◇11◇

59 8 0
                                    

Жонгүг гайхан суусаар байхад өөрийг нь ширээнд суулгасан залуу бүсгүйг ч мөн суулгаад холдлоо.

Өөр лүү нь нүд салгалгүй гайхан ширтэх хоёр том нүдийг харсан бүсгүй эрүүгээ тулан "Юуг нь тэгтлээ хараав?" гэхэд Жонгүг сандран харцаа өөр тийш шилжүүлэв.

"Ц..цэнхэр үстэй юм байна гээд л..."

Тааз ширтэж байгаад ийн хэлсэнд бүсгүй инээх аядан "Мэднэ ээ. Хорвоогийн хамгийн үзэшгүй өнгө" гэх нь тэр.

Яагаад ийн хэлсэнийг нь гайхан асуух гэтэл танхимын том хаалга нээгдэн гялалзсэн хар хослолтой багахан буржгар үстэй залуу гараа дэлгэн орж ирлээ.

"Зочид маань ирчихжээ. Удаан хүлээлгэсэн бол хүлцэл өчье"

Залуу ийн хэлээд тас хар үсээ хойш нэг илээд тэдний ширээнд ирэн суув.

Нийгмийн хамгийн доод давхраа гэгддэг хар үс яагаад хааны ордонд байгааг гайхаад бараагүй Жонгүг том нүдлэн харсаар байсанд залуу ойлгосон бололтой ам нээлээ.

"Нүд чинь бүгдийг хэлээд өгчихдөг бололтой. Намайг Юнги гэж дуудаж болно. Та нарын амьдарч байгаа улсын дараагийн хаан"

Өөрийгөө товчхон танилцуулсан залуу Жонгүг рүү инээх бол Жонгүг инээх аядан урд суух бүсгүй яагаад хаан болох хүн рүү тэгж муухай харж буйг гайхна.

Юнги үргэлжлүүлэн "Хар үсийг хараад гайхаж байгаа байх. Ер нь бол өнгө нь хувираагүй буюу угтайгаа адил өнгөтэй үстэй хүн хааны удмын хүн гэж ойлгож болно" гэхэд Жонгүгийн томорсон нүд хэвийн байдалдаа ороогүй л байлаа.

Юнги чанга инээн "Чамайг юу ч яриагүй байхад би ойлгоод байх юм. Ямар сонин юм бэ?" гэсээр "Өнгө нь хувираагүй үстүүдийг хамгийн доод давхраа гэж үздэгийг мэднэ. Учир нь хааны ордоны гадаа байгаа тэр хүмүүс урьд өмнө нь удмаасаа хасуулах хэмжээний том гэм нүгэл хийсэн хүмүүсийн үр удам. Тиймдээ ч ордоноос хөөгдөж, жирийн иргэдтэй хамт амьдарч байгаа юм. Хаанаас урвасан бол хамгийн доод давхрага байх нь зүй ёсны хэрэг биз дээ?" хэмээн мөн л инээх аж.

Бүсгүй нүдээ эргэлдүүлэн "Тэгвэл ордоноос гараад та ч бас хамгийн доод давхраанд очих нь ээ"

"Би тэр хогийн доод гарлын хүмүүстэй хамт байхын тулд ордоноос гарна гэж үү? Хэзээ ч тийм зүйл болохгүй"

Юнги түүний хундаганд дарс хийж өгөөд "Жиын минь дээ, битгий ийм хүйтэн бай. Зочиндоо муухай сэтгэгдэл төрүүлчихвэл яана?"

BLUE BLOOD [Дууссан]Onde histórias criam vida. Descubra agora