◇13◇

58 8 0
                                    

Тэд бие бие рүүгээ харж байгаад түүнийг дагахаар шийдэн толгой дохицгоов.

Нил ягаан үст тэднийг дагуулан гяндангаас гарахад гадаа хэдийн шөнө болж байх ба тэрээр алхам тутамдаа ийш тийш харан хэн нэгэнд баригдахгүйг хичээх аж.

Гэтэл ордоны том хонх гэнэт дуугарч, цэргүүдийг дуудна. Өөрсдийг нь оргосон гэдгийг мэдчихсэн тул тэд яаравчлах хэрэгтэй болоход нил ягаан үст тэднийг дагуулан хамаг хурдаараа гүйж эхлэв.

Ардаас нь "Зогс" хэмээн орилох сонсогдоход тэднийг хэдийн олчихлоо гэж бодохдоо Жонгүг ихэд сандарч байлаа.

Араас нь хөөх цэргүүдээс зугатан ордоны гадаах талбайгаар гүйж байтал урдаас нь хэдэн цэрэг гараад ирэв. Гартаа цахилгаан буу барьсан тэдгээр цэргүүд гараа өргөхийг шаардан тэдэн рүү ойртоно.

Тэднийг дагуулж явсан залуу гараа толгойныхоо ард авахад Жонгүг ингээд дуусчихаж байгаа юм байна гэж бодохдоо өөрийгөө хэдэн зуун удаа хараагаад амжсан юм.

Хоёр цэрэг урд нь зогсох залуугаас ганц алхамын зайд ирэхэд өнөөх залуу нэгийг нь цохиж унагаад бууг нь булааж аван нөгөөгийнх нь хүзүүнд тулгав.

"Холдоцгоо"

Цэргүүд инээлдэх дуулдан "Бууд л даа. Цахилгаан буугаар буудаад ямар үхэх биш" гэхэд залуу ч санал нийлсэн бололтой "Тийм дээ" гээд гохоо дарав.

Үүний дараа ухаан алдсан цэргийг урдаа барин урд нь зогсох гурван цэрэг рүү хурдхан галлаж, бүгдийг нь газарт унагалаа.

Жиын ухаангүй хэвтэх цэргүүд дээр очин бууг нь аваад нэгийг Жонгүг рүү сунган "Одоо гайхаж зогсох цаг биш шүү" гээд цааш явахад тэр ч мөн даган явав.

Төрөлхийн генд нь юуг ч хурдан сурах чадвар бий тул буугаар ихэд хурдан буудаж сурсан тэд нил ягаан үстийг даган алхахдаа хэд хэдэн цэргийг унагасан юм.

Тэднийг ордоны хашаанаас гарах хаалган дээр ирэх дөхөхөд хаанаас ч юм хэдэн цэрэг гарч ирсэн байх ба Жонгүгийг бариад авсан байх аж.

Анхаарал алдсандаа харамсан зогсох Жонгүг яахаа бодон өөр лүү нь чиглүүлсэн цахилгаан бууг хараад дараагаар нь урд нь зогсох Жиын болон танихгүй залуу руу харлаа.

Тэд хоорондоо маш чухал зүйл ярьж байгаа бололтой Жиыний дуу ч чангарч сонсогдоно.

Тэдэн рүү бүр ч олон цэрэг ирж байгааг сонссон Жиын нил ягаан үстэд хандан "Хурдлах хэрэгтэй. Баруун талын хоёрыг чи, зүүн талын гурвыг би авлаа" гэхэд нил ягаан үст гайхан харна.

"Чи яагаад гурвыг авдаг юм? Би дөрвийг авна"

"Одоо энд тоо ямар хамаа байна? Жонгүгийг хурдан аврах хэрэгтэй байна"

Жиын буугаа цэнэглэн хурдхан галлаж эхлэхэд нил ягаан үст ч нүдээ эргэлдүүлэн арыг нь хамгаална.

Тэд Жонгүгийг аюулгүй авраад гүйж явахад цэргүүд гал нээж эхэллээ.

Тэднээс "ЗААВАЛ БАРЬ!", "АЛСАН Ч БОЛНО" гэх үг сонстож эхлэхэд залуус ч сандран цахилгаан буугаа төмөр сумтаар сольж буйг ойлгов.

Жонгүг арай хийн ордны төмөр хашааг даван эргэн харвал Жиын хэдийн гарандаа буудуулчихсан бололтой цус алдаж байлаа.

Нил ягаан үст түүнийг өргөе гэхэд тэднээс хэдхэн алхмын зайд байх цэргүүд улам ойртсоор байв.

"Чи эхлээд гар. Дараа нь та хоёр намайг татчих"

Урсан даашинзны хормойноос нь үлдсэн даавууг ахин урж аваад нэг үзүүрийг нь нил ягаан үстэд өгөхөд тэр ч толгой дохин хашааг давлаа.

Гэтэл буутай цэргүүд хэдийн Жиынийг бүчээд авсан байх нь тэр.

"Эргэж орж ир. Тэгвэл түүнийг амьд үлдээнэ"

Жонгүг сандран эргэж орох гэтэл Жиын түүнийг түлхэн унагаад "Яв! Тэр намайг алж чадахгүй. Харин чамайг алчих нь. Тиймээс яв" гэсээр эргэж харан цахилгаан буугаар буудаж эхэллээ.

Жонгүг эсэргүүцсэн ч нил ягаан үст түүнийг татан ой руу оров. Тэдний араас хэдийн цэргүүд гараад ирсэн байх ба гэрэл тусган мод, хожуул бүрийг шалгаж байх ажээ.

Тэдний нуугдсан модонд цэргүүд бараг тулаад ирсэнд нил ягаан үст сандрах ч халааснаасаа ямар нэг зүйл гаргаж ирэн хэн нэгэнтэй ярьж эхлэв.

Удалгүй халааснаасаа ахин өөр нэг зүйл гаргаж ирээд Жонгүгт хандан "Чихээ дар" гэчихээд өнөөх зүйлээ цэргүүд рүү шидлээ.

Тэдний ард дэлбэрэх чимэж сонсогдоход чанга дуунд манарсан Жонгүгийг нил ягаан үст чирсээр арайхийн ойгоос гарахад тэднийг нэгэн машин хүлээн зогсож байв.

Жолоочийн суудалд суусан хүн цонхоо доошлуулан "Хурдлаарай. Тэд ирж байна" гэхэд сая нэг бүрэн ухаанаа олж авсан Жонгүг чирүүлэхгүй гүйсээр машинд орж ирэн суухтай зэрэгцэн хөдөллөө.

Тэдний араас буудсан ч тэд мултарч чадсан тул тайвшран одоо л нэг бие биенийхээ царайг харна.

Жонгүг ганцаараа арын суудалд суух ба урд талын суудалд суух танихгүй хоёр залууг хараад зөв үйлдэл хийсэн эсэхдээ эргэлзсэн ч нэгэнт болчихсон тул хаа хүрэхээ харахаар шийджээ.

Чимээгүй байдлыг эвдэн нил ягаан үст инээж эхлэхэд Жонгүг гайхсан ч удалгүй дагаж инээхэд хүрсэн юм. Учир нь тэр залуу инээх тусам шил арчигчтай дэндүү адилхан дуу гаргаж байлаа.

"Яг баригдах гэж байна шүү, тийм ээ?"












◇◇◇

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now