◇9◇

58 8 0
                                    

Жонгүг будгаа сэргээлгүй удсан тул үнэхээр л үснийх нь үзүүр хэсгүүд цайраад ирсэн байх аж. Гэвч энэ түүнд хамаа байсангүй.

Төрөлхийн өнгийг нь хүн бүр хараг гэсэн мэт цамцныхаа малгайг ч өмсөхгүй алхах тэрээр ихээхэн эрсдэлтэй алхам хийж буйгаа өөрөө ч ойлгоогүй явна.

Гэнэт хаанаас ч юм хэн нэгэн түүний нэрийг чангаар дуудахад эргэн харвал Инү түүн рүү даллаад ирж байв.

"Чи юу хийж яваа юм бэ? Ах чинь над руу зал...гаад..."

Инү үсийг нь хармагцаа нүд нь томрон хойшоо нэг ухрах нь тэр.

Жонгүг гайхан "Яасан бэ?" гэснээ ойлгосон бололтой үсээ сэгсийлгэн "Ямар харагдаж байна? Гоё байгаа биз?"

"Будаг биз дээ"

"Үгүй ээ. Миний жинхэнэ өнгө"

Ойр хавьд нь явж байсан ганц нэг хүн тэдэн рүү харж эхлэхэд Инү түүний үсэнд хүрч үзээд "Б.будаг байна. Будаг л байна шдээ" гэсээр инээд алдах бол Жонгүг гарыг нь толгойноосоо аваад шидчихэв.

"Миний өнгө гүн цэнхэр. Ямар ч будаг биш. БУДАГ БИШ ГЭЭД БАЙНА"

Тэдэн рүү харан зогсож байсан хэд хэдэн хүн өөрсөд рүү нь алхахыг харсан Инү хурдхан түүний амыг дараад хаа нэг тийш чирж эхлэх нь тэр.

Удсан ч үгүй тэд буланд байх томоохон хогийн савны ардуур орон нуугдахад өнөөх хүмүүс зөрж яваа харагдана.

Жонгүг түүн рүү цоо ширтэн "Яагаад энд аваад ирэв? Арай хуйхыг минь авч зарах гэж байгаа юм биш биз?" гээд инээхэд Инүд энэ нь инээдтэй санагдсангүй бололтой түүн рүү сонин харав.

"Хэзээ үсний чинь өнгө илэрсэн юм?"

"Чамд гээд хэлж байгаа юм шүү. Үнэндээ хагас сар болж байна. Гэрийнхэн үснийхээ өнгийг хэнд ч битгий мэдэгд гэсэн болохоор будаг түрхэж явсан юм"

Инү яах учраа олохгүй байгаа бололтой хоёр тийш холхин "Т.тэгвэл яагаад одоо үсэндээ будаггүй байгаа юм? Түрхэх хэрэгтэй биз дээ" гэхэд Жонгүг тоосон шинжгүй "Дахиж түрхэхгүй ээ" гэх нь тэр.

"Яагаад? Яахлаараа түрхдэггүй юм?" гэсээр халаасыг нь ухах найзыгаа харсан Жонгүг гайхахын сацуу айсандаа түүнийг түлхэж орхив.

"Яаж байнаа?"

Инүгийн гар хэдийн салгалаад эхэлчихсэн байх ба түүнд буцан ойртоод "Будаг чинь хаана байна? Хурдан түрх!" хэмээхэд нь Жонгүг бүр ч гайхаад амжлаа.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now