ирээдүйгээ төсөөлөн бодож байгаагүй гэж үү? Хүсэл, зорилго байгаа бол тэднээсээ эхэлсэн нь дээр байх"

"Ирээдүйгээ дандаа л гэрийнхэнтэйгээ төсөөлдөг байсан. Ийм зүйл болно гэж хэн мэдэх билээ"

Жонгүг санаа алдаснаа "Уг нь багадаа хаан болно гэж боддог байлаа. Одоо бол хааны ордоноос л хол байхыг хүсч байна" хэмээн хамтдаа гялалзах гурван марал од руу харан инээмсэглэх аж.

"Ашгүй дээ"

Тэхёны хэлсэн үгэнд Жонгүг гайхан харвал Тэхён сандарсандаа толгой сэгсрэн "Би баярласандаа тэгж хэлсэн юм биш шүү. Яахав баярласан л даа. Гэхдээ хаан болоогүй болохоор чинь биш зүгээр л... Би ер нь юу яриад байнаа..." гэсээр чимээгүй болов.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now