◇2◇

92 14 0
                                    

4 сарын дараа:

Нэгэн хоолны газар залуусын дуугаар дүүрэх бөгөөд саяхан нэгэн найзынх нь үсний өнгө илэрсэнд тэд ихээхэн баяртай байгаа аж.

Үсээ багахан долгион оруулан задгай тавьсан ч нүдний шилээ тайлаагүй Ханна найзуудынхаа чанга дууг хорих гэж үйлээ үзэж байлаа.

"Залуусаа жаахан аяар! Энд биднээс өөр хүмүүс байгаа шүү дээ"

Амандаа мах, ногоо чихсэн Донхун гэгч "Тэр яахав. Хамхуулаа нээнэ гэж худлаа боллоо шүү"

"Юу вэ? Жинхэнээсээ хамхуул гэж нэрлэх гэж байсан юм уу?"

"Өвөрмөц гоё л нэр байгаа биз дээ"

Хар бор угнаас бараан ногоон өнгө рүү ууссан үснийх нь шинэхэн өнгө Ханнад тааламжтай байгаа бололтой ойр ойрхон үсээ илэн харах аж.

Жиёон аягатай ундаагаа уун "Бидэнд бараг бүх өнгө байна шүү. Улаан, улбар шар, алтлаг шар, ягаан бас ногоон. Жонгүгаа чамайг хүлээж тэсэхгүй нь ээ" гэсээр урвайн суух Жонгүгийг татан босгоод гарт нь шилтэй ундаа бариулаад авав.

Инү Жонгүгийн нурууг илэн "Зүгээр дээ, андаа. Чи арван найм хүрэх болоогүй л байна шүү дээ. Хоёр сарын дотор юу ч болж болно. Чи үхчихэж ч магадгүй. Машинд дайруулах эсвэл хальтарч унах. Бүр эсвэл чи үсний чинь өнгө гарч ирэхэд хэт баярлаад үхчихэж ч мэднэ. Тиймээс одоодоо л сайхан байцгаая"

Түүнийг ийн хэлж дуусахад ганц Жонгүг ч биш бусад дөрөв нь хүртэл түүн рүү хачин харцаар ширтэж байлаа.

Жонгүг түүнийг ундаагаа ширээн дээр тавин "Үсний өнгө илрэхэд үхэл ямар хамаа байна аа?" гээд бусад руугаа асуулт эрэн харж байгаад гэнэтхэн инээж орхив.

"Инү л хэлж байгаа болохоос уг нь үнэн үг юм даа"

Залуус бүгд инээлдэн өнөөдрийн уулзалтаа энэ хүрээд дуусгалгүй цааш үргэлжлүүлэхээр шийджээ.

Тэдний дараагийн зогсоол бол шөнийн цэнгээний газар.

Хамгаалагч тэдний үнэмлэхийг шалгалгүй оруулсан нь хэзээний таньдаг байх гэх бодлыг төрүүлэх ч насанд хүрээгүй гэдгийг нь мэдсэн бол мэдээж халгаахгүй байсан биз. Орж чадсан учир нь тэдний дунд эвлүүлэг хийхдээ дэндүү сайн хүн байсан юм.

Залуус ууцгаан зарим нэг нь бүжиглэхээр боссон хойгуур Жонгүг Ханна хоёр л сууж харагдана.

Үнэндээ Ханна чанга дуу чимээнд тийм ч дуртай биш тул сууж байхыг сонгосон ч Жонгүг түүнийг ганцаардуулахгүйн тулд хамтдаа сууж байгаа нь энэ аж.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now