◇18◇

53 7 0
                                    

Ам бүлийн тоо : 1

Бусад бүхий л мэдээлэл нь хаанаас олсон юм гэмээр бүгд үнэн байсан ч энэ л тоо зөрсөн тул Жонгүг гайхахын сацуу бухимдаад ч авлаа.

"Алдаа гаргасан юм бол засахад яадаг байнаа?"

Амандаа ийн үглээд компьютероо унтраан маргааш мэдээлэл холбооны бүлгийн ахлагч болох Ким Намжүүн дээр очин энэ тухай хэлэхээр шийдэн бөх гэгч нь унтаад авлаа.

Нар мандахтай зэрэгцэн томоохон байгууламжийн өрөө бүрт сэрүүлэгний дуу хадна.

Жонгүг ухасхийн босоод хурдхан баазын зөвлөлийн удирдлага руу гүйхээрээ гарсан ч удирдлагын өрөөнд хүрэхээсээ өмнө Намжүүнтэй таарлаа.

Хурдхан мэндлээд "Таниас асуух юм байна л даа. Та завтай байна уу?" хэмээн асуувал Намжүүн толгой дохино.

"Одоохондоо завтай л байна. Юу асуух гэсэн юм"

Өөрийгөө мэдээллийн санд нэвтэрсэн гэдгээ мэдэгдүүлж болохгүй тул юу гэж асуухаа бодон чимээгүй хэсэг хугацааг өнгөрөөсний эцэст ам нээн "Манай мэдээллийн санд байгаа хүмүүсийн болон газруудын мэдээллүүд үнэн байдаг болов уу?" гэхэд нь Намжүүн түүн рүү нэг хөмсөгөө өргөн харна.

Зөвхөн удирдлагын багийнхан л энэхүү сан руу нэвтрэх эрхтэй байдаг тул ийн асуусан нь Намжүүны гайхшралыг хэдийнээ төрүүлээд амжжээ.

"Мэдээж хэрэг тийм. Мэдээллийн санд байгаа бүх мэдээлэл баттай баримтуудаас үүссэн 100% үнэн мэдээллүүд байдаг болохоор ямар ч эргэлзээ хэрэггүй"

Намжүүн түүн рүү мушилзан хараад "Чи нэг юм мэдчихэж тийм үү? Юу юм?" гэхэд юу гэхээ мэдэхгүй зогсох Жонгүг аманд орсноо хэлж орхив.

"Тэхён ах дүүтэй гэдгийг хараад өөрөө хэлж байгаагүй болохоор нь үнэн юм болов уу гээд л..."

Бурхан минь гэж. Өөрийгөө бариад өгчихлөө...

Жонгүг толгойгоо илэн инээх гэж оролдох ч нэг л болж өгөхгүй байсан тул дэмий л дотроо халаглан зогсоно. Гэтэл урд нь зогсох нэгэн инээдээ нуух гэсэн мэт гараа урдаа барин толгой сэгсрэв.

"Та хоёр овоо дотно байгаа бололтой"

"Тийм ээ. Тэр үнэхээр мундаг. Асуусан бүх зүйлийг мэдэж байдаг нь гайхалтай"

Тэднийг ийн ярилцаж байтал тэдний хажуугаар нэгэн эмэгтэй зөрлөө. Ажаад харвал Чанёолын танилцуулж байсан Мүнбёл гэгч мөн болохыг Жонгүг танив.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now