◇20◇

51 8 0
                                    

Гэнэтийн энэ байдал хүн бүрийг гайхшруулаад барсангүй.

Удирдах зөвлөлийнхөн аль болох хурдан тушаал өгөхөөр эрмэлзэн ажиллаж харагдах ба энэ үеэр ихэнх хүмүүс бэлэн болсон байлаа.

Бүлэг тус бүрт өөрчлөгдсөн төлөвлөгөө хийгээд бусад мэдэх шаардлагатай зүйлсийг хүргэсний дараа иргэний дайн эхлэв.

Түрүүлж ордоны зүг хөдлөхөөр зэхсэн хүмүүс бол мэдээж тулааны бүлгийнхэн. Тэднийг Кёнсүү ахалсан байх ба механик бүлгийн бүтээсэн нисдэг төхөөрөмжийг асаан ээлж дарааллан хөдөллөө.

Шаардлагатай нэмэлт хүч болох бусад бүлгүүд ээлж дарааллан хөдөлсөн бол мэдээлэл холбооны бүлгийнхэн бусдыгаа шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байв.

Энэ бүхнийг дэргэдээс нь харсан Жонгүг өөрийн хийж чадах бүхнээ дайчлан туслахыг хүсэх ч юу хийхээ мэдсэнгүй.

Эндээ үлдэж болох ч компьютерийн ард сууж байгаа олон хүн байгаа цагт тэр илүүдэнэ үү гэхээс дутахгүй гэдгээ маш сайн мэдэж байсан тул илүү үр дүнтэй зүйл хийхээр шийдлээ.

"Чанёол аа. Танай бүлэгт зэвсэг ашиглах гол хүмүүс байгаа юм чинь ордон руу явна биз дээ?"

Бараа нь харагдсан даруйд түүн дээр очин ийн асуусан Жонгүг саяхан уйлаад сууж байсан нэгэн гэмээргүй харагдаж байлаа.

Чанёол толгой дохин "Зэвсэг болон төхөөрөмж дээр гаршсан хүмүүсийг манай бас танай бүлгүүдээс хүмүүс авч явахаар болсон. Тэхён бид хоёр ахалж явна. Чи мэдээгүй хэрэг үү?" гэхэд Жонгүг үгийн зөрүүгүй гүйсээр нисэхээр зэхэж буй томоохон онгоцыг зүглэв.

Онгоцны үүдэнд Тэхён хүмүүсээ бүртгэн зогсох ба урдаас нь гүйж харагдах Жонгүгийг хараад гайхахгүй байж чадсангүй.

Дохио дуугармагц тэрээр удирдлагын өрөөг орхисон тул түүнийг одоо ч тэндээ байгаа гэж бодтол харин ч харц нь ширүүсэж, нүд нь урьд урьдынхаас илүү шийдэмгий харагдаж байсан юм.

"Энд юу хийж..."

"Намайг аваад яваач"

Төлөвлөгөөнд түүнийг баазад үлдээн аюулгүй байдлыг чандлан хамгаалах ёстой хэмээн тусгасан тул Тэхён толгой сэгсрэн ард нь зогсох хүмүүсийг ээлж дарааллан онгоц руу орууллаа.

"Ах аа гуйж байна. Би дахиж алдаа гаргахгүй. Хэрвээ хүсвэл би компьютерт ч хүрэхгүй байя тэгэх үү?"

Тэхён түүн рүү хараад "Тэгвэл явж яах юм? Шилдэг хүмүүсээ авч явж байгаа учир нь тэдэнд том цохилт өгөх. Бидэнд дахиад гэж байхгүй болохоор хүн бүр хамгийн сайнаараа хичээн шинэ нийгмийн төлөө зогсож байна. Гэтэл чи юу ч хийхгүй явна гэж юу яриад байгаа юм? Чамайг хүндэлдэг гэдгээ нуухгүй ч цэнхэр үст гээд өөртөө бардаад хэрэггүй" хэмээн ихэд ууртайхан хэлээд сүүлийн хүнийг суулган онгоцны хаалгыг хаахаар эргэв.

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now