◇23◇

43 6 0
                                    

Хааны удмын бүхий л хүнийг гянданд хорьсон ба улс даяар хаан ширээ солигдлоо гэх мэдээг дамжуулж байлаа.

Улс төрийн эргэлт томоохон байр суурь эзэлж байсан зарим нэр нөлөө бүхий хүмүүсийг унагаад зогсохгүй өмнөх хаадын олон олон жигшүүрт үйлдлүүдийг дэлгэсэн юм.

Ард иргэд талцан хуваагдаж, зарим нь шинэчлэлийг зөвтгөх бол өөр бусад нь хуучин нийгмийн илүүд үзнэ. Дараагийн хаан хэн байх тухай хэлэлцээр олны дунд хэдийн тарсан ба төр эзгүйрч, түмэн тарлаа хэмээн муу амлах хүмүүс ч цөөнгүй байлаа.

Гэсэн ч үүнд хугацаа шаардлагатай. Хүн бүр улсынхаа төлөө сэтгэл гаргаж чаддаг, баян ядуу, эрх мэдлийн ялгарал үгүй тийм л ирээдүй тун удахгүй цэцэглэн дэлгэрнэ гэдэгт бичээч миний бие итгэж байна.

Хааны удмынхан л хаан ширээнд суух ёсыг халж, шударгаар санал хураан хаант засгийг парламентын засаг руу шилжүүлэхээр болсон ба ерөнхийлөгч гэх нэр томъёог төрийн тэргүүнд оноохоор болжээ.

Улс орон даяар гараад буй үймээнийг намжаасны дараа бүх нийтийн санал хураалтыг явуулж Хан Жуншиг гэх эрхэм анхны ерөнхийлөгчөөр томилогдсон.

Ийнхүү бүхий л зүйл цэгцэндээ орж, шинэчлэлийг тогтоож чадсандаа залуус ихээхэн баяртай байлаа.

Бааздаа эргэж ирсэн хүмүүс энэхүү үйл явдлыг тэмдэглэхээр болсон ба томоохон үдэшлэг хийгээд буй аж. Энд тэнд баярлан хөөрөлдөх залуус олон харагдах ч цэнхэр үст нэгэн гартаа барьсан зүйлээ шимсээр хүмүүсээс зайдуу зогсох нь харагдана.

Энэ байдлыг ажигласан Намжүүн түүн дээр ирээд "Алив Жонгүг аа. Бүхий л хүн баяртай байхад чи ингээд зогсоод байж болохгүй шүү дээ"

"Уг нь сайхан зүйл болж байгааг мэдэх ч нэг зүйл... Ямар нэг зүйл дутаад ч байгаа юм шиг. Юу гэхээ сайн мэдэхгүй байна"

Намжүүн түүний мөрөөр тэврээд "Зүгээр дээ. Хэрвээ бид тэр үед дайраагүй бол сэтгэцийн өвчтэй, галзуу хаантай болох байсан шүү дээ. Тэрнээс муу зүйл гэж юу байхав" гээд инээд алдах нь тэр.

Жонгүг инээх аядан бусад хүмүүс рүү харцаа шилжүүллээ. Удалгүй дуу алдан "Тэрнийг хар даа" гэхэд нь Намжүүн заасан зүг рүү нь харвал бие барьсан урт хар даашинзтай Мүнбёлыг олж харав.

Алхаж байгаад тагнуулын багийн Ким Жисүү болон холбооны бүлгийн Пак Чэён нартай ярилцаж харагдах ба Намжүүн байрандаа таг хөшин гартаа байсан уух зүйлээ ч алдаад амжжээ.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now