◇14◇

60 8 0
                                    

Залуу инээхээ болин хойш хараад "Хэрвээ тэр эмэгтэйд санаа зовж байгаа бол зүгээр дээ. Тэр аргаа олж чадна" гэсээр урагш харан "Энэ жил бүр хоёр ч цэнхэр үст гарч ирнэ гэж үнэхээр бодоогүй шүү. Хоёуланг нь гаргаж чадаагүй нь харамсалтай" хэмээн цонхоор харав.

Жонгүг Жиынийг чадна гэдэгт итгэлтэй байсан ч тусалж чадаагүйдээ харамсана. Яг л түүний гэр бүл шиг тэр түүний алдаанаас болж баригдсан мэт санагдах аж.

"Гэр бүл..."

Жонгүг гэнэт ухаан орсон бололтой урагш харан "Г..Гэр. Гэртээ очих хэрэгтэй байна" гэхэд жолооч залуу түүнд хотоор явах их эрсдэлтэйг тайлбарлаж хэлэв.

"Хотоор цэнхэр үстүүд мэр сэр харагдах болсон. Бид баярласан ч тэд жинхэнэ цэнхэр үстүүд биш хааны ордоноос цэнхэр үстийг олохын тулд хийсэн зүйл байсан байж таарсан. Тэгээд сүүлийн 17 наст 18 хүрэхэд тэд бүгд усанд хаясан чулуу шиг алга болсон доо. Гэхдээ хот руу орвол хүлээж байх нь тодорхой"

Жолооч ийн хэлээд хальт эргэж харан "Танилцсандаа таатай байна. Чанёол гэдэг" гэж хэлэхэд л Жонгүг түүнийг тогтон харлаа.

Мөнгөлөг саарал үс, дэлдэн чих. Үснийх нь өнгөнөөс харвал язгууртан байх хэмээн таамаглахдаа яагаад энд байгааг нь гайхна.

Жин толинд түүний нүдийг хараад "Манайд олон төрлийн өнгө бий. Ганц цэнхэр л дутаад байлаа шүү дээ" гэсээр инээмсэглэх нь итгэж болох мэт санагдана.

Гэсэн ч тэд их удаан хүн яваагүй мэт замуудаар явж хотоос улам бүр холдоод байсанд Жонгүг багахан түгшүүртэй байлаа.

Тэд уулын замаар хурдтай өгсөн явсаар урд байх томоо хад чулууг зүглэхэд Чанёол хурдаа хасах шинжгүй улам ч хаазаа гишгэж байв.

Мөргөх нь гэж бодсондоо суудалдаа бараг наалдсан Жонгүг тас аньсан нүдээ нээвэл тэд ямар нэг газар ороод ирсэн байх ба тэнд нь олон төрлийн машин хийгээд онгоц хүртэл харагдана.

"Яаж ороод ирэв ээ?"

Машин зогсоход үсрэн буугаад ийш тийш харвал Жин түүний мөрөн дээр гараа тавин "Гражаас гарч байгаад ярилцья" гэх нь тэр.

Тэгэхээр энэ олон машин өрөөстэй байгаа асар том газар тэдний граж гэж үү?

Жонгүг гайхсаар тэднийг даган алхвал үнэхээр л олон төрлийн өнгөтэй үс харагдана. Тэдэнтэй зөрсөн зарим хүмүүс дунд түүний хэзээ ч харж байгаагүй өнгө хүртэл байлаа.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now