◇16◇

53 7 0
                                    

Нууц бааз гэж хэлж болохоор газарт завтай явах хүн нэгээхэн ч үл харагдана. Бүгд л хааны гэр бүлийг түлхэн унагаж, шударга нийгмийн төлөөх зорилгодоо улайран өөр өөрсдийн үүргээ ягштал биелүүлнэ.

Энэ үеэр хааны ордон ч тайван суусангүй.

Удахгүй угсаа залгамжлах хунтайжийн хурим болох тул хүн бүр алдаа гаргахаас айн ийш тийш гүйлдэнэ. Хэдий хугацаа нь болох болоогүй ч хааны гэр бүл хэзээнээс л хамгийн хамгийн нь байхыг хүсдэг хойно алхам газрыг ч үлдээлгүй туузаар гоёж, саагаар чимэглэнэ.

Юнги алхсаар нэгэн хаалгыг нээн орвол танхимын голд алт сандал дээр нэгэн эрхэм жагсан зогсох цэргүүдийн хамт байх аж.

"Эрхэм дээд хааны амар амгаланг эрье"

Юнги ямар ч хувирал үл үзүүлэхээс гадна бөгтийн хүндэтгэл ч үзүүлсэнгүй. Энэ байдлыг нь харсан хаан "Чи арай хаан болчихоогүй байгаа шүү! Бөгтийн сууж, сунан мөргө гээгүй ч нас намба, хэргэм зэргийг минь хүндлээд ёс төдий толгой дохиж болохгүй байна уу?" хэмээн ихэд бухимдангуй хэлээд танхимд байх цэргүүдийг гарган хоёулаа л үлдэв.

Түүний энэ байдал харин ч Юнгид таатай буй бололтой мушилзан "Надад битгий ингэж хатуурхаж бай гэж зөндөө хэлдэг биз дээ, авга ах минь"

"Би чамд тийм ч хурдан суудлаа тавьж өгөх бодолгүй байгаа. Тиймээс тал засах гээд хэрэггүй. Цаг нь болохоор би өөрөө энэ суудлаас буух болно"

Юнги энэ удаад чангаар инээн "Хөөх, та яг л шудрагаар энэ суудалд суучихсан юм шиг ярьж байх чинь" гэснээ хормын төдийд харцаа ширүүсгэн "Энэ суудал эцгийнх минь байх ёстой байсан. Хэрвээ хэн нэгэн түүнийг замаасаа зайлуулаагүй бол!"

Танхим түүний хэлсэн үгсийн дараагаар цасан шуурга дэгдэх мэт жавраар жиндүүлэм хүйт дааж эхэлсэн ч хаан ер эмээсэнгүй.

Харин ч дээш харан жуумалзаад "Чи энэ явдлаас томоохон зүйл суралцаж болно гэж бодохгүй байна уу?"

"Өөрийн чинь гэмт үйлдлээс би юуг сурах ёстой гэж?"

Хаан энэ удаад суудлаасаа өндийн "Угсаа залгамжлах хунтайжаар өргөмжлөгдлөө гээд хаан ширээнд сууж чадна гэсэн үг биш. Амьдралд юу ч тохиолдож мэднэ гэдгийг" гэхэд Юнги түүнээс харцаа салгасангүй.

"Том ярьж л бай. Өөрт чинь бас хөвгүүдэд чинь боломж байхгүй болохоор одоо л инээлдэж ав гэж хэлээрэй"

Түүний хэлсэн үгийг хаан басах аятай инээмсэглэхэд Юнги эргэж харан хамаг хурданаараа өөрийн өргөө рүү явсан юм.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now