◇4◇

89 8 0
                                    

Хуйхнаасаа салж магадгүй болохоор үсээ будуулсан Жонгүг хар үст хэмээн өөрийгөө зарлаж эхэлснээс хойш хэдийн 2 долоо хоножээ.

18 нас хүрэхэд ганцхан сар дутуу. Гэвч түүний үсний өнгө хүмүүсийн нүдэнд ил гараагүй тул өнгөрөх хүмүүс цөм түүнийг хар үст гэдэгт хангалттай итгээд байгаа аж.

Жонгүг ч урьдын адил найзуудтайгаа бусдын яриаг тоолгүй явсаар байгаа ч ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид энэ тийм ч хялбар шийдэх асуудал биш байсан юм.

Хичээлийн жил эхлээд нэлээд хэдэн сарыг ардаа үдсэн ба энэ хугацаанд Жонгүг өөрийгөө ахин дахин батлан харуулсаар ирсэн.

Сургуулийн нэрийн тэмцээнүүдэд орж өндөр амжилт үзүүлэн хэдийнээ их сургуулиудаас урилга аваад эхэлсэн ч үсний өнгөөр ялгадаг энэ нийгэмд түүний хэчнээн чадвартай байх нь үнэндээ тийм ч хамаатай биш.

Зарим нэг багш нар ч түүнд тэмцээний урилга өгөхөө больсноос гадна түүний шүүгээнд ирдэг захианы тоо ч эрс багасаад иржээ.

Зүгээр нэг үсний өнгөнөөс болж байсан бүх зүйлээ алдаж болно. Эсвэл огт байгаагүй зүйлсээ ч авч болно. Энэ тэгээд шударга нийгэм гэж үү?





Жонгүг найзуудтайгаа шинээр нээгдсэн нэгэн хоолны газрыг үзэхээр цуглацгаан дуу шуу болно. Хэдий ойр ойрхон уулздаг ч тэдний ярих сэдэв хэзээ ч дуусахгүй биз.

Ширээ тойрон суусан таван хүн үлдсэн нэг нь хэзээ ирэхийг хүлээнгээ хоцорч ирсэн нэгэндээ ямар шийтгэл оноохоо бодоцгооно.

Шилэн цонхны хажууд сууцгаасан тэднийг хэн нэгэн ажиглаад буйг тэд даанч мэдээгүй юм.

Үснийх нь уг гялалзсан хар авч үзүүр хэсэг нь улаанаар гэрэлтэх өндөр залуу тэдэн рүү хэсэг харан зогсож байгаад утсаа гарган хэн нэгэнтэй ярьж эхэллээ.

"Миний хариуцсан хэсэгт ямар ч цэнхэр үстийн ул мөр илрээгүй. Сургуулийнхаа бүх хүүхдийн мэдээлэл болон ар гэрийг судалсан. Өнгө нь илрээгүй хэдхэн хүн л байгаа"

Тэрээр ийн хэлээд цонхны цаанаас инээд алдах Жонгүг рүү харан "Сүүлийн арван долоон наст 18 хүрэхэд 3 сар үлдсэн. Энэ хугацаанд би өнгө нь илрээгүй хүмүүсийг сайн ажиглаад байж байя"

Харилцуурын араас баргил хоолой сонсогдож эхлэхэд ширүүн харцтай залуу алдаа гаргаж болохгүй гэдгээ ахин нэг удаа санах шиг болж шүлсээ гүд хийтэл залгина.

"Ордоноос хэсэг бүр лүү туслах хүмүүс илгээсэн. Одоог хүртэл ганц ч цэнхэр үст олдоогүй байна гэдэг нуугдсанаас зайлахгүй. Тиймээс улс даяар эрчимтэй ажиллаж байгаа"

BLUE BLOOD [Дууссан]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon