◇3◇

83 11 0
                                    

Галын өрөөнд баяртай нь аргагүй өглөөний цайгаа уух хүүг харсан зургаан нүд яавч энгийн байсангүй.

Түгшсэн, сандарсан, айсан...

Хусог түүний хажууд суугаад "Ч.чи үсээ юу гэж бодож байна даа?"

"Би үнэхээр баяртай байна. 18 хүрэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа л байсан. Би өөрийгөө хар үст гэдэгт бүрэн итгэчихсэн явж байсан гээд л бод. Гэтэл бурхан надад илүү сайхан өнгө хадгалж байсан байна шүү дээ"

Тэрээр аманд байх талхаа хурдан хурдан зажлан их л яарч буй бололтой ширээнээс бослоо.

Хаачих гэж байгааг нь асуувал хурдхан найзууддаа хэлэх гэсэн түүний хүсэл бас баяр баясгалан нүднээс нь уншигдаж байсан юм.

Яаж? Яаж энэ жаргалтай мөчийг үгүй хийж чадах юм бэ?

Жонгүгийг гарахаас урьтан түүний эцэг буцаан ширээнд суулгаад хоолойгоо засан юу гэхээ мэдэхгүй байгаа бололтой түүний ээж, ах хоёр луу ээлжлэн харна.

"Та зүгээр үү? Юм уух уу? Нэг л сонин харагдаад байх юм. Би ус хийгээд..."

Жонгүг дахин босох гэсэнд Хусог түүнийг татан суулгаад аав руугаа дохилоо.

Үүний дараа түүний түүний эцэг уртаар санаа алдан ярьж эхлэв.

"Манай гэр бүл эртнээс хааны гэр бүлд үнэнчээр зүтгэдэг байсан гэдгийг чи мэднэ. Чиний нүдэнд ээж бид хоёр чинь жирийн нэг өмгөөлөгч, санхүүгийн зөвлөх шиг харагддаг байх. Гэхдээ мэдээж хааны гэр бүлд бид санхүүгийн зөвлөгөө өгч тусална гэж байхгүй шүү дээ"

Жонгүг инээмсэглэн "Тэр мэдээж шүү дээ. Ордоноор дүүрэн авъяас билигтэн байхад дундаж орлоготой та хоёрыг урьж ажиллуулна ч гэж юу байхав" гэхэд Хусог түүнийг хажуугаас нь нудраад авав.

Номин ногоон үстэй Жон эзэгтэй нөхрийнхөө нурууг илэн "Бид үнэхээр яаж хэлэхээ мэдэхгүй байна. Хүү минь ойлгох хэрэгтэй шүү" гэсээр хүүгийнхээ нүд рүү ч харж чадахгүй ширээ ширтэн суухад зориглон хэлж чадах ганц хүн нь түүний ах болж үлдсэн юм.

Хусог нүүрээ нэг илээд "Жонгүгаа, гол нь тайван байгаарай. Үсний чинь өнгө илэрсэн гэж хэнд ч хэлээд хэрэггүй"

Үүнийг сонссон Жонгүгаас гадна аав, ээж нь ч мөн гайхсан харагдана.

Хусог үргэлжлүүлэн "Цэнхэр бол их ховор өнгө. Тэр дундаа ямар ч хольцын чанаргүй цэвэр гүн цэнхэр бол бүр маш ховор. Тэр хэмжээгээрээ аюултай!" гэхэд ах нь яагаад баярлахгүй харин ч ноцтой хүлээж аваад буйг Жонгүг ойлгож ядан сууна.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now