◇12◇

57 8 0
                                    

Тэд элдвийг ярилцан суусаар хэдийн орой болжээ. Тэднээс өөр хүнгүй энэ хонгилд тэд эзэн нь мэт л чангаар ярина.

Жонгүг гэнэтхэн ямар нэг зүйл санасан бололтой "Нээрээ чи яагаад цэнхэр өнгийн хамгийн муухай өнгө гээд байсан юм?"

"Одоо ч энэ тухай мэдээгүй байгаа хэрэг үү?"

Жиын түүн рүү харан "Цэнхэр үст бол хааны удмынханд зориулсан хүүхэлдэй" гэхэд Жонгүг гайхаж орхив.

"Цэнхэр үстүүд үнэхээр л олон төрлийн авъяастай. Бүх чиглэлийн шинжлэх ухааныг ойлгож чаддаг. Бүх зүйлдээ сайн нэмээд бие хаа, нүүр царай нь үзэсгэлэнтэй болохоор төгс гэхэд ч багадмаар юм гэсэн. Тиймдээ ч энэ төгс зүйл хааны удмынханд байх ёстой гэж шийдээд цэнхэр үстүүдийг хааны удмын хүмүүстэй гэрлүүлдэг юм. Хүүхэд нь цэнхэр үстэй төрвөл тэр гэр бүлийн нэр хүнд дээшилнэ. Харин энэ уламжлалыг эсэргүүцэж удмаасаа нэрээ хасуулсан хүмүүс ордоны гадаа хамгийн доод давхаргад байдаг юм даа"

Жонгүг толгой дохин "Тэгвэл Юнгигийн тухайд? Чи таньдаг юм шиг байсан" гэхэд Жиын уртаар санаа алдлаа.

"Тэрний эмээ цэнхэр үст. Тиймээс тэр хааны гэр бүлүүд дундаа нэр хүндтэй хүн. Манай улс бусад улс шиг угсаа залгамжлах эрх мэдэлтэй биш. Хаан ширээнд суухыг хүссэн хүн хэр нэр хүнд, эрх мэдэлтэй байна төдий чинээ хаан ширээнд суух магадлал нь нэмэгддэг. Тэр хаан ширээнд суух боломжит хүмүүсээс хамгийн нэр хүндтэй нь байсан тул түүнийг дараагийн хаанаар өргөмжлөхөөр болсон. Хэрэв тэр цэнхэр үсттэй гэрлэвэл..."

"Тэр дийлдэшгүй болно"

Жонгүг үгийг нь гүйцээхэд Жиын толгой дохин "Хааны удмын нэг хэсэг болно гэдэг бусад хүнд дэндүү том аз завшаан байдаг бол чи бид хоёрт там л гэсэн үг"

"Яагаад?"

"Хэрвээ чи өөрийгөө нуугаад олдоогүй байсан бол нэгэнт баригдчихсан би түүнтэй гэрлэх байсан. Харин одоо тэр эхнэр бас нэг цогцостой болох нь"

Жонгүг дуу алдан "Ц..цогцос оо? Яагаад? Намайг алах юм уу?" гээд сандарч эхлэхэд Жиын харин ч тайван байх аж.

"Дараагийн хаан тодрох жил угсаа залгамжлах ханхүүгийн хуримыг хийх ёстой гэсэн дүрэм байдаг юм. Энэ жил тэр тодорсон. Бас гарч ирсэн цэнхэр үстүүд нь бид. Тэр нэгэнтэй нь гэрлэж, нөгөөг нь алах нь гарцаагүй. Учир нь тэрнээс өөр нэгэн цэнхэр үстийг өөрийн болгохыг тэр зөвшөөрөхгүй"

Ярих бүрт нь дуу нь сулрахыг сонссон Жонгүг санаа алдан яагаад гэр бүл нь түүний үсийг нуугаад байсныг ойлголоо.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now