◇5◇

60 8 0
                                    

Утсаа салгаад хана налан зогсохдоо тэрээр байж үзээгүйгээрээ их бачуурна. Хэрвээ аавынхаа итгэлийг алдчихвал яах болж байна гэх бодол дөрвөн мөчнөөс нь дөнгөлөөд авсан мэт хүнд санагдан зүрх нь чичрэх авч сэтгэл нь хэдийн төсөөллийн ертөнцдөө ганцаар сэлгүүцэхийг хүсээд эхэлжээ.

Түүнийг нүдээ анин хана налаад зогсож байхад угаалгын өрөө орчихоод буцаж явсан Жонгүг түүнийг олон хамтдаа ширээндээ сууцгаав.

"Чи чинь хааччихдаг юм бэ? Эхлээд хоцорсон, дараа нь дундаас нь алга болоод чи яг яагаад байна?"

Жиёон түүнийг ирэх үед шуудхан байцааж эхлэхэд Инү түүний ууртай царайг өхөөрдөн нэг хараад "Тамхи татаж байсан нэг ах над руу тамхиныхаа утааг үлээчихсэн юм аа. Чи тамхины үнэрт дургүй болохоор үнэрийг нь гартал байж байгаад ирлээ"

Жиёон хүзүүнд нь бараг тулгачихсан байх сэрээгээ холдуулан "А.аан тэгсэн байжээ" гэсээр толгойгоо илэхэд тэднийг харж байсан Жинхи, Донхун нар бие бие рүүгээ дохилцон инээд алдана.

Үүнээс хойш удалгүй тэд тарцгаан харихаар болоход Инү яагаад ч юм Жонгүгийн явах чигт явах болсон тул түүнтэй зам нийлэхээр шийджээ.

Тэд шонгийн мод, бут гээд нүдэнд харагдах бүхий л зүйлсийг инээд алдан ярилцсаар Жонгүгийн гэрийн ойролцоо ирэхэд Инү одоо л цаг нь мэт түүний толгойг сугандаа хавчуулан тэврээд тоглож буй мэт харагдах ч үснийх нь өнгө арилах эсэхийг үзнэ.

Жонгүг түүнийг үнэхээр тоглоод байна гэж бодсон тул удаан тэр байрандаа байлгүй хурдхан тэврээс нь гараад барилдааны зогсолт авах нь тэр.

"Гэнэтийн дайралт шударга биш шүү"

Жонгүг ийн хэлээд дайрах гэсэн ч гартаа атгасан алчуураа тас гөлрөн зогсох найзыгаа хараад ямар нэг зүйл буруу байгааг мэдэв.

"Инү, чи зүгээр үү? Ойрд нэг л сонин байх боллоо. Ямар нэг зүйл болсон юм уу?"

Жонгүг түүний урд ирэн зогсоход Инү түүн рүү харж байгаад нүднээс нь гарахад хэдийн бэлэн болчихсон шорвог усыг буцаан хийх гэж хичээн тэнгэр өөд ширтэв.

"Тэнгэр ч гоё байна шүү"

Найзад нь үнэхээр л нэг зүйл болсон гэдгийг хангалттай ойлгосон Жонгүг түүний нурууг илээд "Биднээс нуугаад хэрэггүй ээ. Бид үргэлж чамтай хамт шүү дээ. Найзууддаа итгэ" гэхэд түүний цээж яагаад ч юм хүндүүр оргино.

Тэр хэлж чадахгүй. Болохгүй шүү дээ. Торгон цэргийн хүү гэдгийг нь, бас улсын нууц даалгавар биелүүлж байгааг мэдчихвэл найзууд нь асуудалд орно гэдгийг хэнээс ч илүү мэдэж байсан тул энэ удаад бас дараа нь ч тэр чимээгүй өнгөрөхөөр шийджээ.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now