◇15◇

54 7 0
                                    

Жонгүг ойр хавиа сонирхон явж байгаад хүмүүсийн хооллодог бололтой олон эгнээ ширээ бүхий газар ороод ирэв.

Хаалган дээр гайхан зогсохыг нь харсан Чанёол түүнийг дуудан ширээндээ суулгаад "Манайхантай танилц" хэмээн ширээ тойрон суусан байх залуусыг ээлжлэн танилцуулж эхэллээ.

Хамгийн захад сууж буй цайвар улаан үстэй залуу руу заан "Тэр алчихна шүү гэсэн харцтай ахыг Кёнсүү гэдэг юм. Инээгээд эхэлвэл эвгүйтлээ гэсэн үг" гэсээр үргэлжлүүлэн

"Хажууд нь сууж байгаа тэр чигтээ шаргал үстэй бүсгүй бол миний дүү Чэён. Үсээ доод талтайгаа адилхан болгох гээд дээд хэсгээ ч бас шараар будчихсан юм" хэмээхэд бүсгүй нүдээ эргэлдүүлэн урдаа байх усаа балгана.

Үүний дараагаар Чэёний хажууд сууж байсан залуу Чанёолоос өрсөн цагаан саарал үсээ хойш илсээр "Жимин гэдэг" гээд нэг л ёозгүй харах нь тэр.

Чанёол Жонгүгийн чихэнд ойртон "Их зантай ч аймар мундаг шүү. Ер нь бас л болгоомжлох ёстой хүн" гэснээ Жимин рүү харан гэмгүй инээнэ.

Эцэс сүүлд нь өөрийнхөө нөгөө талд суух урт хэрнээ доод хэсэг цайвар нил ягаан өнгөтэй бүсгүй рүү заан "Энэ хүн бол Мүнбёл. Нэг их инээдэггүй юм өө. Инээвэл харин гайхах хэрэгтэй байх" гээд танилцуулгаа дууссан бололтой уртаар амьсгаа авлаа.

Харин түүнийг тойрон сууж байсан залуус түүн рүү үнэнээсээ юу гэсэн шиг харчихаад хонх дуугарах мөчид ээлж дарааллан ширээнээсээ босов.

Жонгүг Чанёолоос юун чимээ болох тухай асуухад "Бүх хүнийг хамруулсан томоохон хурал болох үед энэ дохио дуугардаг юм. Энийг дуугарах үед бүгд өөр өөрсдийн харьяалагдсан бүлгийн байрандаа очих ёстой. Чи одоохондоо бүлэгт харьяалалгүй юм чинь манайд очъё" гэсээр түүнийг дагуулан алхлаа.

Чанёолын харьяалагддаг бүлэг нь механизм техникийн бүлэг бөгөөд хүмүүсийн ашиглах тоног төхөөрөмж зэргийг шалган нягталж, тэдгээрийг засах болон шинээр бүтээх үүрэгтэй баг аж.

Бүлгийн өрөөндөө орж ирэн томоохон дэлгэц байрласан хананы урд очвол уг дэлгэц дээр ЯАРАЛТАЙ ХУРАЛДААН хэмээн бичсэн байлаа.

Удалгүй дэлгэц асан Жинийг эсэргүүцээд байсан өнөөх хижээл насны эр гарч ирэв.

"Хаан угсаа залгамжлах ханхүүг тодруулсан ч хаан суудлаа шуудхан өгөх бодолгүй байгаа бололтой байна. Тагнуулын мэдээллээр хаан цаашдаа нэлээд хэдэн жилийн турш төр барих бүрэн боломжтой хэмээн мэдэгдсэн. Хунтайжийн хурим зургаан сарын дараа болно гэсэн мэдээлэл ирсэн тул зөвлөлийн хурлаар ордон руу дайрах хугацааг хагас жилийн дараа хэмээн товлов. Иймд та бүхэн бэлтгэлээ сайн хийж, өөр өөрсөд тань оноосон үүргээ ягштал биелүүлэхийг хүсье"

Ийн дэлгэц унтрах мөчид хүмүүс хоорондоо угсаа залгамжлах хунтайжийн тухай ам уралдан шивнэлдэнэ.

