◇6◇

66 9 0
                                    

Тэрхүү үйл явдлаас хойш Жонгүг Инүгээс ихээр биш ч маш багаар зайгаа барьж эхэлсэн бөгөөд үүнийг хэн нэгэн тухайлан анзаараагүй юм.

Инү яагаад үсийг нь оролдсон бас яаж үсэндээ будаг түрхсэн тухай мэдсэн гээд энэ бүх зүйлийг шуудхан асуумаар байсан ч тэр зүрхэлж чадаагүй юм. Зөрүүлэн түүнээс үснийх нь талаар асуухвий гэж айсандаа л тэр.

Түүнээс салсаныхаа дараа гартаа байх алчуураа ширтэн байсан нь магад түүний нууцыг мэдчихсэн гэх бодлыг эрхгүй түүнд төрүүлнэ.

Гэсэн ч дараа өдрөөс нь яг л өмнөх шигээ түүнтэй харьцаж байсан тул харанхуйд хараагүй байх хэмээн таамагласан ч найз нь яагаад тийм үйлдэл гаргасан гэдгийг баттай болготлоо хэт ойртоод хэрэггүй хэмээн шийджээ.







"Өнөөдрийн тоглолт янзтай болох байх даа"

"Байх даа биш ээ. Угаасаа янзтай болно. BigBang хэзээ ч урмыг минь хугалж байгаагүй юм шүү. Тэд үнэхээр мундаг"

Залуус хоорондоо ийн ярилцах ба удалгүй тэдэн дээр Донхун гартаа барьсан зургаан тасалбараа сэвэлзүүлсээр ирлээ.

Хүн бүрт нэгийг өгсөний дараа тэрээр Ханнагийн гар дээр нумран унаад "Энэ тасалбар ямар үнээр олдсон гэдгийг та нар мэдэхгүй дээ" хэмээн гараа духан дээрээ авах нь тэр.

Бусад нь түүнийг үргэлжлүүлэн юу гэх бол гэж хүлээх бол Ханна түүнийг унагаачихгүйг хичээн амьсгаагаа түгжин хамаг хүчээрээ өргөнө.

"Бүх тасалбар дуусчихсан. Би бүр өөрийн яриа нийлж чаддаг хөгжилтэй гайхамшигт авъяасаараа л олж ирлээ"

Донхун эргэн Ханнагийх гар дээрээс өндийн "Хэнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй билээ? Хэн билээ?" гэсээр доороо эргэлдэх бол Ханна гараа сэгсрэн муухай харна.

Залуус тэднийг харан инээлдсээр тэд хэдхэн цагийн дараа болох тоглолт руу яаралгүй явахаар боллоо.

Тэднийг тоглолт болох газар ирэхэд томоохон стадионы гадаа тоглолтоо хийх хамтлагийн зураг болон өөр бусад дурсгалын зүйлс худалдаалагдаж харагдана.

Хүн бүр нүдний шил, гэрэл гээд олон төрлийн зүйлсээс сонгон авч дууссаны дараа тоглолт эхлэх нилээн дөхсөн байв.

Тэд стадион руу орохоор төв хаалга руу зүглэн алхахад тэдний хажуугаар уг нь гүн бор ч доод хэсэг нь цэв цэнхэр нэгэн залуу хурдтай зөрөн өнгөрлөө.

Залуус урд өмнө нь цэнхэр үст харж байгаагүй тул уулга алдан гайхах энэ дундаас зөрж өнгөрсөн нэгэн нь жинхэнэ цэнхэр үстийг олохын тулд хааны ордоноос явуулж буй бяцхан жүжиг гэдгийг мэдэх Инү л ихээхэн тайван байх аж.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now