•●•1•●•

4.5K 157 3
                                    

"Үүдэнд дахиад л нөгөө нохой ирчихсэн байна. Чи ирэх болгонд нь хоол өгөөд байхаар одоо бүүр салахаа болих нь" гэсээр Юнги үүдний өрөөнд гутлаа тайлан түчигнэсээр нааш гал тогоонд орж ирэв.

"Сайхан амарсан уу?" Гээд инээмсэглэхэд тэр үл ялиг инээмсэглэл тодруулан "Тиймээ сайхан амарлаа" гээд миний аяны аяганд савлаж буй хоолноос нэг халбагдаад "Өнөөдөр жоохон оройтож гарч байгаа учираас нээх их хоол бэлдэх хэрэггүй дээ. Эрт хөдөлцгөөе" гэв.
"Ойлголоо би энийг савлаад араас чинь гаръя. Тэр үүдэнд тавьчихсан тортой юмнуудыг аваад түрүүлээд гарч байх уу?"
Би ийнхүү хэлээд бүх бохир аяга тавгаа угаалтуур луу бөөгнүүлэн хийгээд бэлдсэн хоолнуудаа торонд хийж эхэлхэд тэр өнөөх амассан хоолноосоо дахин нэг амандаа хийгээд "Ойлголоо хурдан гарч ирээрэй" гэсээр үүдэнд байх тортой юмсыг 1 гартаа өлхөн өргөөд гутлаа өмсөн гарч одов.
Би гэрийнхээ бүх тог цахилгааныг унтрааж хоол хийсэн тороо барьсаар түүний араас гарахад тэр машиныхаа арын тээшинд бүх юмаа хийн хаалгыг нь хааж байхтай таарав.
"Дотор нь хагарах юм байгаа шүү. Аюулгүй хийсэн биз дээ" гэсээр урд талын суудалд орж суун бүсээ зүүх үед тэр ч бас араас орж ирэн бүсээ зүүхдээ "Тиймээ аюулгүй хийсэн. Нээрээ чи уух юм авсан уу?"
"Өөххх тэрийг таг мартчихсан байна. Заза замдаа дэлгүүрээс авчихъя" би ийнхүү түүн рүү гэнэн гэгч нь инээмсэглэхэд "Заа тэгвэл тэгхээс дээ" гэсээр бид хөдлөв.

Бид хотын түгжрэлээс арай гэж гарсаны дараа
"Эмээтэй ярих хэрэгтэй юу" гэхэд Юнги "Тэгье ээ залгачих. Өөр хэрэгтэй зүйл байгаа эсэхийг нь асууя" гэв. Би утсаа гарган чанга яригчийг нь асаан эмээ рүү залгахад тэр удалгүй утсаа аван
-"Заа миний зулзаганууд хаана явж байна?"
-"Эмээ бид 2 одоо гэрээс хөдлөж байна. Эртээдийн захисан юмнуудаас өөр хэрэгтэй зүйл байгаа юу?"
-"Байхгүй ээ, миний хүүхдүүд л хурдан хүрээд ир"
-"Ойлголоо" Юнги бид 2 инээмсэглэн ийнхүү зэрэг хэлээд утсаа салгав.

---

"Эндээс авчихъя одоо 15 цаг өнгөрч байгаа болохоор өөр дэлгүүр лүү орж амжихгүй байх" ингэж хэлэхэд Юнги толгой дохин машинтайгаа үйлчлүүлдэг дэлгүүр лүү орон цонхоо буулгаад 2 савтай кофе аван цааш замдаа гарав.

---

Бид уулын бэл дэх хурдны замаар явахдаа яг л ногоон будаг асгачихсан мэт цэлгэр тал, өнгө өнгийн үзэсгэлэнт цэцэгс, тариалангын талбай, бяцхан нуур, үзэсгэлэнт нарны туяа гэх мэт гайхалтай зүйлсийг харан явсаар замдаа хэсэг зогсохоор шийдэн миний бэлдсэн хоолыг аваад замаас гаран бүтээлгээ дэвсээд хэсэг амархаар болов.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now