Жонгүг хүмүүсийн ярианаас арайхан ойлгосон зүйл нь эдгээр хүмүүс хаан суудлыг булаах гэж байна байсан юм.

Будилсаар энэ газраас таньдаг болсон хэдхэн хүнээ бараадан алхах түүний хувьд хэн нэгний дэлгэрэнгүй тайлбар туйлын хэрэгтэй харагдана.

Үсээ хойш илэн түүний хажууд ирэх залуу түүн рүү ширүүхэн хараад "Ирээд удаагүйг чинь мэдэх ч хэн нэгэн тайлбарлаад хэлчихсэн байх гэж бодсон юмсан. Гэтэл чи төөрсөн гөлөг шиг том нүдлээд яваад байх юм. Алив дагаад яв!" хэмээн багахан уцаартай дуугаран түүнийг дагуулан хаа нэг тийш явж эхэллээ.

Тэрээр энд тэнд ширээ сандал байрлах томоохон танхимд орж ирсэн нь хоолны газраас жижигхэн ч илүү тухтай харагдана.

Жонгүг ойрхон байсан сандал дээр суугаад өөрийгөө Жимин хэмээн танилцуулсан хүйтэн харцтай энэ залуу яах гэж өөрийг нь энд авчирсаныг гайхахын сацуу ахиад л шинэ орчин угтсанд эргэн тойрноо харуулдан суув.

Жимин үг дуугаралгүй хуруугаараа ширээ товшин суух нь Жонгүгийг бүр сандаргах хэдий ч ам нээхийг нь тэвчээртэй хүлээнэ.

Гэтэл түүнд өрөөг нь зааж өгсөн дөрвөлжин инээмсэглэлтэй залуу тэдэн рүү далласаар ирж харагдлаа.

Жимин гараа элгэндээ тэврэн "Чи хоцорлоо"

"Замаараа Жин ахтай буу халсан юм аа"

Уг нь бор ч шаргал өнгөөр гялалзах залуу инээд алдсаар тэдний ширээнд суун авчирсан зөөврийн компьютероо дэлгээд Жонгүг рүү дэлгэцийг нь харуулан тавьлаа.

"Тэгэхээр энд байгаа бүх хүн одоогийн нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэхийн тулд анх нэгдэж байсан юм. Усны хомсдол, агаарын бохирдол гэх мэт. Гэвч тэдгээр асуудлыг шийдэж болсон ч нэг л зүйл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр бол нийгмийг тэгш бус байдал"

Жимин Тэхёны яриаг угсруулан "Хүн бүр өөрийн хүчээр өөрийн байр суурийг бүтээх ёстой. Гэтэл сургуульд ч явж үзээгүй ядарсан сэтгэлгээтэй хэн нэгэн үснийх нь өнгө алтлаг болж хувирсан болохоор баян амьдарч, хааны зөвлөхөөр ажиллаж байна. Үсний өнгө бол ердөө бидний мөн чанар болоод байгалиас заяасан авъяас билгийг тодотгодог болохоос өөр хоорондоо ялгаатай харьцаж, боломжыг нь хулгайлах арга биш!" гээд гараа зангидан сууна.

Тэхён хоолойгоо засан "Энд 5000 орчим хүн бий. Бүгд өөр өөрийн гэсэн чадвартай. Бас нийт зургаан бүлгээс тогтох системчилсэн загвартай. Чи Намжүүн ах дээр очоод генетикийн тест өгч юунд сайн гэдгээ мэдээд бүлэгтээ орж болно. Өөрөөр бол давуу талыг нь харгалзан бүлэгт хуваарилдаг гэсэн үг" гэсээр компьютероо хаалаа.

"Өнгөрсөн үеийн буруу ойлголт, бузартай нийгмийг халж, өөрсдийн шинэ эрин үеийг эхлүүлэн гайхалтай ертөнцийг бүтээцгээе"










◇◇◇

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now